Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Дорнод аймагт нүүдлийн үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

Дорнод аймагт нүүдлийн үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг05/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэнг Чойбалсан хотноо энэ сарын 6-ныг хүртэл дэлгэнэ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас орон даяар зохион байгуулж буй “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд дээрх үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэн тавьж байгаа юм. Хөшөө цайдам музей, Дорнод аймгийн музейн хамтран Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын нэг Түрэгийн хаант улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

Үзэсгэлэнд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны хаан хүний хэрэглэж байсан эдлэл буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Билгэ хааны тахилын онгоноос олдсон Билгэ хааны алтан титэм, мөнгөн буга, Билгэ хааны дүү Культегин жанжны тахилын онгоноос олдсон хосгүй үнэт олдворууд багтжээ.

Сонирхуулахад, Архангай аймгийн Хашаат сумаас олдсон Билгэ хааны тахилын онгоноос 4000 гаруй үнэ цэн бүхий олдвор, эд өлгийн зүйлс илрүүлсэн байдаг.  Энэ олдворуудаас дээрх үзэсгэлэнд мөнгөн буг, алтан эдлэлүүд зэрэг олдворыг дэлгэсэн байна. Судлаачид, Түрэг мөхөх үед Уйгарын цэрэг довтолж ирэхээс өмнө амжиж хааны онгоныг хамгаалж байсан шадар хүмүүс Билгэ хааны онгоны үнэт зүйлсийг яаран цуглуулж, нэг метр урттай нүхэнд сул асган булсан гэж үздэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.