Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Осака хотын үзэгчид Хакүхо аваргыг үг хэлүүлсэнгүй, нулимсыг нь үзэв
Спорт

Осака хотын үзэгчид Хакүхо аваргыг үг хэлүүлсэнгүй, нулимсыг нь үзэв

Урлаг Урлаг28/03/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
145907743956f7c13f2df3c-600x3667003119322016-03-28-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

145907743956f7c13f2df3cМэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тэмцээн Хакүхо аваргын түүхэн амжилтаар өндөрлөсөн билээ. Гэвч өнөөдөр 36 дахь цомоо хүлээн авч хөгжөөн дэмжигч нарынхаа өмнө үг хэлэх гэсэн Хакүхо аваргад багагүй асуудал тулгарав. Түүнийг ярилцлага өгч эхлэх тэр мөчид Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ.

Хакүхо аварга Харумафүжи аваргыг давахдаа шууд тулаад өөрөө зайлж давсан нь үзэгчдэд бухимдал төрүүлсэн бололтой. Мөн Осака нутгийн бөх Гойёдо түрүү авч чадаагүй нь нөлөөлсөн үү, сүмогийн тэмцээнд гарч байгаагүй зан авир гаргасан юм.

Хакүхо аваргыг ярьж эхэлмэгц үзэгчдийн дундаас “Зайлж давчаад баяртай байна уу?” хэмээн хашгирсан нь аваргыг эвгүй байдалд оруулсан. NHK-гийн сэтгүүлч. Яриагаа үргэлжлүүлтэл бас л хашгирч эхэлсэн юм. Үгээ заавал хэлэх ёстой байсан аварга “эхний өдөр унасан нь надад сайнаар нөлөөлсөн. Озеки Кисеносато, Гойёдо нар сайн барилдлаа. Өнөөдрийн барилдааны хувьд ингэж давна гэж бодсонгүй. Уучлал хүсье” хэмээсэн юм. Сэтгүүлч цааш нь үргэлжлүүлэн аавынхаа амжилттай зэрэгцэж чадлаа гэхэд Хакүхо “маш их баярлаж байна. Хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа” хэмээсэн юм. Харин тэрбээр цаашдын зорилго юу вэ гэсэн асуултанд хариулсангүй.

Ямартай ч 36 дахь түрүүгээ хүртсэн Их аваргадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе

Эх сурвалж: zaluu.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026
Спорт Урлаг

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026
Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

06/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

06/07/2026

Өлзийбүрэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Даваагийн Бурмаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.