Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Монгол”-ын түүх
Сонгодог уран зохиол

“Монгол”-ын түүх

Урлаг Урлаг06/10/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Evining_in_the_steppe_of_Mongolia178485745802016-05-23-10-03[www.urlag.mn]3495280902016-07-22-10-10[www.urlag.mn]787364402016-10-06-14-57[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Монголын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдлөө

Аль 1907 оноос Орос-Хятад-Японы хооронд хэрүүлийн яс болсон энэ орныг нэг тийш шийдэх хэрэгтэй байлаа. Дайнд ялагдсанаар Японы оролцоо нэгмөсөн шийдэгдэж байгаа хэрэг юм. Хэдийгээр Орос, дараа нь ЗХУ энэ орон дахь Хятадын сюзеренитетийг эхлээд, дараа нь бүр суверенитетийг 1912, 1915, 1924, 1936 онд хүлээн зөвшөөрсөн боловч өөрийнхөө нөлөөний хүрээний бүс байлгах онцгой эрхийг Японоор ч, Хятадаар ч мөн хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

Орос, Зөвлөлтийн ийм тэмцэл тэмүүлэл нь ганц Гадаад Монгол төдийгүй Өвөр Монгол, Манжуур, Шинжаан, Төвд дээр илэрч ихээхэн чармайлт гаргахад хүрсэн билээ. Энэхүү асар их чармайлт нь цаг хугацаа, мөнгө хөрөнгөөр өөрийн нөлөөллийн болгосон энэ газар нутгийг Японд төдийгүй Хятадад эргүүлж алдах нь Сталинд дэндүү хайран байв. Тэгэх тэгэхдээ дайны маргаа­шаас эхлээд дайсан бололцох Чан Кайшигийн Хятадад Монголыг өгч яав ч болохгүй байв. Гадаад Монгол бол СССР-ийн хувьд үнэхээр сайн бамбай улс, бамбай бүс, үүнийг ч сүүлийн 30 гаруй жилийн түүх дурайтал харуулсан юм. Чан Кайши сүүлийн үед АНУ-тай дэндүү ойртон сүжирч байгаа, тэгээд ч энэ шинэ ивээн тэтгэгч нь Зөвлөлтийн ирээдүйн өрсөлдөгч төдийгүй дайсан гэдгийг Сталин сайн мэдэж байв. Өөрөөр хэлбэл дайны дараагаас эхлэн Баруу­ны ардчилсан дэглэмтэй дайсагналцахаар Сталин эртнээс шийдчихсэн байсан хэрэг. Ийм нөхцөлд түүнд жийргэвч бүс дахин хэрэг болно, илүү ч ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Гэтэл өнөөдөртөө Хятад нь ялагч холбоот­нуудын дотор нэлээд гайгүй байр суурь, нэртэй яваа. Нэгэнт Японы нөлөө унах учир хятадууд урьд de jure суверенитетийг нь хүлээн зөвшөөрсөн Гадаад Монголыг нэхэж таарна. Үүнийг Каирт ч нэхэж л байсан. Үүнээс гарах цорын ганц зам бол Гадаад Мон­голыг тусгаар тогтнуулах явдал байлаа. Ингээд тэрээр Москвад Хопкинстой тохиролцон БНМАУ-ын статус-квог АНУ зөвшөөрөх тухай асуудал тавив. АНУ нэлээд дээд хэмжээний хүрээнд Гадаад Монголын өнөөгийн байдалтай танилцсаны хувьд үүнд тат­галзах юм байсангүй. Манжуурын төмөр зам, усан боомтод зөвлөлтүүд онцгой эрх эдлэнэ гэдгийг л холбоотон Чан Кайшид дуулгахад хүнд байлаа. Сүүлд Рүзвэльт Гадаад Монголын статус-кво-г болон Манжуур дахь оросуудын онцгой эрхийг хүлээн зөвшөөрчихсөндөө бантаад Энэтхэг-Хятадын хойгийг өөртөө ав гэсэн санал генералиссимуст дэвшүүлж байжээ. Гэвч цаадах нь вьет­намчууд хэзээ ч Хятадынх байгаагүй гээд өгөөмөр бэлгээс нь татгалзсан байна943.

Хэдийгээр Ялтын нууц тохиролцоог мэдээгүй байсан авч япончууд ойртон ирж буй ялагдлаа зөнгөөрөө мэдэрч 1941 оны нөгөөх төвийг сахих гэрээгээ сахихыг Москвагаас байн байн гуйх боллоо. Берлин унаж байх тэр мөчид буюу 1945 оны 5 дугаар сарын 8-нд япончууд энхийн гэрээ байгуулахыг Москвагаас хүсэв. Дараа нь Окинава арал америкчуудын гарт орж байхад буюу 6 дугаар сарын 24-нд Японы милитарист засгийн гол зургаан хүний нэг болох Хирота Зөвлөлтийн элчин Я.А.Маликтай уулзан холбоотон болох санал тавьж, санаанд оромгүй ашигтай хувилбар санал болгож байлаа. “Хэрэвзээ Зөвлөлтийн арми, Японы далайн цэрэг хоёрыг нэгтгэвэл Зөвлөлт, Япон хоёр дэлхийн хамгийн том хүчирхэг гүрэн болно доо” гэж 4 жилийн өмнө хэлж байсан Хирота энэ удаа төвийг сахих гэрээгээ шат ахиулан шинэчлэх санал тавилаа. Малик түүнд “Хэтэрхий оройтсон байна” гэж хариулав.

Зөвлөлт – Хятадын гэрээ

СССР-ийн зүгээс Японд дайн зарлах урьдчилсан нөхцөл тохироог хятадуудад танилцуулахаар Ялтын хэлэлцээрээр авсан үүргээ Рүзвэльт биелүүлж амжсан­гүй, 4 дүгээр сарын эцсээр нас барлаа. Дэд ерөнхийлөгч Харри Трүмэн АНУ-ын шинээр Ерөнхийлөгч болов. 5 дугаар сарын 28-нд Харри Хопкинс Москвад Сталинтай уулзахад хоёр гуравхан хоногийн дотор Хятадын Гүйцэтгэх Юанийн дарга (Ерөнхий сайд) Сүн Зывэнтэй (T.V.Soong) уулзах хүсэлтэй байгаагаа Кремлийн эзэн гэнэт илэрхийлэв. Сан-Францискогийн бага хуралд сууж байсан Сүн америкчуудтай уулзаж “Гадаад Монголын статус-кво”-г юу гэж ойлгох талаар ярилцан БНМАУ өөрийгөө тусгаар тогтносон улс гэдэг авч түүнийг нь Хятад зөвшөөрдөггүй ба ЗХУ түүнийг Хятадын газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж зөвшөөрдөг, гэвч Гадаад Монгол-Хятадын хооронд хэдийгээр харилцан зохицолдоон үүсээгүй боловч ямар нэг зөрчилдөөн гараагүй энэ байдлыг л Гадаад Монголын статус-кво гэж ойлголцож байгаагаа илэрхийлцгээжээ.

Дараа нь Сүн Москвад 1945 оны 6 дугаар сарын 30-нд очоод шууд Сталин, Молотов нартай уулзав. Сталин асуудлаа шууд танил­цууллаа. Порт Артурыг Зөвлөлт Холбоот Улс түрээсээр ашиг­лах, Дальный (Ляодунь) боомтыг олон улсын болгох, Дорнод Хятадын төмөр замыг Зөвлөлт, Хятад хоёр хамтран эзэмших, БНМАУ-ыг тусгаар тогтнуулах гэсэн асуудал палхийтэл тавих нь тэр. Хятадууд алиныг нь ч хүлээн зөвшөөрсөнгүй. Ялангуяа Гадаад Монголыг de jure тусгаар тогтнуулна гэдгээс үхтлээ айжээ. Сталин тэдэнд Ялтын хэлэлцээрийг сануулаад хэрэв үүнийг хүлээж авахгүй бол ЗХУ Японтой байлдахгүй гэдгээ мэдэгдэв. Xэдхэн хоногийн дараа Потсдамд гурван их гүрний удирдагч уулзах ёстой ба тэнд Азид дайныг дуусгах эцсийн хувилбарыг ярих ёстой байлаа. Иймээс xятадууд цагт хавчигдлаа.

Москвад ирсэн генералиссимусын хүү Зян Зинго (Chiang Ching-kou) Сталинд хандан “Та яахаараа Гадаад Монголын тусгаар тогтнолыг ингэтлээ их дэмждэг болсон юм бэ? Гадаад Монгол нь газар нутаг ихтэй боловч хүн ам цөөн, зам харилцаа муу болохоор өгөөж муутай газар шүү дээ” гэхэд Кремлийн эзэн “Би яагаад Гадаад Монголыг авах гээд байна вэ гэвэл чамд шулуухан ний нуугүй хэлэхэд энэ газар цэрэг стратегийн байр сууринаас хэ­рэгтэй гэж үзээд байгаа юм”944 гэж ёстой шулуухан өгүүлэв. Тэгээд тэрээр газрын зураг дээр заан “Хэрвээ аль нэгэн цэргийн хүчин Монголоос ЗХУ руу довтолбол Сибирийн төмөр зам булааг­дана, чингэвэл Оросын төгсгөл болно” гэсэн байна. “Нэгэнт Япон ялагдаж буй тул аюул учруулах газар нь Хятад л болж таарч байна. Хятадад тийм хүч чадал байхгүй шүү дээ” гэж Зян яриа өдөөтөл “Япон ялагдсан учраас хэзээ ч Орос руу довт­лохын тулд Гадаад Монголыг эзлэхгүй гэж та буруу ярилаа. Япон ялагдлаа тэсээд гарвал япон үндэстэн дахиад л сэргээд ирнэ. Хорвоо­гийн ямар ч хүчийг устгаж болох боловч ялангуяа япон үндэстний хүчийг устгах бололцоогүй” гэж Сталин түүнд сургамжлав945.

Сталин мөн Монгол руу Дуглас онгоц нисгэж Чойбалсанг яаралтай Москвад дуудан авчиржээ. 7 дугаар сарын 4-нд Чойбал­санг Москвагийн онгоц­ны буудал дээр буухад хүндэт харуул жагсан ёсолж, ГЯЯ-ны сайд Молотов өөрийн биеэр угтаж авлаа946. Угтагсдын дунд Каганович, Меркулов, Лозовс­кий зэрэг томчууд байв. Чойбалсанг урьд нь хэн ч ингэж хүндэтгэж байсангүй. Сталин хятадуудад зориулж энэ бяцхан үзэгдлийг зориуд зохион байгуулсан аж. Төрийн тэргүүний төвшинд угтсан энэ зиндаа нь үүний өмнө Москвад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Стеттиниус, Чехословакын Ерөнхийлөгч Э.Бенеш (Benes) нарынхтай адил, харин Хятадын Ерөнхий сайд Сүнг угтаж авсан ёслолоос илүү дээгүүр байлаа.

Сүн Зывэн Сталинтай 6 удаа уулзаад тохиролцож чадсангүй. Сталин, Молотов нар Потсдамын хэлэлцээнд оролцохоор явсан тул мань хятад Чан Кайшитайгаа зөвлөлдөхөөр Чунцин руу нисэв. 

НЭПКО Хэвлэлийн газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.