Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Домын ухаан
Сонгодог уран зохиол

Домын ухаан

Урлаг Урлаг18/02/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
abstract-lights-bokeh-digital-art-wallpaper-14214006502016-02-18-10-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Хүн өөрийгөө хамгаалахаар бодож олсон аргын эртний хэлбэр нь дом юм. Хүн өөртөө ялангуяа аминдаа аюул учирхад хэрхэн түүнтэй тэмцэх, хэрхэн түүнээс амиа авч гарах талаар эрт баларын цагаас байнга бодож, сэтгэсээр, боломжтой аргуудыг гаргасаар ирсэн. Хүн төрлөхтөн эртнээс өөртөө тохиоолдсон өвчин зовлонг анагаах, өвчнөө илааршуулхын тулд элдэв арга хэрэглэн туршиж амьдарлын урт хугацааны туршид анагаахуйн тодорхой мэдлэгийг хуримтлуулсаар ирсэн түүхтэй билээ.

    Эрт үеээс уламжлагдан ирсэн домын ёсон монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн гаралтай, тэдгээрийн домнох, засах аргын учралаар бий болж, хожим "хаш хайрцаг"-ийн тарни шившлэгээр баяжигдан уламжлагдсан ажээ. Дом заслын ёсонд цагаан, хар, алаг хэмээх гурван зүйлийн заслын судар байдаг. 

    Цагаан дом нь өвчин эмгэг, гай зэтгэрийг тарни шившлэгийн хүчээр, хар дом нь эм дом , хар ухааны аргаар дэрж номхотгох учиртайгаар хэрэглэгдсээр ирсэн. Харин алаг дом нь энэхүү цагаан хар домын аль алиныг хосолсондомын шинж болно.

      Монголчууд амьдарлын олон талтай үйл явдлуудад тус бүрд нь хамаарах домтой байв. монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил бологосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагтай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг. Харин анагаах, эдгээх чиглэлийн дом нь нэгэнт илэрхий болсон өвчний эсрэг үйлдэх зүйл юм. Нөгөөх хараал зүхлийн дом бол номхотгох зорилготой байсан. Ийнхүү монгол дом хүний тодорхой хүсэл бодлын илрэл болж байлаа.

     Монгол түмний ахуй амьдралд дом шившлэгийн ёсон өргөн нэвтэрсэн зан заншил болхын зэрэгцээ шашин номын зан үйлд өргөн хэрэглэгдэгээрээ заншил, зуршлын үйл болон үлджээ. 

     Адууны дом гэхэд гүйж магадгүй морины шанханд авгай хүний үс зүүх, морины хутаг гаргахад хурганы шуугиан дундуур хөтлөх, гутаг суулгахгүйн тулд моринд юм дүүрхийг цээрлэх, газрын сүр цохиулахгүйн тулд цагаан зандаар утах зэрэг үйлдлээр домнож байсан жишээтэй. 

     Дом нь сэтгэл зүйн үзэгдэл, сэтгэл зүйн чанартай үйлдлүүд юм. Бодит болон бодит бус үйлдлүүдээс хамгаалах чанартай хэрэглэгдсээр байна . Дом нь сэтгэл зүйн засал , аливаа зүйлийг тэгшхэмийн байдалд оруулах орон зайн долгионлог чанарыг өөртөө агуулсан үйлдэл мөн. Дом нь сэтгэл зүй, орон зайн тэнцвэрийг тохируулж өгдөг долгионлог чанартай … Дом нь сэтгэл зүйн үзэгдэл болон үүсээд маш их урт замыг туулж хүний зан үйлд ач тусаа өгсөөр ирсэн уламжлалтай. Тэрхүү урт зам, хүний амьдралын түүхэн үеүдэд домч, бөө, удган, ховсч, хараалч, ерөөлч, мэргэч, төлгөч, үзмэрчүүд төрөн гарсаар 20-р зуунтай золгожээ .

    21-р зуунд хүн төрлөхтний шинэ үе эхлэж байгаа, ухаантнууд олноор төрж байгаа энэ үеэс эхлэн оюун ухааныг дээдлэн шинжлэх ухаан, буддын гүн ухааны ололтыг судлан танин мэдэх, жилээс жилд танин мэдэхүйн хүрээ өргөсч байгаа нь домын ухааны ач холбогдол, учир зүй тайлагдсаар байх нэн шинэ үе эхэлж байна .

Домнохуйн ухаан нь 3-н хэлбэртэй байдаг байна .

Үйлдлэгийн ид шидээр домнох 
Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй 
Дүрс билэгдлээр домнох .

Эх сурвалж:www.budda.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно

23/05/2025

Пэппа тоорой охин дүүтэй болно

23/05/2025

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.