Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Tsetse – 2012 – Цэцэ
Дуу хөгжим

Tsetse – 2012 – Цэцэ

Урлаг Урлаг19/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хойд мөсөн далай хайлж байна, хуурай газар хайж байна
Хүн төрөлхтөн устахвий гэж хүмүүс бүгд айж байна
Алт мөнгө алмааз эрдэнэ бүгд үнэ цэнээ алдана
Балга усны төлөө хүн хүнийхээ аминд халдана
Хойд туйлаас титан хий их хэмжээгээр ялгарна
Хүүхэдтэйгээ үлдэх хувьтай хүмүүс нь шалгарна
Химийн элемент агуулсан усан дотор загас нь алга
Дэлхий дээрх хүн амын одоо гэтэл хагас нь алга
Эх дэлхийгээ аврах тухай хүмүүс хичээл зааж байсан
Гэтэл бид нар машинаа ундны усаар угааж байсан
Нэг машин угаах усаар мянган хүнийг аврах байлаа
Наад усыг чинь ирээдүйд тонн алтаар авах байлаа
Хайран гэдгийг нь мэдсээр байж хамгаалж хашаа бариагүй
Хамаг модоо тайрснаа нөхөж нэгийг ч тариагүй
Тавин жилийн өмнө хамгийн сүүлийн шувуу жиргэжээ
Түүнээс гарна туул гол минь амсарийн үед ширгэжээ

Эхэлсэн бол дуусна, одоо юундаа харуусна
Эх дэлхийдээ бид бүхэн тоос болон уусна
Эхэлсэн бол дуусна, тэгсэн ч би харуусна
Эх дэлхийдээ би тиймээ тоос болон уусна
Эхэлсэн бол дуусна, одоо юундаа харуусна
Эх дэлхийдээ бид бүхэн тоос болон уусна
Эхэлсэн бол дуусна, тэгсэн ч би харуусна
Эх дэлхийдээ би тиймээ тоос болон уусна

Бүдүүн хүн байхаа больжээ, бүгдээрэй туранхай
Бас дээр нь бүх хүмүүсийн өмссөн хувцас нь уранхай
Махчин амьтан шарилж зулгаана, хурц шүдээрэй
Кинон дээрээс үзсэн юмаа амьдаар үзнэ нүдээрэй
Та өөрөө замаа сонго там уу? эсвэл диваажин уу?
Таван настай хүүхдийг минь та диваажинд аваач нуу
Эх дэлхий минь болоод байнаа, газар доорх там шиг
Ээлж ээлжээр үзэгдэнэ, бүх байгалийн гамшиг
Ус уулгүй уджээ, элсэн цөлийн тэмээ шиг
Өсвөр насны охидын царай жар гарсан эмээ шиг
Эргэн тойронд байгаа байдал байлдаантай кино шиг
Багаа авах л юм бол шууд орно уушиг
Байгаль орчин хамгаалая гэсэн уриаг дээдэлсэн бол
Байгаль дэлхий минь ямар байдалтай байх байсан бол
Инээд баясал үзэсгэлэнгоо та бүхэн хаачаа вэ?
Шинжлэх ухаан шинэ технологи биднийг хаана аваачаа вэ?

Эхэлсэн бол дуусна, одоо юундаа харуусна
Эх дэлхийдээ бид бүхэн тоос болон уусна
Эхэлсэн бол дуусна, тэгсэн ч би харуусна
Эх дэлхийдээ би тиймээ тоос болон уусна
Эхэлсэн бол дуусна, одоо юундаа харуусна
Эх дэлхийдээ бид бүхэн тоос болон уусна
Эхэлсэн бол дуусна, тэгсэн ч би харуусна
Эх дэлхийдээ би тиймээ тоос болон уусна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.