Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нандин эрдэнэ – Nandin erdene – Vanquish
Дуу хөгжим

Нандин эрдэнэ – Nandin erdene – Vanquish

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Намайг гэсэн сэтгэлийг чинь нандигнаж явъя нандин эрдэнэ минь
Намайг санах тоолонд дуу хоолой минь чамтай хамт бүсгүй минь
Насан туршдаа бид итгэл мөрөөдлөөр жигүүр хиинэ
Найз нь аз жаргалынхаа төлөө нууцхан хөдөлмөрлий
Бид 2-ын босгосон итгэлцэл бидний хамтын амьдрал
Биелэгдэшгүй зүйл гэж үгүй ялна бид 2-ын сэтгэл
Хэнээс ч дутахааргүй чамайгаа хэний ч дор оруулахгүй
Хүнээс илүүгүй гэхдээ бусдад атаархаж барьцахгүй
Хүсэн хүлээж байсан тэр л бүсгүй минь чи яг мөн
Хүмүүжилтэй ухаантай хайрлахгүй байхын аргагүй хүн
Хясал хүсэл гэж байдаг ч миний сэтгэлд нөлөөлөхгүй
Чиний зүг цохилох зүрхийг минь хэмжээлж чадахгүй
Чамаас илүү гэж хэн нэгнийг хэлвэл хэзээ ч би хүндэтгэхгүй
Чанга орилон хажууд бахирсан ч чихэнд минь сонсогдохгүй
Хайр гэдэг үгний утгийг үнэхээр би ойлгодоггүй
Харамлана гэдгийг харин мэднэ би хэнээр ч хэлүүлэхгүй
Эгэл жирийн энэ аялгууг өөр хэн ч мэдрэхгүй
Ийм дулаахан үгийг би хаана ч сонсохгүй … чин сэтгэл минь
Магадгүй бардаг байх тэвчээрийг чинь
Мартаад эргээд уучилдаг бүхнийг
Чи минь уучлаарай гомдооснийг
Чиний төлөө би бүхнийг хийнэ
Ээж шиг минь санагдсан чиний тэр дулаахан харц
Амьдралд юу ч тохиолдож байсан хайрт минь би чиний талд
Байгаагаараа чамд таалагдсандаа дотроо баярласан
Балмагдан анх би чамтай харц тулгарахад их сандарсан
Мөрийг минь чи дэрлээд мөрөөдлөө шивнээд
Мөстлөгийн үеийг анх Тэнгист үзсэн чамайг тэврээд
Бүү эргэлз хонгор минь бидний амьдралын зам урт
Үргэлж чиний дэргэд байна гэсэн амлалтийг минь бүү март
Хайрлуулах гэж төрдөг бол тэр хайр чинь би болъё
Халуун хайраар төөнөвөл тэр хайрын дулаан элч болъё
Сэтгэл зүйрүү нь довтлоё сэтгэлийнхээ нандин үгсээ хэлье
Сэтгэл минь хуримтлагдсан тэр л үгсээ би шивнэе
Эгэл жирийн энэ аялгууг өөр хэн ч мэдрэхгүй
Ийм дулаахан үгийг би хаана ч сонсохгүй … чин сэтгэл минь
Би чамайг хайрладаг ч бусад шиг эрхлүүлэхгүй
Би чамд шууд хэлье би бэлэн мөнгө амлаж чадахгүй
Би ганцхан надад итгээд үз гэсэн болзол чамд тавьна
Бидний амьдрал гэхдээ жолоодон удирдах тэр завь юм
Итгэл гэдэг сэлүүрээ алдвал бид 2 живнэ
Эргэж бүү харамс оройтсон хэмээн цаг хугацаа шивнэнэ
Бидний хувьд хожимдоогүй гэж бодол минь сануулна
Хэн хэндээ итгэдэг бол цаг хугацаа ч үл хамаарна
Хязгаар гэж үгүй чамайг хайрлах миний сэтгэлд
Хэнд энэ дуу зориулагдсан мань сэтгэлд минь үлдэг
Би эргэлзээгүй шууд л чамд итгэсэн
Хариуд нь чи надад ер бусын итгэл бэлэглэсэн
Бид 2-ын хувьд амьдрал бол тоглоом биш хүнд хэцүү төсөл
Бидний жаргах зовох юу ч биш энэ бол цаг хугацааны хувьсал
Намайг гэсэн сэтгэл чинь насан туршийн тавьсан болзол
Нандин эрдэнэ минь бидний итгэлцэл бол хайрын эхлэл
Эгэл жирийн энэ аялгууг өөр хэн ч мэдрэхгүй
Ийм дулаахан үгийг би хаана ч сонсохгүй … чин сэтгэл минь
Чи яг одоо үүнийг сонсож байна уу?
Энэ чамайг минь санагдуулсан хамгийн гоё дулаахан аялгуу
Чихэнд чинь дуу болон шивнэе
Чи миний нандин эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025
Дуу хөгжим Урлаг

“Play is so important”

30/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.