Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ялалтын баярт зориулан Орос Монголын уран бүтээлчид хамтран тоглоно
Нийгэм

Ялалтын баярт зориулан Орос Монголын уран бүтээлчид хамтран тоглоно

Урлаг Урлаг25/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg3053768362016-04-25-15-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Тийм ээ… Ийм их үнэ цэнээр дэлхийн хүн төрөлхтөнд энх тайван, амар амгалан, аз жаргал, амьдралыг авчирсан ялалтыг үеийн үед мартах учиргүй, магтан дуулахаас өөр аргагүй юм.

Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан. Эх орны дайны жилүүдэд Монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт монгол”, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэж байсан түүхтэй.

ОХУ-ын элчин сайдын яам, Серж Меценат сангийн санаачлагаар ах дүү хоёр ард түмэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд зохиогдаж байгаа ВЕЛИКАЯ ПОБЕДА! Орос монголын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолт 2016.05.09-нд  Corporate зочид буудлын Convention концертын танхимд  зохиогдох гэж байна.  Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг,эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй Орос дуунуудаас бүрдсэн ВЕЛИКАЯ ПОБЕДА! тоглолтонд нийт 180 гаруй уран бүтээлчид оролцох юм.

Тоглолтын Ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБТ-ын Ерөнхий удирдаач,ОХУ-ын Гавъяат жүжигчин А.П Чепурной ажиллана.  Мөн ОХУ-ын дуучид уран бүтээлчид ирж оролцохоос гадна манай Монголын шилдэг уран бүтээлчид бидний зүрх сэтгэлд хоногшсон Катюша,Синий платочек, Смуглянка,        Темная ночь, Севастопольский вальс, аугаа их ялалтын сүлд дуу болсон День Победы дуунуудыг тэр үдэш эгшиглүүлэх болно.                   

Халуун амь, бүлээн цусаараа олж авсан аз жаргалаа бид юугаар ч солихгүй

Эрх чөлөөний  төлөө амиа  зольсон ахмад дайчидаа бид мартахгүй

Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт мөнхөлсөн

Аугаа их ялалт, ах дүүгийн түүхэн замналыг бид мартахгүй

ВЕЛИКАЯ ПОБЕДА! Баатарлаг ялалтыг хамтдаа дуулцгаая…

 
   

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 90098260, 95958260, 80008260 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.