Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол бүсгүй Германы Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна
Нийгэм

Монгол бүсгүй Германы Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна

Урлаг Урлаг13/10/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5a7cf01f9895a9f7d89acfb34373af18_(1)266985252016-10-13-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бавари мужийн намын Залуучуудын Холбооны Иргэдийн төлөөлөгчдийн хурал — Penzberg

Дэлхийн өнцөг булан бүрт урлаг, улс төр, спорт гээд олон салбарт амжилт гарган улс орныхоо нэр хүндийг гаргаж буй монгол залуус маш олноор төрөн гарч байгаа.

Сүүлийн жилүүдэд манай залуус дэлхий нийтээр өөрсдийн чадвар чадамжаа харуулан улс орноо ч давхар сурталчилж байгааг харахад тэднээр бахархахгүй байхын арга үгүй. Үүний нэг болох жишээ нь Н.Солонго гэх бүсгүй бөгөөд жирийн нэг монгол бүсгүй Германы Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай бахархууштай үйл хэрэг юм. 

Н.Солонго нь Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгчөөр ажилладагаас гадна Сhristian Social Union /CSU/ намын гишүүн аж. Германчуудын хувьд ажлын гүйцэтгэлийн хувьд маш хатуу дэг жаягтай орон.  Нэг ёсондоо зөвхөн ажлын чадвар чадамжийг харан албан тушаалд очдог энэ газар өөрийн тууштай, үнэнч шударга, чадварлаг таниулан Монгол бүсгүй Германы улс төрийн хүрээлэлд багтсан гэдгээрээ үнэхээр том амжилт. 

Түүнчлэн Солонго нь Германы улс төрд алба хашиж буй хамгийн анхны монгол хүн гэдгээрээ ч онцлог. Зөвхөн Чингис хаан, өргөн уудам тал нутагтай гэсэн ойлголтоос өөр мэдээлэлгүй германчуудад монголчууд ийм чадвар бололцоотой шүү гэдгийг Солонго бүсгүй өөрийн амжилтаараа нотлон харуулж байгаа нь цаагуураа бол давхар Монгол Улсаа таниулан харуулсан томоохон сурталчилгаа болж байгаа юм. 

Дархан хотын оршин суугч Солонго Герман улсад амьдараад найм гаруй жил болж байгаа аж.  Тэрээр тус улсад очсоны дараа анагаах ухаан гэх мэт олон салбарт ажиллаж байсан ч эцсийн сонголт нь тус улсын төрийн амьдрал байжээ. Анх түүнийг улс төрд алхан ороход … Энэ ази охин ч дээ … гэсэн байдлаар шоглонгүй ханддаг байсан аж. Гэсэн ч энэ бүгдийг үл анзааран өөрийн тавьсан зорилгынхоо төлөө тэмцсээр өдийг хүрсэн байна. 

Тэрээр Германы улс төрийн онцлогийн талаар хэлэхдээ "Энд нэг л зүйл чухал байдаг. Энэ бол худлаа ярихгүй байх. Худлаа яривал үнэхээр хол явахгүй, богино хөлтэй, дороо баригддаг. Үнэнч шударга, ажилдаа чин хүсэлтэй л байх хэрэгтэй" хэмээн онцлон хэлсэн юм.

 

 

Тэрээр өөрийн төрсөн улс орны хөгжил дэвшилд бага ч болов уу хувь нэмэр оруулах чин хүсэлтэй бөгөөд үүнийгээ нотлон харуулж, Монгол-Германы хамтарсан "Отгонбаяр" санг үүсгэн байгуулж тэргүүлэн ажиллаж Монгол улс руугаа чиглэсэн олон арван төсөл ажлыг хэрэгжүүлж байгаа юм. 

Бавари мужийн Парламентад бага хурлын гишүүн ноён Томашко хүлээж авлаа

 

Хамгийн сүүлийн том ажил гэвэл Монгол-Германы залуу улс төрчдийг хооронд нь холбон Германы улс төрийн намуудын талаар туршлага судлах зорилгоор Монголын залуу улс төрчдийг Германы Бундестаг болон Бавари Мужийн Парламентийн гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангуудаар айлчлуулан тусгай хоёр талын тусгай уулзалтуудыг зохион байгуулан Монголынхоо хөгжил дэвшилд гар бие оролцон яваа дайчин бүсгүйчүүдийн нэг болжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.