Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хоосон зай – Hooson zai -Rokit bay
Дуу хөгжим

Хоосон зай – Hooson zai -Rokit bay

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Миний амьдралд хэзээ ч би дүүргэж чадахгүй том зай бий
Хүний амьдралд ээдрээ бий бусдын мэдэрдгийг би мэдрээгүй
Надад байгаагүй үлгэр дуурайлал авах хүн манай гэрт
Авах ёстой байсан хүн нь 4н настайд намайг гэнэт
Орхиод унтаад маргааш өглөө нь ахиж хэзээ ч сэрээгүй
Орвонгоор нь өөрчилсөн тэр гэр бүлийнхээ ирээдүйг
Жоохон байсан болохоор надад мэдэгдээгүй цохилт нь
Хэлж ирээгүй цохилтонд эдгэрэхээргүй цохигдсон
Хүмүүс бол хүүгээ алдсан эмгэн нөхрөө алдсан эмэгтэй
Утга учир гэдэг зүйл нь сөхрөөд унасан тэдэнтэй
Тавилан ээж эмээ хоёрыг ирмэг дээрээ аваачихад
Аавын зургыг шатаачихаад бурханг зүхэж хараачихаад
Унахад бэлэн байхад нь аавыгаа яг хуулсан мэт
Дуурайсан хүү багасгасан тэдний тэр харууслыг
Ээжийгээ уруудсаныг буруутгахгүй бага байхдаа
Ойлгодоггүй байж сэтгэлийн тэнхээг нь би сая гайхлаа
Эмээ ээж хоёрын минь тавилан хэнийг ч байсан хатуудна
Аавыг минь хорвоогийн жам ч гэсэн нас нь арай залуудна
Миний амьдралд хэзээ ч би дүүргэж чадахгүй том зай бий
Хүний амьдралд ээдрээ бий бусдын мэдэрдгийг би мэдрээгүй
Зургын цомогоо хэд эргүүлээд орж ирэхгүй юу ч надад
Тэр хүнээс үлдсэн дурсамж гэх юм юу ч алга
Түүнийг төсөөлнө надад ярьсан түүхүүдээр
Лавлаж асуумаар байсан ч шархыг нь хөндөөд юугхэв дээ гээд
Орхино зургынх нь тоосыг арчих тоолонд нь том хар чулуу тээгэлдэнэ
Эмээгийн минь хоолойнд нь намайг харангуутаа нууж түргэн арчина нулимсаа
Хүлээж байгаа эмээ дээрээ түргэн очих юмсан
Хүний газар байгаа надад цаг хугацаа хурдан өнгөрнө
Хүлээж суугаа хөгшин хүн бол цаг хугацаа удаан өнгөрнө
Амьдралын минь сонголтууд хэнийхээр ч биш минийхээр
Өөрийгөө би хүмүүжүүлсэн хөгжим тэгээд ТV гээр
Бүх юм ээжийн нурууны дээр байсан болохоор буруу үнэхээр
Өгч чадахгүй юуны ч төлөө таны сүүний нөлөөгөөо амь орсон би
Таньдаа олигтойхон хань болсонгүй
Өөрийгөө биш биднийг бодоод өөртөө та минь хань олсонгүй
Миний амьдралд хэзээ ч би дүүргэж чадахгүй том зай бий
Хүний амьдралд ээдрээ бий бусдын мэдэрдгийг би мэдрээгүй
Хэрвээ гэсэн бодолд хааяа автагдана
Үргэлж нэг юм миний дотор дутагдана
Эргээд очиж болдогсон бол ядаж би
Шүргээд ч болов дурсамж өөртөө үлдээх юмсан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026
Дуу хөгжим Урлаг

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.