Дахилт:
Мандах нарнаар яаран яаран малгайгаа углаад Бадарчин
Магнай тэнийн тэнгэр хараад мааниа нэг уншаад Бадарчин
Уулын цаанаас бадарчин унтаж сэрээд ирнэ Газарчин
Уранхай дээлт, цоорхой гуталт ухааран тэнэнэ Газарчин
Мандах нарнаар яаран яаран малгайгаа углаад
Магнай тэнийн тэнгэр хараад мааниа нэг уншаад
Уулын цаанаас бадарчин унтаж сэрээд ирнэ
Уранхай дээлт, цоорхой гуталт ухааран тэнэнэ
Ам цангана, хоолой хатна, өнөөг ингэж аргална
Айлын барааг холоос харан сэтгэл зүрх нь баярлана
Жинхэнэ эр хүний ёсоор хатуужилийг харуулна
Арван хэдэн жил болсон ч тэвчиж баймаар харагдана
Анчин, бадарчин, амьд луужин, газарчин
Дөрвөн улирал, цаг хугацаанд алхах оторчин
Цаашаа би, чи, бид, тэд бид бүгд энд
Үүний тухай дуулах болно, та нарт зориулж хэнд?
Бадарчин одоо байгаа болов уу? Байх болов уу? Дуу минь
Люминогийн хулгайлж авсан бүтээл юм шүү! Дүү минь!
Тал дээгүүр ганцаар хонож, айл дэгүүр буудлан сууж
Гал дээдлэн, хад дэрлэн нирваан дүрийг олж
Дахилт:
Хүйтэн өвөл гадаа хөрж бээрч осгооно
Халуун зунаар наранд халж сүүдэрт сууна
Хаврын салхинд хавирга нэвтэрч шороо босооно
Намрын сэрүүнд наранд ээж холоос хол явна
Хүйтэн өвөл гадаа хөрж бээрч осгооно
Халуун зунаар наранд халж сүүдэрт сууна
Хаврын салхинд хавирга нэвтэрч шороо босооно
Намрын сэрүүнд наранд ээж холоос хол явна
Yo! Би мэдлээ мэдлээ бадарчинг
Vзлээ, харлаа, сонслоо, мэдэрлээ тэр газарчинг
Жинхэнэ Монгол эр хүн, түүний байдал хэрсүүн
Санаа саруул, ухаан хянуур, хатуужилтай бие хүн
Ариун гэгээн, болсон нэгэн, түүний сэтгэл
Түмний сайшаал хүртсэн байсан ч үл зогсох нэгэн
Хот айлын цагаан гэрүүд ярайхад, зурайхад дэн
Харь холын алсын газраас бадарчин ирнээ
В.А.Т Quiza -тай ханьсие
Бадарчингийн тухай дуулан заримийг нь дурсие
Хүний хэцүү бэрхийг, аргыг олдог мэхийг
Хурдан сурсан түүний философи үгүйсгэдэг эрхийг
Хээрийн хоол, яга хоол, хийсэн арга нь ухаан цоол
Аймшигт араатан чоно, түүний дэргэд боол
Yo Yeah! Yo
Хоног өдрийн байр хайж хамаг олонд туслан дайгдаж
Саарал чоныг айлган сүрдүүлж номоо уншин нүгэл нь цайрж
Өөрөө мэдэхгүй буян хурааж бусдад сайгдаж
Бадарчингаа ахин дуулна Quiza
Сайн сайн хүнийг байн байн хайж байлаа
Ядарсан олны зовлонг чадлаараа нимгэлж залбирч байлаа
Сэжигээр өвдөж түүнийг сүжигээр эдгээж
Монгол хүний уламж ёсыг хүндлэн дээдлэж
Эр хүний бүхий л занг өөртөө шингээж
Хоёр биш хоосон бишээр хононо ингэж
Санаа сэтгэл цагаан хүнийг бүгд дурсан мартахгүй
Түүнийг хүн бүгд магтан сайшааж бүр ханахгүй
Ийм байхад тийм байх юм зарим нэгэн залхуу залуу
Дотор нь жоохон халуун, нас нь даан ч залуу
Урдаа тависан зорилго байхгүйээ, үг даахгүйээ
Хүн дууриаж сүүлдээ агшиндхаас ч айхгүйээ
Өлөн бадарчин өнөө цагт их олон болжээ
Өөрөө гэхдээ буян үйлдэх нь ёстой ховорджээ
Буян гэхээсээ илүү нүгэл нь олширч байгаа билүү
Амь зуух ганц арга нь энэ юм амьдрал үнээр хэцүү
Одоо түүний тархи ажиллана гэвэл ёстой ховор
Хөдөлмөр гаргаж амьдаръя гэвэл тэр нь бүр ч ховор
Юу байнаа? Юумгүй найзаа, Баар орох уу? Болж л байнаа
Гэж найзуудтайгаа уулзан орой нь эрүүлжүүлхэд байнаа
Хээрээр гэр хийж хэцээр дэр хийх энэ л бадарчин шиг
Хэцүү бэрхийг амсаж байж жаргал даана гэсэн шиг
Заа за одоо үг олдож үхэр холдлоо би болъё
Өмнө байгаа микрофоныг Quiza-д өгье, солъё, авъя
Хүйтэн өвөл гадаа хөрж бээрч осгооно
Халуун зунаар наранд халж сүүдэрт сууна
Хаврын салхинд хавирга нэвтэрч шороо босооно
Намрын сэрүүнд наранд ээж холоос хол явна
Хүйтэн өвөл гадаа хөрж бээрч осгооно
Халуун зунаар наранд халж сүүдэрт сууна
Хаврын салхинд хавирга нэвтэрч шороо босооно
Намрын сэрүүнд наранд ээж холоос хол явна