Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Залуу уяач Н.Мөнхбаясгалан уяачдын холбоонд гомдол гаргажээ
Спорт

Залуу уяач Н.Мөнхбаясгалан уяачдын холбоонд гомдол гаргажээ

Урлаг Урлаг25/07/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73c8240af2fc54ad7a89dfd7a64311fa778622082016-07-25-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ. Тиймээс өчигдөр Хүй мандалын дэнжид болсон хурдан морьдийн уралдаанд очиход наадмын комисоос түүний зээрд морийг уралдуулахгүй хэмээн хассан байна. Н.Мөнхбаясгалан учрыг тайлбарлахдаа “Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өөрийнхөө морийг уралдуулах гэж хассан” гэж тайлбарласан байна. П.Сэргэлэнгийн их нас өчигдөр айргийн тавд хурдалсан юм. Тиймээс айргийн таваар ирэх магадлалтай хурдан хүлгүүдээс залуу уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд морийг хассан ажээ. Тиймээс Н.Мөнхбаясгалан Монголын морин спорт уяачдын холбоонд дараах гомдолыг гаргажээ:

Залуу уяач Н.Мөнхбаясгалан миний бие Сүхбаатар аймгийн угшилтай “Сартай зээрд” морио 2015 онд “Нийслэлийн Даншиг наадам – Хүрээ цам”-д түрүүлгэж, 2016 онд “Улсын баяр наадам”-д айргийн тавд хурдлуулсанаар өнөөдөр хүй долоон худагт болж буй “Их хурд – VII” уралдаанд оролцох урилга, медалиа гардаж авсан билээ.

Ингээд улсын баяр наадмаас хойш өнөөдрийг хүртэл бэлтгэж байгаад морио мордуулах гэтэл морийг минь барьж уяад уралдуулсангүй. Тэгэхээр нь морь шүдэлгээний комиссын гишүүдтэй уулзаж учрыг тодруултал “Монголын морин спорт уяачдын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн даалгавараар хассан байна. Ингээд дарга хүслээ биелүүлж миний морийг хасч өөрийн морио явуулсанаар айраг хүртлээ хөөрхий.

Би үнэхээр гомдолтой байнаа 13 хоногийн өмнө улсад морио айрагдуулахад өнөөдрын уралдааны урилгыг гардуулж байсан уяачдын холбооны дарга нар өнөөдөр морийг минь уралдуулахгүй хассан нь дэндүү шударга бус байна. Би хэдийгээр залуу уяач хэдий ч моринд хайртай монгол уяачын сэтгэл гаргаж, улсад морийг минь унаж айрагдуулсан хүүхэддээ 2 өрөө байр бэлэглэж ёс уламжлалыг дээдэлсэн. Ингэж залуу уяачид биднээр тоглоом наадам хийж, итгэл сэтгэл, урам зориг, их хүслийг минь уландаа гишгэсэн энэ увайгүй үйлдлийг би тэвчихгүй ээ. Би мянга мянган залуу уяачдын дарлуулсан, дээрэлхүүлсэн энэ үйлдлийн эсрэг хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэгтэйгээр тууштай тэмцэх болно.

Хүй долоон худаг 2016 оны 07-р сарын 24

Өөрийн цахим хуудсаар дамжуулан гомдол гаргасан: Залуу уяач Н.Мөнхбаясгалан гэсэн байна.

Уг нь Монголын Морин спорт уяачдын холбоог МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлдэг нарийн бичгийн дарга нь эрх ашгаа дээгүүрт тавьж, өөрийн морио айрагдуулахын тулд залуу уяачын морийг хасаж, шударга бус зан гаргасан нь байж болох асуудал уу. Монголын үндэсний бахархал болсон хурдан хүлгүүдийн уралдааны асуудлыг эрх мэдэлтэй дарга нар өөрийн эрхээр шийдсээр байх уу.

Н.Чимэг

Эх сурвалж: Cityinfo.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.