Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эзэгнэнхэн төрлөө – Ezegnen turluu – Quiza
Дуу хөгжим

Эзэгнэнхэн төрлөө – Ezegnen turluu – Quiza

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ноён Quiza доргиохоор тайзан дээрээ гарлаа

Би нойрноос бүхнийг сэргээхээр микрофоноо барьлаа

Тэнд манай бүлгийнхэн, найзууд минь бүгд миний дэргэд

Би тэднийг хараад урам зориг ороод сэтгэл сэргээд

Энэ орой бидний орой – эсвэл би яривуу буруу?

Наашаа дөхөөрөй, бүгд дэмжээрэй, найз нь сэтгэлээрээ

Өргөе гараа бүгд дээшээ, хөдөлгөе хоёр тийшээ

Зөвхөн өөрөөрөө оршоё, олныг би үл нуршая

Quiza сонирхуулна, сонордуулна, илэрхийлнэ, эрэлхийлнэ

Гэгээрүүлнэ, байлдан дагуулна, би бусдыг газардуулна

Бусдыг бүү ойшоо, өөрийгөө таашаа, мартья маргаашаа

Асуудлаа цаашаа, анхаарлаа хандуулья наашаа

Дх: Энэ тайзыг эзэгнэнхэн төрлөө би

Энэ тайзыг эрэлхийлэн ирлээ би

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эрэлхийлэн ирлээ би

Нутаг ус, аав ээж, хайр сэтгэл гэж дандаа дуулаагүй

Хонь малаа санасан хүмүүст энэ дуу зориулагдаагүй

Хослон дуулахын сайхан жаргал гэж мэдрэх хоолойгүй

Гэвч дууг минь сонссон хүмүүс намайг хэзээ ч голоогүй

Би ноён Quiza Монгол хип хопын мастер

Хэлэх үгийг сонс миний эцсийн мөрийг дуустал

Туг барьсан ч, тугал хариулсан ч би ердөө тоохгүй

Хэн нэгнийг дагалдан баясаж цэнгэж би ойхгүй

Долоо дордож найм сэхнэ, чадаж байгаад арга үгүй ээ

Давахгүй даваагаа гурав давна би зогсохгүй

Дууны минь үг хувьсгал хийнэ яг л Наполеон мэт

Цаг үеээ дагаж хувьсахгүй яг Хамелеон мэт

Дх:

Урлагт хөл тавих гэж байгаа дүү минь

Амжилт олж чадах уу үгүй юу ёстой бүү мэд

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй

Эргэлзээтэй байвал болино уу үгүй юү өөрөө л мэддээ

Бусдын хайрыг хүндэлдэг бурхан багш нь залраа юу?

Дэнжийн мянгын хашаанаас Заяа гэгээн тодроо юу?

Хэнийг харж дуурайгаад хоолойгоо шахаж орилоно вэ?

Хэнд илбэдүүлээд хэрээ болж гуаглана вэ?

Бурхангүй газар галзуурсан гурван бумба

Будаа идэж хийсэн шедевр нь намайг дагаад цэнгэ

Шалдан хүүхэн бүжиглүүлж учраа олохгүй төөрсөн

Шавхагдаж дууссан гурван гахайн тоорой хөөрхий

Хөөе найзаа, би Quiza, энэ эзгүй байгаа тайзаа

Эзэгнэнхэн төрлөө, харин чи жоохон байзаа

Дуугүй байсаар зэмлэлийн үг их хүртлээ

Дуугаараа би дуугүй болгож ялж үзлээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.