Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.03.26/
Дуу хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.03.26/

Урлаг Урлаг26/03/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 18. Санчир гараг. Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. 

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Сонирхолтой хүнтэй танилцана. Энэ харьцаа урьдынхаасаа огт өөр байхыг од эрхэс зааж байна. Та хайртай хүнээ хажуудаа тогтоож чадвал харьцаа тань улам дотно болно. Түүнтэйгээ улам илүү их цагийг өнгөрөөхийг хичээ. Энэ нь та хоёрт хоёуланд чинь сайхан байх бөгөөд бие биеийгээ хайр, энергиэр хангах болно.


Үхэр (4/20-5/20)

Энд тэндээс хаанаас ч гарсан мэдэгдэхгүй хов жив өнөөдөр таныг ороох болно. Энэ нь хэн нэгний явуулга байхыг үгүйсгэхгүй. Ганц бие хүмүүс олон хүмүүстэй харьцах, сонирхолтой гэхдээ шинэ танилын харьцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай. Нөхцөл байдлыг дүгнэж нөхцөл байдлаас хамааралтай шийдвэр гаргадаг зан тань амжилт уруу түлхэнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр болох үйл явдлууд таныг биеэ дайчлахыг шаардана. Магадгүй төлөвлөснөөс буцахад хүрнэ. Эрсдэл түрэмгий алхам хийхэд тохиромжгүй. Цагийн аясаар өөртөө олон олон зүйлийг бий болгож чадах тул яг одоо хүсэж байгаа зүйлээ авахыг түр хойшлуулах нь зүйтэй. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа зүрхэндээ илүү анхаарал тавиарай. Цусны даралтаа хяна. Бүү уурла.


 Мэлхий  (6/22-7/22)   

Материаллаг асуудлаа амжилттай шийдэж магадгүй. Үүнд гэнэтийн амжилт тусална. Өөрийн төлөвлөгөө, ашиг орлогоо бусдад бүү дэлгэ. Уран бүтээл хийхэд таатай. Хайртдаа цаг зав гарга. Эрүүл мэндийн хувьд настайчууд даралт ихсэхээс сэргийл. Та өөрийн хөдөлмөрч зан, бүтээлч чадвараараа хүмүүсийг араасаа дагуулах бололтой. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор сүйрэлд орох магадлалтайг анхаар. Мөнгө санхүүгийн хувьд саад бэрхшээлийг хялбархан давж, чамгүй амжилт гаргана.


Арслан (7/23-8/22)   

Санхүүгийн байдал тогтвортой байна. Ахуй цахилгааны хэрэгслүүд худалдан авч гэр орны ажлаа хөнгөвчил. Гэр бүлийн гишүүд ажил хийж, үргэлж завгүй байдаг бол ажлаа тэгш хуваарил. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засч, дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ. Таны таны зөв байгаа боловч ганцаар явахгүй байхыг хичээ.


Охин (8/23-9/22)    

Та гэрээ засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд энэ нь гэртээ их цэвэрлэгээ хийхэд хүргэнэ. Дээвэр хонгилын өрөөгөө цэвэрлэснээр хуучирч мартагдсан олон эд зүйл олох болно. Уран зураг, сийлбэр зэрэг нь таны гэрт гэрэл гэгээ нэмэх бөгөөд та гэр бүлийн альбом хийх болно. Нууцлагдмал зүйлийг сонирхдог зан тань таныг номын сан болон номын дэлгүүр лүү хөтлөх бөгөөд сэтгэл зүй, одон орон, ид шидийн нууцлагдмал ном зохиол сонирхлыг тань татна. Оройны уулзалт цуцлагдсанаар та оройг чөлөөтэй өнгөрөөх бололтой. Гэртээ ганцаараа уйтгарлаж суулгүй хоолонд орж, кино үз.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр хоорондоо ихээхэн зөрчилтэй үйл явдлууд болно. Нэг талаас бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй боловч эрүүл мэнд таагүй болно. Гэрээсээ хол газар очиж амарч шинэ танилуудтай болж, шинэ сэтгэгдлээр урам зориг ав. Сайн хоол унд идэж эрч хүчээ сэлбэ. Гэвч хэт тэжээллэг хоол унд хэрэглэх нь таны эрүүл мэнд бие галбирт тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй л болов уу. Мөрөөдлийн байшингаа барихын тулд газар худалдаж авах эсвэл байшин худалдаж авах хүсэл төрөх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Гэр орон тохилог байна. Ханатлаа унтаж өдөржин гэртээ байхыг хүснэ. Шинэ санаа орж ирнэ. Тавилгынхаа байрыг нь өөрчилж, ахуйн бага зэргийн шинэчлэл хийхэд таатай. Цэвэрлэгээ хий. Байрныхаа гадна талыг гоё. Хөдөлгөөний идэвхитэй байвал эрүүл мэндээ санаа зовох шаардлага гарахгүй. Энэ ордныхон ажил хэрэгтээ санаачилгатай, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Жаахан амжилтандаа ханаж, алдаа гаргахгүй бол ажлын үр дүн сайн байх болно.


Нум (11/22-12/21)   

Өдрийн эхний хагаст гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Таны бодож байсан бүгд таатай байхгүй байна. Таны ааш авир урдаас тааварлахын аргагүй байна. Хэрэв та эрх мэдлээ алдаж буй мэт санагдвал хэсэг хугацаанд ганцаараа бай. Ахимаг насны хүмүүс эрүүл мэнд эмзэг, амьдрах чадвар буурахыг анхаарч өөрийн биеийг анхаар. Оройн цагаар эрүүл агаарт гарч толгойгоо сэргээхийг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй байна. Гэр орны зардал өрхийн төсөв таныхаар байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн бололтой. Иймд төсвөө хянаж байх хэрэгтэй. Магадгүй та хэтэрхий гомдолтой эсвэл дотны хүнийхээ эрх чөлөөг хэт хязгаарласанд асуудал оршиж байж болох юм. Иймэрхүү асуудлыг хөнгөн зохицуулах арга заль мэх энэ ордны хүмүүст заяажээ.


Хумх (1/20-2/18)   

 Энэ өдөр маргаантай асуудлыг шийдэхэд, шүүхийн хэрэгт шийдвэр нь танд таагүй байж болно. Ойрын хүндээ шаардлага тавих нь маргаанд хүргэж мэдэх юм. Харилцан ойлголцол энэ өдөр байхгүй байна. Үдээс өмнө үлбэгэр болж, архаг хууч өвчнүүд сэдэрч бие тавгүйтэж магадгүй.


Загас (2/19-3/20)

Хаврын улирал тул аль болох олон төрлийн хувцас авч өмс. Мөн гадуур зугаалах нь их үр дүнтэй байх болно. Гадуур сайн алхаж, хөршүүдтэйгээ танилц. Та өөрийн гараар ая тухтай байдлыг бүрдүүлж чадна. Зарын самбараас комиссын бараа бүтээгдэхүүн хаана зардгийг мөн сонирхолтой уулзалт, клуб дамжаа хаана байгааг мэдэж ав. Эцэг эх болохоор бэлдэж байгаа бол зөв амьсгалах, хүүхдээ хэрхэн бойжуулах талаар сайн суралцаж, сэтгэл санаагаа тайван байлга.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.