Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Японы ажлын их ачаалал амиа хорлоход хүргэж байна
Нийгэм

Японы ажлын их ачаалал амиа хорлоход хүргэж байна

Урлаг Урлаг21/10/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
96135615809dce5b1609215636239482016-10-21-16-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы “Dentsu Inc” хэмээх зар сурталчилгааны фирмийн хоёр ажилтан амиа хорлосон явдал ажлын их ачааллаас болсон гэдгийг хууль хяналтын байгууллагаас тогтоожээ. Тус фирмийн 30 настай эрэгтэй ажилтан 2013 онд амиа хорлож байсан бол 2015 онд 24 настай эмэгтэй мөн амиа егүүтгэжээ. Тэдний үхлийн шалтгаан ажлын хэт ачааллаас болсон нь илэрхий байгаа тул хөдөлмөрийн хуулийн зөрчлийг баримтаар баталж чадвал прокурор хэрэг үүсгэх юм байна.

Хамгийн сүүлийн тохиолдол болох 24 настай ажилтан Мацури Такахаши өнгөрсөн оны зул сарын баярын өдөр компанийнхаа ажилтнуудын дотуур байрнаас үсэрч амиа хорлосон байна. Энэ явдлаас өмнө тэрээр сошиал хуудсандаа ажлын ачаалал, дарга нарынхаа дарамтын талаар цөөнгүй удаа бичиж байжээ. Тухайлбал, Такахаши амиа хорлохоос өмнөх долоо хоногт өдөртөө 20 цагаар ажиллаж, ням гарагт амрахыг мартсан гэж Твиттертээ бичиж байжээ. Мөн хурлын үеэр нойрмог байна гэж дарга нь загнаж, эмэгтэй хүн юм бол үс зүсээ янзал гэж шүүмжилсэн нь тэвчээрийг нь барж, энэ их стрессийг яаж давахаа мэдэхгүй байна гэх мэтээр бичсэн байна. Түүний үхлийн шалтгааныг судлахад тэр сард илүү ажилласан цаг нь 100 цаг давсан байжээ.

Харин эрэгтэй ажилтны тухайд хэр их ачаалалтай ажиллаж байсан нь тодорхойгүй байна.

Японы хамгийн том зар сурталчилгааны агентлаг “Dentsu Inc” ажилтнууд нь амиа хорлосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч түүнээс цаашхи мэдээллийг нууцалж байгаа аж. Гэхдээ илүү цагийн менежментийн тал дээр алдаа дутагдалтай байгаагаа хүлээн зөвшөөрч, ажлын нөхцөл байдлыг сайжруулна хэмээн амлажээ. Тэд ажилтнуудынхаа илүү цагийн дээд хязгаарыг сард 65-аас илүүгүй байхаар өөрчлөх гэнэ.

“Dentsu Inc” бол ажлын асар өндөр ачаалалтай япон компаниудын нэг л жишээ. Япон компаниудын 23 хувь нь ажилтнууд нь сардаа 80-аас дээш цагаар илүү ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Өнгөрсөн онд тус улсад амиа хорлосон 24 мянган тохиолдол гарснаас 2159 нь ажлын байрны ачаалал дарамттай холбоотой байжээ.  Ийнхүү ажлын байр ажилтнууддаа таагүй болж байгаа өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд Шинзо Абэгээс эхлээд Хөдөлмөрийн сайд хүртэл эрх баригчид шүүмжилж, компаниудыг менежментээ өөрчлөхийг уриалах болжээ.

Хэт их ажлаар дардаг энэ байдал эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд садаа болж байгаа юм. Гэтэл дотоодын хөдөлмөрийн хүч нь улам бүр буурч байгаа Японы хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь нэн тэргүүнд барьж байгаа бодлого билээ. Тийм ч учраас хэт өндөр ачаалалтай компаниудын менежментэд өөрчлөлт хийх шинэ хууль зохицуулалтын талаарх хэлэлцүүлгийг дараалан хийж байна.

Ажилтан нь ажлын ачааллаас болж амиа хорлосон тохиолдолд компаниуд нөхөн төлбөр өгдөг. 2008 онд Ватами компанийн сүлжээ ресторанд ажилладаг нэгэн амиа хорлосноор гэр бүлд нь 130 сая иенийн нөхөн төлбөр олгосон байдаг.

Эх сурвалж: WSJ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.