Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“New season” 2017 тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
Уртын дуу

“New season” 2017 тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг Урлаг14/10/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_66421306816412016-10-14-12-23[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт энэ сарын 15-ны өдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг өчигдөр 13:00 цагт Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн /УГЗ/, Баянмонгол жазз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат /УГЗ/, удирдаач С.Саруул-Од/СТА/, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин П.Өнөржаргал /СТА/, маркетингийн албаны дарга Г.Алтан-Од нар оролцлоо. 2017 онд Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдасны 45 жил, Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуур чуулгын 25 жилийн ой тохиож байгаараа 45 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолт онцлогтой болж байгааг Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцолж байлаа.

Онцлох уран бүтээлээс дурьдвал Аrtura Marquez /Danzon№2/, ТШ, хөгжмийн зохиолч Б.Шарав "Үхэж үл болно киноны хөгжим" -/Дурсамж/,  зохиолыг Улсын Филармонийн гурван оркестор хамтарч тоглосоноор цоо шинэ өнгө аяс, хэмнэлээр үзэгч сонсогчидынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Дашрамд дуулгахад “ New season 2017” тоглолтын эрэлттэй байгаа бөгөөд тасалбарын үнэ Партер 15’000 мянга, Бельэтаж 10`000 төгрөг аж. Тасалбарыг Улсын Филармонийн касс, www.ticket.mn 1900-1800, 1900-1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 утаснаас лавлана уу

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Люмино” хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дууг бодит амьдралаас сэдэвлэсэн

06/08/2025

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

06/08/2025

Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо

06/08/2025

“Элсэн манхны баяр-2025” болно

06/08/2025

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.