Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөх билээ. Та бүхэнд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг өдөр бүрээр танилцуулбал:
Наймдугаар сарын 5: Байт харваа: Ж. ГАНТӨГС
Наймдугаар сарын 6: Бокс: 48 кг жинд Г. ГАН-ЭРДЭНЭ,
60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ нар тулалдана.
Буудлага: Хийн урт бууны дасгалд Г.НАНДИНЗАЯА буудна.
Жүдо: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР,
эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ нар барилдана.
Наймдугаар сарын 7:Бокс: 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Жүдо. Эрэгтэйчүүдийн 66 кг,
Эмэгтэйчүүдийн 52 кг
Д.ТӨМӨРХҮЛЭГ, А.ЦОЛМОН нар барилдах юм.
Буудлага: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ
Хvндийн ергөлт: Эрэгтэйчvvдийн 56 кг-ийн жинд ЧАГНААДОРЖ
Наймдугаар сарын 8:Бокс: 49 кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ, 69 кг-ийн жинд Б.ТҮВШИНБАТ
Жүдо: эр 73 кг-ийн жинд Г.ОДБАЯР, эм 57 кг-ийн жинд Д.СУМЬЯА нар барилдана.
Байт харваа: Ж.ГАНТӨГС
Наймдугаар сарын 9:Бокс: 60 кг: Д.ОТГОНДАЛАЙ
Жүдо: Эр 81 кг-д О.УУГАНБААТАР, эм 63 кг-д Ц.МӨНХЗАЯА
Буудлага: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино.
Байт харваа: Ж. ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.
Наймдугаар сарын 10:Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР
Жүдо: эр 90 кг-д Л.ОТГОНБААТАР, эм 70 кг-д Ц.НАРАНЖАРГАЛ
Байт харваа: Ж.ГАНТӨГС
Хүндийг өргөлт: Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд М.АНХЦЭЦЭГ “
Наймдугаар сарын 11:Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД
Буудлага: Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.НАНДИНЗАЯА
Усанд сэлэлт: Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ДӨЛГӨӨН
Наймдугаар сарын 12:Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ
Жүдо:+100 кг-д Б.ТЭМҮҮЛЭН
Байт харваа: Ж:ГАНТӨГС Эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх боломжтой
Усанд сэлэлт: Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ЕСҮЙ
Наймдугаар сарын 13:Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Наймдугаар сарын 14:Бокс: Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ
Хөнгөн атлетик: Эмэгтэйчүүдийн марафон: Л.ОТГОНБАЯР, Б.МӨНХЗАЯА нар хурд сорино.
Наймдугаар сарын 15:Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Наймдугаар сарын 16:Бокс: Д.ОТГОНДАЛАЙГИЙН өрсөлдөж буй 60 кг-ийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ
Наймдугаар сарын 17:Бокс: Б.ТҮВШИНБАТЫН 69 кг-ийн жингийн финал. 52 кг-д Х:ЭНХ-АМАР
Тэквондо: Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.ТЭМҮҮЖИН
Чөлөөт бөх: Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.ОРХОН, О.НАСАНБУРМАА нар хүч үзэх юм.
Наймдугаар сарын 18:Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР
Чөлөөт бөх: Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.СУМЬЯА, С.БАТЦЭЦЭГ нар барилдана.
Наймдугаар сарын 19:Бокс: 64 кг-ийн жинд Б.ЧИНЗОРИГ
Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ нар барилдах юм.
Наймдугаар сарын 20:Бокс: Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн финал
Чөлөөт бөх: Эрэгтэй 86 кг-д О.ҮЙТҮМЭН, + 125 кг-ийн жинд Ж.ЧУЛУУНБАТ нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.
Наймдугаар сарын 21:Бокс: Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн финал.
Чөлөөт бөх: Эрэгтэй 65 кг-д Г.МАНДАХНАРАН, 97 кг-д Д.ХҮДЭРБУЛГА нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.
Хөнгөн атлетик: Эрэгтэй марафон гүйлтэд Б.СЭР-ОД, Д.ГАНТУЛГА, Ц.БЯМБАЖАВ нар хурд сорино.