Дэмбэ дээвэр
Хамба хаяатай
/Тэнгэр/
Хайлан торгыг
Хайчилж болохгүй
/Тэнгэр/
Хөх торгонд
Хүрч болдоггүй
Хар торгонд
Хавьтаж болдоггүй
/Тэнгэр/
Хөх торгыг
Хөвж гүйцэхгүй
/Тэнгэр/
Энгүй торго
Эрээн торго
Захгүй торго
Задгай торго
/Тэнгэр/
Энгүй хот
Тэнгүй хөх
Тэр юу вэ?
/Тэнгэр/
Аавын хөнжлийг алдалж болохгүй
Ээжийн уужийг эвхэж болохгүй
/Тэнгэр, газар/
Алтай, Хангайн ард гэнэ
Арван түмэн адуу гэнэ
Цойлсон долоо гэнэ
Цугласан зургаа гэнэ
Цуварсан гурав гэнэ
Хар цагааныг ялгасан хоёр гэнэ
Хаягдаж хоцорсон нэг гэнэ
/тэнгэр, од, долоон бурхан, мичид, марал, сар, нар, үүрийн цолмон/
Алтай, хангайн ард
Арван түмэн адуу гэнэ
Тоог нь авсан долоо гэнэ
Хар цагааныг ялгасан нь хоёр гэнэ
Хаягдсан нь нэг гэнэ
/Тэнгэр, од, долоон бурхан, мичид, сар, нар, үүрийн цолмон/
Хувилбар: Алтай хангайн ард
Арван түмэн адуу гэнэ
Товчилсон нь гурав гэнэ
Хайчин энтэй хоёр гэнэ
/тэнгэр, марал, чоно хоёр од/
Биздийн торгон дээл
Битүү мөнгөн товчтой
/тэнгэр од/
Биндэрьяа хүү
Битүү мөнгөн товчтой
Алтан мөнгөн
Хоёр тээгтэй
/тэнгэр, од, нар, сар/
Далай даян хаан
Далан живаа хоньтой
/тэнгэр, од/
Жин торго захгүй
Жижиг сувд нүхгүй
/тэнгэр, од/
Хувилбар: Хамба торго хээгүй
Ханчин сувд нүхгүй
/тэнгэр од/
Захгүй торгон дээр
Замбараагүй сувд
/тэнгэр од/
Зэс тогоо захгүй
Жижиг сувд нүхгүй
/тэнгэр од/
Ирэг, сэрхийн арьс
Эн чацуу
/тэнгэр, газар/
Хувилбар: Эрээ, сэрээ хоёрын
Эн чацуу
/тэнгэр, газар/
Иргийн гүзээ үсгүй
Сэрхийн гүзээ үстэй
/тэнгэр, газар/
Их хөх ишгэнд
Ирвэс барсын арьс тохоотой
/үүлтэй, тэнгэр/
Нэгэн оёдолт хөх торгон шүхэр
Нийгэм цацрагч гэгээн сувдан эрих
Нийтийг гийгүүлэгч хас эрдэнэ толь
Нисэн дэгдэгч улаан алтан бөмбөг
/тэнгэр, од, сар, нар/
Хувилбар: Нэгэн гүйдэлтэй хөх торгон шүхэр
Нийлэн тарагч олон цагаан адуу
Нисэн довтлогч хос алтан луу
Нимгэн хөнгөн мяндсаар хувцаслагч
/тэнгэр, од, нар, сар,агаар/
Огт үл ширгэх тунамал сайхан далай
Осолдож үл хожимдох алтан мөнгөн загас
Олныг баясуулагч үзэсгэлэнт шар навч
Оршилгүй нисэгч олон цагаан галуу
/тэнгэр, нар, сар, гариг, од/
Тойрч болдоггүй нутагтай
Тоолж болдоггүй торомтой
Тахир цагаан ингэтэй
Тарган шар бууртай
/тэнгэр,од,сар, нар/
Том хөх аяга
Тоогүй олон хээтэй
/тэнгэр, од/
Төв төгрөгөн хот
Түмэн цагаан цэрэг
Дун цагаан тольтой
Долоон их жанжинтай
Гурван бойдаа дагаж
Гулгуур занги нэхнэ
/тэнгэр,од сар,долоон бурхан,марал,цолмон/
Төмөр авдар
Түмэн хадаастай
/тэнгэр, од/
Хувилбар: Төмөр тогоо
Түмэн хадаастай
/тэнгэр, од/
Төрийн хөх буханд
Түмэн цэцэг ачаад
Даваа тангад хөтлөөд
Нямаа чавганц гилнэ
/тэнгэр,од, сар,нар/
Хувилбар: Түмтийн хөх буханд
Түмэн цэцэг ачаад
Даваа өвгөн хөтлөнө
Мягмар өвгөн тууна
/тэнгэр,од,сар, нар/
Хувилбар: Хөх буханд
Түмэн цэцэг ачиж
Хар хүү хөтөлж
Шар хүү тууна
/тэнгэр,од, сар, нар/
Туг нум
Тугалган хөвчтэй
Бар арслан
Хоёр тээгтэй
/тэнгэрийн заадас, нар, сар/
Урт хүн
Орой дээгүүр алдлав
/тэнгэрийн заадал/
Хувилбар: Урт хүн
Орон дээгүүр алхав
/тэнгэрийн заадал/
Уужим их тал
Олон түмэн адуу
Орь ганц харуулчин
Төгрөг их толгойтой
Төрсөн бие байхгүй
/тэнгэр, од, сар/
Хар торго хаваасгүй
Шар торго шаглаасгүй
/тэнгэр, газар/
Хилэн торго энгүй
Хэсэг мах өөхгүй
/тэнгэр, од/
Хөх малгай
Хөвөн нөхөөстэй
/тэнгэр, үүл/
Хөх тогоо
Молор эмжээртэй
/тэнгэр, солонго/
Хөх торгон дээл
Цагаан цэцгэн хээтэй
/тэнгэр, од/
Хөх торгыг
Хөшиж болдоггүй
Шар торгыг
Шаглаж болдоггүй
Хар торгыг
Хайчилж болдоггүй
/тэнгэр, газар, ус/
Хэмгүй уудамд
Тоогүй хонидыг
Эвэрт хоньчин хариулна
/тэнгэр, од, шинэ сар/
Хээр бор азаргатай
Хилэн сайхан гүүтэй
Асрай бор даагатай
Алтан цэцэг унагатай
/тэнгэр,газар,сар,нар/
Цагаан тэмээ
Таж нэмнээтэй
/тэнгэр, үүл/
Цал буурал өвгөн
Нэг нүдээрээ шөнө харна
Нэг нүдээрээ өдөр харна
/тэнгэр,нар,сар/
Цэнхэр арсланд
Сэмж ачаална
/тэнгэр үүлших/
Энгүй захгүй торго
Тоогүй, тоймгүй сувд
/тэнгэр, од/
Энт торгыг эвхэж болохгүй
Мөнгөн сувдыг хэлхэж болохгүй
/тэнгэр, од/
Эрдэнийн хөх үхэр
Эрээн магнаг тохомтой
/тэнгэр,түүний заадал/
Эрэггүй далай
Эзэнгүй ямаад
/тэнгэр ,од/
Эрэггүй далай
Эхгүй өндөг
Эргүй басган
/тэнгэр, од, сар/
Нэг оёдолт хөх торгон шүхэр
Нийгмээр сүрэглэн гүйх гэгээн сувд
Нисэн довтлох хас эрдэнийн бөмбөрцөг
Нийлүүлээд шинжвэл миний нойр хүрнэ
/тэнгэр,од, шөнө болох/
Үүлэн хөх моринд
Элдвийн ном ачаалаад
Санж өвгөн хөтлөөд
Самдан чавганц гилээд явна
/Тэнгэр од түгэж, сар, нар мандах/
Алаг морь аргамжаатай
Аргамжийн үзүүр нь гэрт
/нар, түүний туяа/
Алгын чинээ галнаас
Амьтан бүхэн хөлчинө
/нар/
Алтан аргамжийг
Эвхэж ядав
/нарны туяа/
Алтан өндөг
Агаараар өнхөрнө
/нар/
Алтан толь нь халуун
Мөнгөн толь нь хүйтэн
/нар, сар/
Агт нь гадаа
Аргамж нь гэрт
/нар, түүний туяа/
Хувилбар: Алтан шарга гадаа
Аргамжийн үзүүр дотор
/нар, түүний туяа/
Хувилбар: Ороо шаргал гадаа
Уургын үзүүр нь гэрт
/нар, түүний туяа/
Ноёны хөлөг гадаа
Ногтны үзүүр гэрт
/нар, түүний туяа/
Алтан шарга морь
Аргамжаагаа чирнэ
/нар, түүний туяа/
Амьтныг гийгүүлэгч
Алтан өнгөт
/нар/
Арвай хээр азаргатай
Тарвай хээгч гүүтэй
Агар зандан сарваатай
Алтан цэцэг унагатай
/нар, сар, газар, ургамал/
Аягын чинээ өөхөнд
Амьтан бүхэн шамдана
/нар/
Хувилбар: Шагайн чинээн тосонд
Хамаг амьтан шандана
/нар/
Хувилбар: Бүлхийн чинээ өөхөнд
Бүх л хот шандана
/нар/
Буур нь гадаа
Бурантаг нь дотор
/нар, түүний туяа/
Гайхамшигт их биетэй
Газарт хүрэм дэлтэй
/Нар, түүний туяа/
Гуулин шарыг харж болохгүй
Гуриа цагааныг барьж болохгүй
/нар, сар/
Дээр дэншиг шиг
Дэн ууланд гарсан юм шиг
Гуулин морь унасан юм шиг
Гурван ертөнцийг харсан юм шиг
/нар/
Завагт зандан цөгц
Мөсөнд мөнгөн цөгц
/нар, сар/
Мөсөн дээр
Мөнгөн аяга
Цасан дээр
Шаазан аяга
/нар, сар/
Хувилбар: Мөсөн дээр
Мөнгөн аяга
Авдран дээр
Алтан аяга
/нар, сар/
Мэлмэрэх мөнгөн товч
Тунирах улаан залаа
/нар, түүний туяа/
Энд үгүй гууль
Эзэнд үгүй гууль
Төө гууль
Төгрөг гууль
/нар/
Хувилбар: Энд үгүй гууль
Эрдэнэ зууд үгүй гууль
Манайд үгүй гууль
Манзширд үгүй гууль
/нар/
Төрсөн бие тэнгэрт
Тулсан таяг газарт
/нар, түүний туяа/
Тэртээ цэнхэр далайд
Алтан хүү мишээнэ
Тэр хүүгийн мишээлт
Тив дэлхийг гийгүүлнэ
/нар/
Тээр тэнд
Тэнүүн хавар
/нар/
Усан дээр
Уран толь
/нар/
Уулын цаанаас
Улаан гал
/нар/
Хотын их байшинд
Хоёр сайхан шагайвар
/нар, сар/
Хүрч болдоггүй
Хүрэл, үрэл хоёр
/нар, сар/
Алтан хаалга хааж
Мөнгөн хаалга нээгээд
Мянган зул асаав
/нар шингэж, сар мандаж, од түгэх/
Алтан хаалга хаалттай
Мөнгөн хаалга нээлттэй
Мөнгөн хаалгаар
Мөнгөтэй адуу цувна
/нар жаргаж, сар гарч, од түгэх/
Банчин богд морилоод ирэхэд
Бадмаанямбуу зугатаад одлоо
/нар гарч, сар шингэх/
Дам газраас гараад
Дамжуу газар очно
/нар мандаж жаргах/
Зүүн хаалгар ороод
Баруун хаалгаар гарна
/нар мандаж, жаргах/
Зүүнтэйгээс
Зүтгэсээр ирэв
Унтсан хүнийг
Босгосоор ирэв
Үгээгүй хүнийг
Баяжуулсаар ирэв
/нар мандах/
Үйтийн холоос
Үнэгийн чих бултайна
/нар гарах/
Хааны бухыг ирэхлээр
Зааны адуу үргэж гэнэ
/нар гарч, од замхрах/
Шар нохой
Шагаавраар бултайх
/нар тусах/
Ариун хээр
Алтан шанага
/сар/
Гангаа мөрний эрэг дээр
Ганц цагаан шувуу сууна
/сар/
Дэрэн дээр
Дэншиг
/сарны тусгал/
Завагт
Зандан цөгц
/сарны гэрэл/
Мөсөн дээр
Мөнгөн аяга
/сар/
Хувилбар: Мөсөн дээр
Мөнгөн хундага
/сар/
Хувилбар: Мөсөн дээр
Мөнгөн цөгц
/сар/
Оршилгүй явдаг
Нэгэн цагаан шувуу
Осолдолгүй явдаг
Нэгэн алтан загас
/сар, нар/
Өрхөн дээр
Өрөөл талх
/сар/
Хувилбар: Булан дээр
Болсон талх
/сар/
Өсөх насандаа
Цээжээ иддэг
Өтлөх насандаа
Бөгсөө иддэг
/сарны шинэ, хууч/
Өсөхдөө өвчүүгүй
Өтлөхдөө нуруугүй
/сарны шинэ, хууч/
Түмэн хонь
Бэлчээд явчихад
Түнтгэр хуц нь
Унтаад хоцорно
/од, сар/
Тэнгэр дээр
Тэх, хуц хоёр
/сар, нар/
Ум мааниа унав
Умаа хумааханаа сундлав
Юмаа гэлэнг хөтлөв
Даваа багш нь туув
/сар, од, нар/
Хоттой хонинд
Хоёр дээрэмхий
/сар, нар/
Хяр дээгүүр
Хялайдаг хуц
Буйр дээгүүр
Бултайдаг хуц
/сар/
Хээр хэлтгий шанага
Голд гуулин шанага
/сар, нар/
Хувилбар: Голд
Гуулин шанага
/сар/
Эхлэхдээ ирт зэвсэг шиг годгор
Тэнхрэхдээ гуулин толь шиг гялгар
Барагдахдаа бугын эвэр шиг махгир
/сар/
Далангийн чулуу
Далдгас гэхэд
Булангийн чулуу
Бултгас гэнэ
/Сар шингэж нар мандах/
Зүүн хажуугаасаа үүснэ
Баруун хажуугаасаа барагдана
/сар хуучрах/
Тоодог шувуу тонгос
Тогос шувуу мэлтэс
/сар орж, нар гарах/
Хадны цаанаас
Халзан хуц цухуйв
/Сар гарах/
Далан шувууны өдийг
Далдгай бухандаа ачаад
Авид бурхан дагуулаад
Аюуш бурхан тууна
/Од, тэнгэр, сар, нэр/
Жарав жарав жараахай
Жаран алд гялаахай
/од/
Жигд шүр нүхгүй
Жин торго захгүй
/од, тэнгэр/
Мөсөн дээрх
Мөнгийг тоолж ядав
/од/
Мянган хонинд
Мэлзэн хуц
/од, сар/
Хувилбар: Мянган цагаан хонины дотор
Малигар цагаан хуц
/од, сар/
Хувилбар: Түмэн хонины дунд
Түнтгэр цагаан хуц
/од, сар/
Өрхөн дээр
Өөхөн цөвдөл
/од/
Хувилбар: Өрхөн дээр
Өмбөө цөмбөө
/од/
Тов тов цоохор
Тоолшгүй цоохор
Бар бар цоохор
Барьшгүй цоохор
/одтой тэнгэр/
Тоогүй олон торомтой
Тоодгор цагаан ингэ
/од, сар/
Хувилбар: Тоолж баршгүй тором
Толь манхин буур
/од, сар/
Тооной баяны адуу
Тоолж боломгүй олон ч
Зун болохоор цөөрч
Намар болохоор олширно
/од/
Тотгон дээр
Догшин үйрмэг
/од/
Түмэн хонь бэлчээд явчихад
Түнтгэр улаан төлөг хэвтээд хоцорно
/од, үүрийн цолмон/
Үдэш ургасан цэцэг
Өглөө босоход хагдарна
/од/
Үелэнгийн толгой дээр
Үй түмэн цэцэг
/од/
Хавтага дүүрэн мөнгөнд
Хачин том шижир
/од, сар/
Ховтоор дүүрэн шагай
Хоёр сайхан ахдай
/од, нар, сар/
Хормойгоор нэгэн шагайнд
Хоёр хорголжтой цах
/од, нар, сар/
Хороогоор дүүрэн хонинд
Хув шар хуц ганцаараа
/од, сар/
Хувилбар: Хороо хонин дотор
Хотгор мөнгөн хуц
/од, сар/
Хормой дүүрэн шагайн дотор
Хоёр мөнгөн аргай
/од, нар, сар/
Хэлхэшгүй шүр
Эвхэшгүй торго
/од, тэнгэр/
Эцгийн мөнгийг тоолж барж ядав
Эхийн эсгийг эвхэж барж ядав
/од, цас/
Ээжийн өгсөн сувдыг хэлхэж болдоггүй
Аавын өгсөн торгыг эвхэж болдоггүй
/од, тэнгэр/
Адуун үргэж
Амбан үүдээ сахижээ
/од замхарч, сар хээр хонох/
Барагчны адуу
Баруун тийшээ бэлчинэ
/од шуугдах/
Хар морь гүйвэл
Хязгаартаа тултал
Хангайн адуу үргэвэл
Хэмжээндээ хүртэл
/од харвах, үүл нүүх/
Эзэн сангийн мөнгийг
Эмнэг луусанд ачаад
Шантан эмгэн хөтлөөд
Шангуй эмгэн тууна
/од түгэх, нар сар гарах/
Дагуулж явах долоо
Долоож явах нэг
Гийгүүлж явах гурав
Гэрэлтүүлж явах хоёр
/Долоон бурхан, дэлхий, марал, нар, сар/
Долоон дохиур
Зургаан хунгууд
Харгалдай ноёны ганц хүү
Төвд вангийн гурван хүү
/Долоон бурхан, мичид, үүрийн цолмон, марал/
Долоон өвгөн долуулаа явна
Долдой хүү цаахна нь сууна
/Долоон бурхан, алтан гадас/
Ижийн гэр дээр
Ишигний гуя
/Долоон бурхан/
Тойрон явах нь долоо
Доогуур явах нь гурав
Гүйн гарах нь ганцаараа
Гийгүүлж явах нь хоёулаа
/долоон бурхан, марал, цолмон, нар, сар/
Тосдын ноёдыг
Тоолоход сондгой
/долоон бурхан/
Хааны түмэн сүргийг
Харц долоо хариулна
/долоон бурхан/
Харын гурван гүүг
Хавар алдаад
Намар олно
/марал/
Айлын зургаан хүү
Зургуулаа цачуухан
Зургуулаа нэг нэртэй
/мичид/
Ар хээрт
Атга хиаг
/мичид/
Гургалдайн гунан бухнууд
Гурван сар алга болоод
Булгийн давааны цаанаас
Бултайн бултайсаар гарч ирнэ
/мичид/
Зонховын зургаан зусаг ямаа
Өвлийн шуурганд үхээгүй байж
Зуны бороонд зуурч үхэв
/мичид/
Зунхуваагийн
Зургаан ямаа
Зудад үхээгүй байж
Зун үхнэ
/мичид/
Зоогийн арын зургаан хайлс
Зун ургахгүй өвөл ургана
Өдөр ургахгүй шөнө ургана
/мичид/
Зун алдсан
Зургаан байдсыг
Өвөл олж авлаа
/мичид/
Хувилбар: Зун байдаггүй
Зургаан ялаа
Өвөл гарна
/мичид/
Зун ургадаггүй, өвөл ургадаг
Зургаан улаан бургаас
/мичид/
Зургаан баавгай
Зун ичэн
Өвөл гарна
/мичид/
Зуна голын эхэн дэх
Зургаан хялгана
Зун хагдарч
Өвөл ургана.
/мичид/
Хувилбар: Зүүн уулын оройд
Зургаан зүйлийн цэцэг
Зундаа ургадаггүй цэцэг
Өвөлдөө ургадаг тэр юу вэ?
/мичид/
Цөөхөн хонь
Цөнгөрөгийн даваагаар давах
/мичид/
Том том гууль
Тогоон чинээ гууль
Замбуулингаар дүүрэн гууль
/гариг, од/
Нэг айлын долоон хүү
Долуулаа чацуу
Долуулаа онд ондоо нэртэй
/долоон гариг/