Аялгуут сайхан энэхэн алтан дэлхий дээр
Хос сайхан хүчит хоёр жигүүртэйсэн бол би
Эх газраас эгц дээшээ хөөрөн нисч
Дээд тэнгэрээрээ дүүлэн нисэхсэн
Саран наран ээж авхайтай саатан хамтдаа
Амгалан тайван шөнийн огторгуйн ододтой
Алтан гадас долоон бурхан үүрийн цолмонтой
Дууланхан хамтдаа дүүлэнхэн нисэхсэн
Борооны ганцхан дусалд цэцэг амьлах мэт
Цээжний нандин үгсээ дэлгэн барья та нартаа
Зарим нэг үгс нь хар цагаан хатуу бол
Сэтгэлээ нээн хэлэх үг нь өнгөтэй билээ
Дурлал хайр урлагт шатах зүрх минь
Дуулах дуутай минь дүүлэн нисээч
Дуулим хорвоод жарган амьдрах та нартай хамт
Дуулах энэхэн дуу минь дүүлэн нисээч
Дүүлэнхэн нисээч энэ дуу минь
Бидний энэ сайхан дуу минь дүүлэн нисээч
Зовж зүдэрч гутарч явахад зарим нэгэн анд хүртэл
Худал хэлэн мэхлэн заримдаг гэдгээ үзүүлнэ
Хайртай хонгор охин ч мөн харц бууруулах нь
Ямар хүн ямар яайрингаа надад харуулна
Тэгсэн ч би гутрахгүй тэгсэн ч би гундахгүй
Ингэх тэгэх тусам би улам өөдөө
Тэнгэрт дүүлэх цагийг эзэгнэх шонхорын адил
Зүтгэн тэмүүлж дуу хууртай амьдрах болно
Ач тусыг нь яаж хариулна хэмээх
Хэдхэн буурал үсээ алчуураар нууж
Хүүгийн төлөө сүүний дээжийг үргэлж өргөх
Энхрий ээжээ бурханаас илүү хайрлах нь түмэн зөв
Азийн дунд орших энэ сайхан орныгоо
Алган дээрээ өргөж яваа ард олон ахан дүүсдээ
Аяа энэхэн зүрх минь дүүлэн нисээч
Аялгуут сайхан энэхэн дуу минь дүүлэн нисээч
Аялгуут сайхан энэхэн дуу минь дүүлэн нисээч
Дуулах сайхан энэхэн дуу минь дүүлэн нисээч
Дүүлэнхэн нисээч энэ сайхан дуу минь