Та нарт би хэдэн үг хэлье,
Шээсээ барь, би нөлөөгөө тэлнэ
2000 онд миний хийсэн Бадарчинг
Намайг эзгүй хойгуур надаас чи хулгайлсан
Хэдэн үгний хойноос харамсах юм байхгүйээ
Гэхдээ та нарын дуулсан байдал надад таалагдаагүйээ
Тиймээс би Бадарчинг ахин дуулна хөгшөөн!
Та нарт харин зөвлөж хэлэхэд чиний хоолой хошного
Shogun:
Quiza хөгшөөн микрофоноо надруу хойш нь цацаа
Дэндүү халуун rhyme нулимас төдий computer гацаа
Би худлаа худлаа гарууд цуурна дандаа худлаа
Суудлаа өгөх дургүй МС миний үгийг буудлаа
No more commercial гэж байсан Dog нь
Худлаа шаахий нь сонсоод миний дотор муухай огино
Тиймэрхүү дэмий имиж тэдэнд илүү зохино, хохино
Ихэнх хүмүүс биднийг сонсоод толгой дохино
Тэр нь мэдээж, энэ Quiza гийн CD ний дээж
Юун Амай hip hop ыг дотроосоо мэдрээч
Холбоо нэр хүндээ унагаана бидэнд шогтоно
Бид удахгүй hip hop д хууль цаазаа тогтооно
Дуусаагүй зууны нэг нь эхэлжийнэ
Хэдэн цаасанд хайр дуулж бүгдийг мэхэлжийнэ
Тиймээс өөрөө өөрийн хөдөлгөөнөө өргөн барьжийнэ
Буруу hip hop ийн эсрэг вакцин тархинд тарьжийнэ
Дахилт:
Quiza би таавар мэт, Эргэж ирэв яг хавар мэт
Миний хэлэх үг заавар мэт, Гэгээрүүлээд яг судар мэт
Тэнгэрээс асгарах аадар мэт, Чамайг дагана яг сүүдэр мэт
Хөтлөнө дагуулна лидер мэт, Хүлээн зөвшөөрөгдөнө Баабар мэт
Өөрийгөө илэрхийл! Орон зайгаа эзэрхийл!
Хэзээ хаа яваа ч өөрийн бодол саналаа хэл!
Харин хааяа бусдыг сонс бодолхийл!
Ялангуяа намайг сонс, эрэгцүүл!
Хувь заяа миний гарт бүрэн бий
Тэр заяа намайг чамайг хүлээж байна
Хэв маяг арга барил чөлөөтэй
Миний хаяг b_quiza yahoo com
Freestyler Beezee, Beni тайзан дээрээ
Эргэн дурсъяа BBChain миний зүрхэнд
Mr.Quiza эргэж ирэв яг Исүс мэт
Тэгээд тайзаас тархинд халдана яг вирус мэт
Харцгааяа The Crew хэрхэн бут авахыг
Таацгааяа хэдэн CD зарах бол
Би дуртайяа чамтай үзэл бодлоо солилцоод
Зааяа The Crew hip hop ыг эхнээс нь
Хэн нэг нь цочроож нийгэмд үнэнийг хэлэхээ болилоо
Хэлтэй болгон hip hop оор үглэж дуулаж байгаа мөртлөө
Гараа дээшээ дагаад дуул гэхээс өөрийг хэлэхээ болилоо
Газраас холдсон ганган үг энд тэндгүй, дээр дооргүй
Миний үгс rap-д тусчамд сурахад тохиромжтой
Чиний үгс төгс бус гэдэг нь сонсоод ойлгомжтой
Сүүл, толгой, сүүл – хичнээн холбоод утга алга
Нэгэн хэвийн хэмнэл сонсоод урагш явах урам алга
Hip hop ын алдар минийх дорно дахины Күнз
Hip hop ын үгийн баялаг дэлгүүр, хөзрөөр түц
Миний пүүз чамайг гүйцнэ Method-ын би fan нь
Wu tang, DRE, Shady, XZBT – Come On
Миний дуу та нарт таалагдсийм
Ноён Quiza гэдэг нь танигдсийм
Rap-ийн төлөө гэдэг нь харагдсийм
Миний нөлөө тэлж үл барагдсийм
Дахилт:
Shogun:
Чи жоохон relax эргээд mic энд гараад ирнэ
Микрофон барисан Shogun чамайг хар даруулж сэрээнэ
Бүдүүн хоолойт юу билээ хужаа татар буриад
Доош нь чихчээд байхад тоглолтондоо өөрсдөө уриад
Жал жал жал, зольбин мөнхийн рэп
Орчуулаад ойлго you’re full of crap
Юун 50 cent би тэрнээс чинь илүү
Шүтэж дуулсан дуу нь том од ах гэлүү?
Bang, bang, bang үгийн дайн, би дайрна
Бөмбөгдөнө миний мэргэн үгс хот дундуур, тэд хайлна
Би нутгаа хамгаалж явах ёстой эр цэрэг
Гэвч харийн нутагт үйлдэж ирэв гэмт хэрэг
Хөөрүү сэтгэлд төөрөлдөн, хүн уруу татан зөрөлдөнө
Өөрийн бус үгээрээ индэр дээрээс өөдөөс сөргөлдөнө
Чөлөөт сэтгэлгээгээрээ зүгээр би чамайг дээрэлхэнэ
Муугаа харуулаад миний өөдөөс чи хэрэлдэнэ
Ноён Quiza-тай уралдвал тэртээ холоос чирэгдэнэ
Тархи чинь ажилахгүй сандарч толгой чинь эрэгдэнэ
Тэгээд чи тэнэгтэнэ, тэрэндээ бантан сөхрөнө
Тэр цагт чиний толгой уулан дээрээс өнхрөнө
Хайрт минь хайрт минь гэж дуулхаас өөрийг мэдэхгүй
Төрсөн эхээ загнаж зодохдоо бусдаас чи ичэхгүй
Чамайг танихгүй, гажиг хүнийн мэдэхгүй
Michael Jackson хоолойгоо шахаж үглээд ердөө хэрэггүй
Саваагүй нохой саранд хуцна, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ
Мэдээгүй байхад надтай хүмүүс миний дургүйг хүргэж үзнэ
Гараа өргө! Ханаа мөргө! Бууж өг!
Намайг эргээд харах зуур миний өмнө сөгд!
Дахилт: