Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сэтгэлийн уяа – Setgeliin uya – Батсайхан , Эрдэнэтунгалаг – Batsaihan ft Erdenetungalag
Дуу хөгжим

Сэтгэлийн уяа – Setgeliin uya – Батсайхан , Эрдэнэтунгалаг – Batsaihan ft Erdenetungalag

Урлаг Урлаг20/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Модод нахиалах үеэр бодол ээдэн байхад
Борхон зүрх минь хослон цохилохыг хүснээ
Дэнж ногоорох зунаар сэтгэл баясан байхад
Дэргэд минь байгаач гээд тольтоо хүлээнэ
Ижил нь үгүй бол дутдаг энэ хорвоод
Эгэл нэгэн хайр чамайгаа хүсэн мөрөөднө
Навчис хийсэх цагаар гуниг үерлэн байхад
Нандин зүрх минь ханьсан цохилохыг хүснэ
Улиас нь гундах намраар сэтгэл сэмрэн байхад
Уянга минь болооч гээд голтоо тосон хүлээнэ
Ижил нь үгүй бол дутдаг энэ хорвоод
Эгэл нэгэн хайр чамайгаа хүсэн мөрөөднө
Мичид гудайх үдшээр нойроо үргээн байхад
Өнчин зүрх минь ижилсэн цохилохыг хүснэ
Жавар хургах өвлөөр сэтгэл жиндэн байхад
Өвөрт минь ирээч гээд өрөө тосон хүлээнэ
Ижил нь үгүй бол дутдаг энэ хорвоод
Эгэл нэгэн хайр чамайгаа хүсэн мөрөөднө
Хайлаас дэлгэрэх үүрээр хүсэл чагтлан байхад
Хүрэн зүрх минь нийлэн цохилохыг хүснэ
Яргуй хэнзлэх хавраар сэтгэл нялхран байхад
Янаг минь үнсээч гээд хайраа тосон хүлээнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Цэцэ шинэ цомгийн баяраа тэмдэглэнэ

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар эргүүлэн томиллоо

03/06/2026

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026

“Талын салхи” олон улсын мото наадам энэ сарын 6, 7-нд болно

03/06/2026

“Goblin” цувралын гол дүрийн жүжигчид эргэн нэгдэнэ

03/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.