Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Нийгэм

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Урлаг Урлаг10/03/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр /2026.03.10/ тохиож байна.

Энэхүү тэгш ойг тохиолдуулан УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд, журмын нөхөд, түүний ар гэр үр хүүхэд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Эдийн засгийн ухааны дэд эрдтэмтэн тэрбээр 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч, 1974-1984 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Ерөнхий сайд, 1984-1990 он хүртэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 1990 онд улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан цаг үед тэрбээр “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн хатуу байр суурь баримталсан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээсэн.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн хүрээнд “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлэхийн зэрэгцээ түүний амьдрал, ажил үйлсийг харуулсан дижитал галерейг нээж, эл эрхмийн талаарх “Бүү март” намтарчилсан киног үзүүлэхээр болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.