Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Найз минь… /Шүлэг/
Утга зохиол

Найз минь… /Шүлэг/

Урлаг Урлаг20/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
avatar3831250882015-06-30-14-07[www.urlag.mn]9483299132016-07-20-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хорчины үгэнд итгэчихээд
Хөөрхөн найз минь надад гомдсон аж.
Сайхан нөхөрлөлд хорсож хийссэн нь
Сажилж хийсээд чихэнд нь сонордож.
….Даан ч яав даа хэмээн гоморхон
Дараа уулзая гэж цааргална
Харин би байж сууж чадахгүй нь
Хувираа үгүй сэтгэл чамайг нэхнэ.
….Өчигдөр танилцсан биш ээ
Өвөр түрийндээ нөхөрлөлөөр дулаацсан
Өрөөл бусдын сиймхий ч үл багтах
Үнэнч андын үнэнд тунасан сайн найз минь.
…..Утас чагнаж нилээн хүлээлээ
Унтах бүртээ гэмээ шүүлээ.
Хэлсэн үг хийсэн үйлдэл үгүй
Хэн нэгний хор мундаг найрагдaж.
…..За ямар ч гэсэн найз нь чамайг санаад
Завгүй гэж хэлэхийг мэдэх юм чинь
Харилцуураа шүүрэх гэж яарсангүй
Хаалганы чинь гадаа чамайг хүлээнээ.
…..Итгэл гэдэг хамгийн нандин
Сэтгэл гэдэг төчнөөн ариун
Хийгээгүй үйлдэлдээ яллагдмааргүй
Хэлээгүй үгэндээ хэлмэгдмээргүй….
…..Хэдхэн мөчид намайг сонсоорой
Хиймэл баг бус үнэн төрхөнд минь итгэ.
Гомдлын нулимсыг нь ажиглаарай
Ганц чиний найз гэдэгт бүү эргэлз..
…..Ингээд хоёр тийшээ болвол
Эгдүүцэн баярлах нь олон
Инээд хөөрөөр хөтлөлцөн алхахад
Эc буc хороор хачирлахад нэмэргүйг мэднэ.
…..Хүний басааг бялхаагaaд хэрэггүй ээ
Хийссэн үгийг салхинд даатгаа.
Миний сэтгэлийг чи л мэддэг хойно
Найзын гомдол шаналалаа наддаа л тайл.
…..Ойлгосонд баярлалаа найз минь
Одоо л нэг сэтгэл цэлмэлээ
Ойрын өдрүүдэд ямар их шаналсан
Оргүйг нөхөж найзаараа үлдсэнд баярлалаа.
…..Чамдаа хайртай шүү найз минь
Чадал тэнхээ буйд бүгдийг зориулахад бэлэн.
Замбуулин хорвоод андын журам хамгийн эрхэм
Зуу татчихъя найз минь итгэл xopшинo гоё доo,гоё…..
……..С.Амина

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.