Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын “Хүсэл авай” тоглолт тун удахгүй…
Нийгэм

МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын “Хүсэл авай” тоглолт тун удахгүй…

Урлаг Урлаг22/10/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Husel_avai...3501110812016-10-22-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алтан нар үдшээр жаргаж үүрээр өндийнө
Амраг сэтгэлийн нар алаг зурхэнд үүрд мандана.

Монголчуудын дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.

СУИС-ийн Уртын дууны ангийг МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлаган дор суралцаж төгссөн. Тэд анхны хамтын бүтээл болох  “Язгуур” цомог, “Аргагүй амраг” анхны хамтарсан тоглолтоо амжилттай хийж байсан. Уг тоглолт нь ардын болон уртын дуунуудыг орчин үеийн хөгжмийн төрөлтэй хослуулан харилцаа дуу, этник байдлаар үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байлаа.  Тэгвэл энэ удаад эрхэм дуучид ХҮСЭЛ АВАЙ… хэмээх өвөрмөц нэртэй  тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд 2016 оны 11-р сарын 4-ний өдөр хийх гэж байна.

 Тоглолтонд СУИС-ийн Морин хуурын чуулга, СУИС-ын уртын дуучид, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Алтанжаргал, Nature dance продакшн зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Ардын болон уртын дуугаа сэтгэлд шингэтэл эгшиглүүлж үндэсний соёл урлагаа бахдан бахдан жарган суухийг хүсвэл ХҮСЭЛ АВАЙ… тоглолтонд саатан морилохыг урьж байна.

ХҮСЭЛ АВАЙ… тоглолт таныг хүслийн чандад аялуулж, сэтгэл зүрхийг тань хөвсөлзүүлэн, ардын дуундаа уяран уусан шингэх тааламжит мэдрэмжийг төрүүлэх болно.

www.Urlag.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Жүжигчин, найруулагч Шон Пенн 66 нас хүрлээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.