Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кино урлагийн “Академийн дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 7-нд болно
Нийгэм

Кино урлагийн “Академийн дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 7-нд болно

Урлаг Урлаг27/05/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
163042-27052015-1432703572-963527737-Awards13940040662016-01-26-17-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас тав дахь жилдээ "Академийн дээд шагнал" гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг зургаадугаар сарын 7-ны өдөр шинээр нээгдэх "Шангри-Ла" зочид буудалд 17.30 цагт зохион байгуулах гэж байна.

2014 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс 2015 зургаадугаар сарын 1-ний хооронд киноны нээлтээ хийсэн бүх уран бүтээлчид энэ наадамд оролцож, бүтээлээ явуулах боломжтой

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр МҮКУА-ийн тэргүүн Б.Цогтбаяр, Төрийн соёрхолт, кино найруулагч Б.Балжинням, УГЗ, кино найруулагч Х.Дамдин, болон "U Art Studio"-ийн захирал СТА, жүжигчин Ч.Ундрал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн тэргүүн Б.Цогтбаяр "2014 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс 2015 зургаадугаар сарын 1-ний хооронд киноны нээлтээ хийсэн бүх уран бүтээлчид энэ наадамд оролцож, бүтээлээ явуулах боломжтой. Энэ жил 43 кино нээлтээ хийсэн. Түүнээс гадна баримтат кино, богино хэмжээний киноны уран бүтээлчид бүтээлээ ирүүлж байна" гэлээ.

Мөн УГЗ, кино найруулагч Х.Дамдин "Энэ наадам нь жил бүр ямар кино хийж байна, ямар төрөл зонхилж байна, өмнөх оны уран бүтээлээс юугаараа давуу, юу нь дутагдалтай байна гэдгийг дүгнэж цэгнэдгээрээ ач холбогдолтой" гээд жилээс жилд хүчирхэгжиж, оролцогчдын тоо нэмэгдэж байгааг онцоллоо.

Тус наадам нь нийт 18 номинациар шилдгүүдээ тодруулна. Үүнд:

  1. Шилдэг кино Best Picture
  2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
  3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
  4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
  5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
  6. Шилдэг найруулагч Directing
  7. Шилдэг зураглаач Cinematography
  8. Шилдэг зураач Art direction
  9. Шилдэг хөгжим Music original score
  10. Шилдэг дуу Music original song
  11. Шилдэг монтаж
  12. Шилдэг дууны найруулагч Sound editing
  13. Шилдэг зохиол Writing screenplay
  14. Шилдэг дүрсний эффект Visual effects
  15. Шилдэг нүүр будалт Make-up
  16. Шилдэг баримтат кино Documentary (feature)
  17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor
  18. Шилдэг богино хэмжээний кино – Short film

"Академийн дээд шагнал" гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь

  • Улаан хивсний ёслол
  • Cocktail буюу хүлээн авалтын ажиллагаа
  • Шагнал гардуулах ёслол
  • After party гэсэн дараалалтайгаар зохион байгуулагдах юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

07/09/2026

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.