Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чингисийн талбайд “Улаанбаатар венийн вальс” цэнгүүн болно
Нийгэм

Чингисийн талбайд “Улаанбаатар венийн вальс” цэнгүүн болно

Урлаг Урлаг07/06/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1465194020_waltz8260291332016-06-07-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг "Улаанбаатар- Венийн вальс" нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.  

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч  Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Мөн энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм.
Австрийн Венийн вальс бүжгийг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг  хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.