Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Нийгэм

“Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг06/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bb2058653f0a4ae2fd652f960be1b4a12643902162016-10-06-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын Архитекторуудын холбоо 2016 оны  Дэлхийн Архитектурын өдрийг  “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэлээ.

Дэлхийн архитекторуудын өдрийн хүрээнд “Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим”-аас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр  “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэнг 10-р сарын 01-нээс 07-ны өдрүүдэд “Блью Мүүн арт галерей” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Эх дэлхийдээ ээлтэй, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах төлөвлөлт шийдлийг гарган хэрэгжүүлэх нь чухал болохыг орон орны архитекторууд, архитектурын байгууллагуудад онцлон уриалж байна. Дэлхийн хэмжээнд  1.3 сая архитектор уран бүтээл туурвидаг юм байна.

“Монголын архитектур өнөө цагт-2016” үзэсгэлэн арга хэмжээ нь орчин үеийн архитектурын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийг төр  засаг, мэргэжлийн байгууллагууд бизнесийн төлөөлөл, олон нийтэд таниулах,  гадаад дотоодын архитектурын нэр хүндтэй сургуулийг төгссөн  архитектор уран бүтээлчдийн үзэл баримтлалыг нэгтгэх, нийгмийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилд уриалан дуудах зорилготой.  Үзэсгэлэнд орчин үеийн архитектурын бүтээл, түүх, соёл урлагийн бүтээл, хөгжлийн мега төслүүдийн танилцуулгыг дэлгэн харуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу лекц , чөлөөт ярилцлага, уулзалт арга хэмжээ болох тул  нийт салбарын мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүтээн байгуулагчид, архитектор, уран бүтээлчид  барилгын салбарын бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцох, санал дэвшүүлэх боломжтой.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.