Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ
Кино

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

Урлаг Урлаг02/11/2026Шинэчлэгдсэн:03/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Дастин Хоффман 1967 онд дэлгэцнээ гарсан “The Graduate” киноны зураг авалтын үеэр өөртөө итгэлгүй болж, найруулагч Майк Николсын хандлагаас болж ихээхэн дарамт мэдэрч байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр уг киног өөрийн амьдралыг өөрчилсөн бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ зураг авалтын үйл явцыг “аймшигтай туршлага” байсан гэж тодорхойлсон байна.

Хоффман энэхүү дурсамжаа удахгүй хэвлэгдэх “Look at Me” хэмээх намтар номдоо бичжээ. Түүний дурсамжаас сэдэвлэсэн эсээ “The New Yorker” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Жүжигчин уг киноны гол дүр Бенжамин Брэддокийн дүрд тоглохдоо өөрийгөө тохирохгүй гэж бодож байжээ. Учир нь зохиолын дүр нь чинээлэг америк гэр бүлээс гаралтай, сурлага сайтай, спортын авьяастай залуу байсан бол Хоффман өөрийн төрх, гарал үүслээс шалтгаалан энэ дүрд тохирох эсэхдээ эргэлзэж байв.

Найруулагч Майк Николс түүнийг дүрд сонгосон ч зураг авалт эхэлсний дараа харилцаа нь өөрчлөгдсөн гэж Хоффман дурсжээ. Түүний хэлснээр Николс бэлтгэл сургуулилтын үеэр найрсаг байсан боловч зураг авалтын талбай дээр уур уцаартай, хатуу ханддаг болж, жүжигчин өөрийгөө ажлаас халагдах гэж байна хэмээн байнга болгоомжилдог байжээ.

Тэрбээр мөн киноны нэгэн хэсгийн зураг авалтын үеэр хамтран тоглосон жүжигчин Кэтрин Росс өөрийг нь 27 удаа алгадсан тухай ярьсан байна. Найруулагч Николс тухайн хэсгийг дахин дахин авахыг шаардаж, Росст илүү хүчтэй алгадахыг хэлж байсан аж. Хоффман зураг авалтын төгсгөлд толгой нь эргэсэн бөгөөд эцэст нь уг алгадалтын хэсгийг кинонд ашиглаагүй гэнэ.

Маргааш нь усан доорх зураг авалтын үеэр чихнээс нь цус гарч байсныг жүжигчин дурсжээ. Тэрбээр өмнөх өдрийн алгадалт болон усан доорх даралтын улмаас чихний хэнгэрэг нь цоорсон гэж бичсэн байна.

Гэсэн ч “The Graduate” кино Хоффманы жүжигчний замналд томоохон эргэлт авчирсан бүтээл болжээ. Тэрбээр уг кинонд Бенжамин Брэддокийн дүрийг бүтээсэн бол Энн Бэнкрофт, Кэтрин Росс нар гол дүрүүдэд тоглосон юм. Кино долоон төрөлд “Оскар”-ын шагналд нэр дэвшиж, найруулагч Майк Николс шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна.

Дастин Хоффманы “Look at Me” намтар ном 2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд хэвлэгдэн гарахаар товлогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026
Кино Урлаг

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026
Кино Урлаг

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.