Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алтайн ятгыг ӨМӨЗО-ны морин хуурын музейд заллаа
Нийгэм

Алтайн ятгыг ӨМӨЗО-ны морин хуурын музейд заллаа

Урлаг Урлаг23/07/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13770304_10205174499440671_1379977609465479630_n6028751362016-07-23-11-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Гурван мянганы хагаст, хөх түрэгийн тэртээд, Алтайн хөх өвгөдийн дуу хуурыг Өмнөхийн хормойд өлгийдсөн эртний нүүдэлчдийн үл давтагдах нэн ховор олдворыг сэргээн судлаж дахин эгшиглүүлэх боломж олдлоо. Өрөөлийн дэмээр өрлөг нь болж өндийсэн Өмнөхийн агуйн эзэн Чүрээ баатрын нуман ятгыг "Алтай ятга" хэмээн нэрийддэг билээ. 

   Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг гэсэн энэхүү гайхалтай гурван урлагийг улс орон нь тоодоггүй хэрнээ ард түмэн нь дэмждэг, мэргэжил нэгт нөхдүүд нь ойшоодоггүй хэрнээ эрдэмтэн мэргэд нь үнэлдэг энэ цагийн хамгийн эрхэм, ирэх зууны түүчээ нь болох энэ гурван соёлоороо бид хаа ч бахархах ёстой. Алтай ятга дахин сэргээгдсэнээр 4 улсын ерөнхийлөгчийн гарын бэлэг болсоноос гадна Саха, Буриад, Турк, Герман, Франц зэрэг улсуудад танилцуулагдаж Халимаг улсын үндэсний түүхийн музейд тавигдсан юм.

   Харин 2016 оны 7 сарын 16-д ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын морин хуурын музейд Алтай ятгыг албан ёсоор заллаа. Хөх хотын Урлагийн Их Сургуулийн оюутнуудад зориулж тайлбарт тоглолтыг мөн энэ үеэр тоголсон юм. Ийнхүү нүүдэлчин ардаас уламжлагдаж ирсэн "Алтайн ятга" улс үндэстэн бүрт өөрийн яруу тансаг аялгуугаараа бишрэн хүндлэгдэж Монгол түмнийхээ бахархал нь болсоор байна. 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026

Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ

13/10/2026

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

“ОВГОР” киног дөрөв хоногт 22,226 үзэгч үзжээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.