Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Манай бөхчүүд зургаадугаар байранд оров
Спорт

Манай бөхчүүд зургаадугаар байранд оров

Урлаг Урлаг14/06/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8031484575f5c8ce08ed329373825362016-06-14-11-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Лос-Анжелос хотын ойролцоох Инглвуд тосгон дахь “Great Western Forum” спортын ордонд энэ оны эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө ХХҮIII дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Манай эрэгтэй баг өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд багаараа дөрөвдүгээр байр эзэлж 8 дахь удаа Дэлхийн цомын тэмцээнд энэ удаа гурав дараалан оролцлоо.

Хэсгийн гурав дахь барилдаанд манай баг гүржийн багтай 4:4 харьцаагаар оноо тэнцсэн ч нэмэлт үзүүлэлтээр ялагдаж хэсгээсээ гуравдугаар байраар шалгарсан юм.

1.Ираны улсын баг

2. ОХУ-ын баг

3. Гүрж улсын баг

4.АНУ-ын баг

5. Азербайжан улсын баг

6. Монгол улсын баг

7.Энэтхэг улсын баг

8.Турк улсын баг

Монгол, Гүржийн багуудын барилдааны дүн, 4:4

57 кг Э.Бэхбаяр – Владимир Хинчегашвили, 1:4

61 кг Т.Түвшинтулга – Бека Ломтазе, 4:4, манай бөх ялсан

65 кг Г.Мандахнаран – Зураб Якобашвили, 3:2

70 кг Д.Алтангэрэл – Давид Тлашазе, 2:6

74 кг П.Өнөрбат – Давид Марсагашвили, 5:4

86 кг О.Үйтүмэн – Сандро Аминашвили, 12:12, манай бөх ялсан

97 кг Д.Хүдэрбулга – Элизбар Одиказе, 0:11

125 кг Ж.Чулуунбат – Гено Патриашвили, 0:11

Тавдугаар байрын төлөө манай баг азербайжаны багтай хүч үзэж 3:5 харьцаагаар ялагдаж зургаадугаар байранд орлоо.

Бүтэн багаараа Зуны олимпийн “Рио- 2016” наадамд оролцох манай багийн хувьд энэ тэмцээн нь том сорилго болов. Манай бөхчүүдээс Гавьяат тамирчин П.Өнөрбат 4 хожил, Гавьяат тамирчин Г.Мандахнаран 3 хожил авч багийн амжилтанд их хувь нэмэр оруулжээ.

Гавьяат тамирчин Э.Бэхбаярын хувьд олимпийн эрх авсан гүржийн бөх Владимир Хинчегашвили, туркийн бөх Сулейман Атли нартай хүч үзэж ялагдал хүлээсэн.

Манай баг 4 халз барилдаан хийснээс 1 хожил, 3 хожигдол авчээ.

Ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээн Иран улсын Тегеран хотод болно.

Монгол, Азербайжаны багуудын барилдааны дүн, 3:5

57 кг С.Батболд – Махмуд Магомедов, 0:11

61 кг Т.Түвшинтулга – Ахмеднаби Гварзатилов, 0:10

65 кг Г.Мандахнаран – Магомед Муслимов, 7:3

70 кг Д.Алтангэрэл – Гажимурад Омаров, 5:6

74 кг П.Өнөрбат – Ашраф Алиев, 7:0

86 кг О.Үйтүмэн – Магомед Хатиев, манай бөх цэвэр ялсан.

97 кг Д.Хүдэрбулга – Асланбек Алборов, 1:6

125 кг Ж.Чулуунбат – Саид Гамидов, 2:6

Эх сурвалж: Bataar.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026
Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.