Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Манай улсын сэтгүүлчид ӨМӨЗО-нд таван өдрийн айлчилал хийгээд ирлээ
Уртын дуу

Манай улсын сэтгүүлчид ӨМӨЗО-нд таван өдрийн айлчилал хийгээд ирлээ

Урлаг Урлаг02/05/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_7684-600x4008951909702016-05-02-12-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсын 23 сэтгүүлчид ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлан “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцлоо. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тус орны бүтээн байгуулалт, шинжлэх ухааны ололт амжилтыг амьдрал ахуйд нэвтрүүлж байгаа байдалтай танилцаж, санал бодлоо солилцон таван өдрийн айлчлалыг хийгээд ирсэн юм. 

“Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-ын үеэр ӨМӨЗО-ны  Цахим сэтгүүл зүйн байгууллагын зүгээс шинэ тутам хөгжиж байгаа цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд хоёр улсын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хамтарсан мэдээллийн вэб сайт байгуулах тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан  юм.

Манай сэтгүүлчдид ӨМӨЗО-ны Ордос хотын бүтээн байгуулалт болон  дэлхийд алдартай Монмилк /Мengniu/ үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэр нь 1998 онд анх жижигхэн мухлагт байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн  нийт хүн амын сүүний хэрэглээний 4 литр тутмын 1 литрийг нь дангаараа  хангадаг Мега үйлдвэр болж чаджээ. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа нь автомжуулагдсан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй  хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлсэн үйлдвэр болсон байна.

Монголын сэтгүүлчдийн баг Ордос хот орж Их эзэн Чингис хааны онгонд  хүндэтгэл үзүүлээд дараа нь шинэ тутам хөгжиж байгаа Ордос хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казахын тазы үүлдрийн нохой шагналт байр эзэлжээ

14/08/2025

Монголын түүхийн үнэлэмж ямар байсан талаар лекц уншлаа

14/08/2025

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.