Урлагийн vндэс суурь маш эртнээс улбаатай бөгөөд манай дэлхийн Антарктидаас бусад бvх тивийг хамардаг. Эртний хvмvvс vйл ажиллагаагаа урлагт чиглvvлснээр хvн төрөлхтөний хөгжилд асар том тvлхэц өгсөн билээ. Урлагийн анхдагч төрөл бол дvрслэх урлаг бөгөөд хvй нэгдлийн vед буй болсон хадны сvг зураг, чулуу ясаар хийсэн баримлууд нь хvний ухамсарт уран сайхны vйл ажиллагааны илрэл юм. Хvй нэгдлийн урлаг нь эртний хvмvvс хvрээлэн байгаа орчноо яаж төсөөлж байсныг харуулахын зэрэгцээ урлагаар хоорондоо харьцаж, мэдлэг чадвараа дээшлvvлж амьдралын дадал нь боловсронгуй болж байсныг илтгэж байна.
Хvй нэгдлийн vеийн хөдөлмөрийн vйл ажиллагаанд хурцалж хэлбэр оруулсан чулуу хичнээн их vvрэг гvйцэтгэж байсантай нэгэн адил урлаг оюуны соёлд олон талын vvрэг гvйцэтгэжээ. Хvй нэгдлийн vеийн хvний урлан бvтээх vйл ажиллагааны хөгжил нь оюуны (домог, шашин гэх мэт) болон эдийн (ахуйн хэвшил) соёлын бvх төрөлтэй холбоотой байдаг.
Урлаг болон оюуны соёл нь эдийн соёлтой нягт холбоотой байснаас хvй нэгдлийн vеийн синкретик буюу нэгдмэл соёлыг бvрдvvлжээ. Хvй нэгдлийн урлаг нь чулуун зэвсгийн vеэс гараагаа эхэлдэг ба дараах vеvдэд хуваагдана. Yvнд:
Хуучин чулуун зэвсгийн vеийн урлаг (МЭӨ 30.000-12.000 жил). Эртний “зураачид” байгалийн будгаар зурж, баримлуудаа чулуу, ясаар бvтээж байжээ. Сvг зурагны хvрээ зураас маш уран чадмаг болсон ба амьтдын vс ноосыг ташуу зураасаар дvрсэлж байв. Амьтны бие дээрх толбыг гаргахдаа өнгийг тод эсвэл цайвар болгон хувиргаж чадсан нь эзэлхvvнт байдлыг илэрхийлэх боломжийг нээжээ. МЭӨ 12 мянган жилд агуйн сvг зураг хөгжлийнхөө дээд шатанд хvрсэн гэж эрдэмтэд vздэг. Энэ vеийн зураг эзэлхvvнтэй, алслалттай болсон ба өнгийн зохицол, дvрсийн харьцаа, хөдөлгөөний донж зэргийг гайхамшигтай гаргасан байна.
Дунд чулуун зэвсгийн vеийн урлаг (МЭӨ 12-8 мянган жил). Энэ vед цаг уурын байдал өөрчлөгдсөнөөс эртний хvмvvсийн ахуй амьдралд томоохон эргэлт гарсан тухай урлагийн дурсгалууд vзvvлдэг билээ. Мөн зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж сайжирсан нь хvй нэгдлийн хvмvvсийн ухамсарт нөлөөлж, улмаар урлагт дэвшил гарсан юм. Урьд нь ан амьтны дvрс голлож байсан бол одоо хvний дvрс, тэдгээрийн янз бvрийн vйл хөдлөлийг харуулах болсон нь сэдэвтэй, хvvрнэлтэй зураг бvтээж эхэлсний илрэл юм. Энэ vеийн зураачид зос будгаас гадна хар, цагаан өнгийг бvтээлдээ оруулж ирсний дээр будгаа бэхжvvлэх зорилгоор өндөгний цагаан, зөгийн бал зэргийг хэрэглэх болсон аж.
Шинэ чулуун зэвсгийн vеийн урлаг (МЭӨ 5-3 мянган жил). Энэ vеэс хvмvvсийн суурин амьдрал эхэлсэн гэж vздэг ба урлагийн бvтээлvvд ч энэ тухай өгvvлэх ажээ. Хадны сvг зураг улам бvр тойм ерөнхий болсон ч хvн, амьтан гэдэг нь тодорхой танигдана. Мөн шинээр монументаль урлаг vvсэн хөгжиж, том том хvн чулуун хөшөө бvтээж байв. Тvvнчлэн жижиг хэмжээний ур хийц сайтай баримал, уран дархны эд зvйлс дэлгэрснээр гоёл чимэглэлийн урлагийн эх vндэс тавигдсан байна. Ийнхvv эртний хvмvvс зөвхөн чулуу, яс, байгалийн будгийн тусламжтайгаар ахуй амьдралынхаа чухал vйл явдлыг дvрслэн vзvvлж, “уран зураг”, “уран баримал”-ыг буй болгосноор хvн төрөлхтний урлагийн тvvх эхэлсэн билээ.
Хvрэл зэвсгийн vеэс (МЭӨ 2 мянган жил) амьдрал сайжрах тусам урлаг өсөн дэвжиж, бие даасан урлагийн том төрлvvд бий боллоо. Энэ vед уран барилгын vндэс тавигдсан бөгөөд тэр vеийн барилгууд гол төлөв шvтлэгийн зориулалттай байснаас маш сvрлэг хийцтэй байв. Хvрэл зэвсгийн vеэс ангит нийгэм vvсч улмаар улс vндэстнvvдийн урлаг хөгжсөн билээ.