Сайн байцгаана уу. Би эрчүүддээ сургамж өгөх үүднээс энэхүү захиаг илгээж байна. Би одоо 35 настай. Ганц бие явж явж 32 настайдаа ажлынхаа нэгэн аятайхан бүсгүйтэй найзлаж байгаад хүүхэдтэй болоод гэрлэсэн юм. Би өөрөө бол архи тамхи, хүүхэн энэ тэр гээд байдаггүй хүн л дээ. Миний эхнэр надаас дээгүүр ажил эрхэлдэг мөнгө сайн олдог, маш хөдөлмөрч дайчин сэргэлэн хүүхэн. Мөнгө төгрөгөн дээр шандагнах харамлах, нарийлах гэдгийг мэддэггүй цуг хоолонд орсон эр эмгүй бүгдийг дайлаад гардаг, нэг үгээр хэлвэл их өглөгч, тусч, сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа. Анхны хүүхдээ гаргаад бид 2 дундаасаа нийлсэн хөрөнгөөр 3 өрөө байр авч орлоо. Эхнэр маань ч өөрийнхөө хурааж хуримтлуулсан хамаг мөнгөө л байр авахад зориулсан. Хүүхдээ гаргаад 2 жил далимдуулаад амарч байгаад ажилдаа орно гээд нэг хэсэгтээ ажилдаа ороогүй. Энэ хугацаанд би гэр бүлээ тэжээж эхнэр маань ч өөрт байсан мөнгөө зарцуулах юмандаа зарцуулаад сайхан амьдарч байлаа. Эхнэр ажилдаа орно гээд шийдчээд байтал дахиад жирэмсэн болж гэртээ дахин суухаар боллоо. Гэтэл манай ээж аав ёсорхуу улсууд болж өөрийн гэсэн Монгол гэрээ барьж хотын зах руу ирж агаарт амьдар гэж ятгаад байхаар нь би үгэнд нь орж байраа зараад машин аваад, хашаа байшин барьхаар шийдчихлээ. Эхнэр намайг ээж аавыг минь хүндэлж саналыг зөвшөөрч хотоос зүүнчээ 5 ханатай гэр барин аавынхаа хашааны ардхан буулаа. Өөрөө өнчин болохоор манай ээж аавыг өөрийн ээж аав шиг хүндэлдэг, хэн ч орж ирсэн цайтай, царайтай байж чаддаг байлаа. Эхэндээ хэцүү байна, ус түлээ нүүрс гээд чамайг ажилдаа явчихаар их гэдэстэй надад туслах ч хүнгүй ямар хэцүү юм бэ гэдэг байснаа сүүлдээ дасаж чимээгүй боллоо. Ингээд дараагийн хүү ч төрлөө. Энэ хугацаанд гэрт шаардлагатай юмыг би өөрөө цуглуулж санхүүгээ барьдаг боллоо. Санхүүгээ ч гэж дээ одоо бодоод байхад би цалингаа аваад эхнэртээ мөнгө өгдөггүй, орлогоо нууж өөрийнхөө гэр тойрсон эгч дүү нартаа ихэнхийг зарцуулж, бараг мөнгө хялайлагдаггүй өөрөө зохицуулдаг байлаа. Эхнэр эхэндээ юу ч хэлдэггүй хааяа 10-20 цаас өгөхөөр ойрхон ТҮЦ орчоод л өөр зүйл шаарддаггүй байсан. Бага хүү нэг ой хүрээд эхнэр ажилдаа орох гэтэл хүүхэд харах хүнгүй шалтгаанаар дахиад 6 сар гэртээ суухаар боллоо. Энэ хооронд хэлдэг үг нь би ажилдаа л орох юмсан гээд байдаг байсан. Би ч яахав идэх хоол түлээ түлш нь бэлэн юм чинь өөр юу хэрэгтэй юм гэж бодоод мөнгө ч бараг өгөхөө байсан. Сүүлийн үед эхнэр маань маш их уур уцаартай болж, хүүхдүүд ээ загнаад л ааш нь сонин болоод байгааг анзаарлаа. Би бодохдоо юун сүртэй юм юу нэхээд яана гээд байдаг байна аа энэ одоо гэж дотроо бодчоод чимээгүй л яваад байдаг байв. Саяхан нэг бүтэн сайн өдөр чи 2 хүүхдээ харж бай, би гадагшаа гарчаад ирий гэхээр нь би 10 цаас өгөөд тэгээ тэг гээд байж байтал манай ээж орж ирээд эхнэрийг хаашаа явах гэж байгаан гэж асуув. Би хот орчоод иряаа гэв. Гэтэл ээж: амралтын өдрөөр хүүг маань аятайхан ч амраачихгүй хүүхдүүдээрээ дараад хаашаа тэнэх гээд байгаан гэчээд гараад явчлаа. Эхнэр: Би танай гэрийн мухрыг 3 жил гаран сахьлаа энэ хооронд нэг ч нутаг явж, нэг ч кино үзэж, нэг ч гадуур дэлгүүрээр хэсэж байгаагүй шүү, та нар хүн мөн үү би шоронгийн хоригдол биш шүү гээд их л гомдолтойгоор уйлж уйлж том хүүгээ дагуулаад гарахдаа: Нааш ир миний хүү хямдхан эхтэйгээ цуг явая гээд гарлаа. Би бага хүүтэйгээ гэртээ байж байгаад эхнэрийн шүүгээнээс нэг жижигхэн дэвтэр олоод унштал: Би нөхөрт гарч үр хүүхэд гаргасан ч гэсэн ажилаа хийж, өөрийн гэсэн мөнгөөрөө юу хүссэнээ авч эрх чөлөөтэй байсан үе минь жаргалтай байж дээ. Энэ хүн надад хайргүй юмуу эсвэл ийм их нарийн шандан хүн юмуу надад хааяа 10-20-хон мянган төгрөг өгөхийн би тэр мөнгөөр нь юу хийж болох вэ. Сайхан гадуур гарч үс хумсаа янзлуулж, гоо сайханд орж, кино үзэж өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдрэх гэхээр даан ч хүрэхгүй юм даа. Тэгээд ч намайг хэн тэгж явуулахав дээ. Би ч мөнгөний боол болж, хямдхан үнээр 2 хүүхдээ төрүүлсэн эх юм байна л даа гэж бичээд миний өгсөн бүх мөнгийг өдөр өдрөөр нь юунд зарцуулснаа бичсэн байв. Тэр нь ихэнхдээ памперс, хилийн төмс, газ, шүдэнз, ширхэгийн шампунь, ширхэгийн дамск гэх мэт зүйлд зарцуулсан байлаа. Тэгээд дамск гэдэг үгний ард бүтэн дамск авч үзэх юмсан ядаж, би ингэж ч хүний гар царай харж байх гэж дээ. Хурдхан л ажилдаа орох юмсан гэж бичсэн байв. Би уншиж дуусчаад арай ч дээ тийм байлгасан байхдаа гээд эргээд бодтол өөрөөсөө ичих шиг болов. Байраа зараад үлдсэн мөнгөө нууж, дээрээс нь олсон орлогоо байнга нууж, орой унтахдаа мөнгөө тоолж унтдагаа бодоод би ч ёстой хогын эр юм даа гэж бодогдож, одоо эхнэрээ анзаарч эхлэе. Гэхдээ мэдээгүй царайлая гэж шийдлээ. Сарын дараа эхнэр маань ажилдаа орох болж хувцас хунар шинээр авмаар л байна за за дараа биз дээ би өөрөө цалингаа буутал гүрийхээс гэв. Би энэ үед нь нилээн хэдэн төгрөг өгөөд цуг гадуур гарсан чинь надтай суухаасаа өмнө дандаа үнэтэй цайтай гутал хувцас хэргэлдэг байсан хүн маань 30-с дээш мянган төгрөгний юмыг энийг авч болох юмуу гэсэн харцаар над руу хараад байхад нь би их л өрөвдөж билээ. Хэд хоногийн дараа ажилдаа орж угийн мэргэжилдээ гаргууд болохоор сайн л ажиллаж байлаа. Нэг өдөр эхнэр маань үдийн цайндаа явчаад ирдэггүй ээ. Ажил тарахын алдад LEXUS 470 унаад ирдэг байгаа. Би нүд орой дээрээ гарах шахаж арай миний дансанд байгаа мөнгийг авсан биш байгаа ухааны юм бодож сандрах гайхах зэрэгцээд асуутал. Чи намайг 10, 20 цаасаар үнэлж 3 жил гэртээ хорьсон, тэр хугацаанд би юу эсийг бодож, юу эсийг хийж суухав дээ гэртээ байхдаа би нилээн том төсөл бичсэн байсымаа тэр маань хэрэгжээд санхүүжилт нь ороод ирчлээ. Би энэ машиныг өөрөө унаж болно биз дээ, удахгүй байртай болноо гэж хэлэхэд нь би жинхэнэ байдалд орно гээч л болж худлаа баяр хүргэж үнссэн дүр эсгэсэн билээ. Ажил дээр хүн болгон л атаархсан харц шидэлж танай эхнэр ч мундаг юмаа, чи ч азтай эр юмаа ийм мундаг хүүхэнтэй сууж үр хүүхдээ гаргуулаад авсан азтай эр шүү, танай эхнэр ч мөнгийг хүүлдэг хүүхэн дээ энэ тэр гэхэд нь би 3 жил гаран гэрт суухад нь 5-10 цаасаа нууж хааж харамлаж байснаа бодохоор өөрөөсөө үнэхээр ичсэн шүү. Эрчүүд ээ гэртээ чиний үр үндсийг гаргаад сууж байгаа эхнэрээсээ юу ч битгий харамлаарай. Гэрт сууж байгаа хүн гээд тоохгүй байж болдоггүй юм билээ шүү гэж хэлмээр санагдаж зөвлөж байна.