Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Москвагийн дуу алдуулам “Ухаантай” дельфин Монголд
Уртын дуу

Москвагийн дуу алдуулам “Ухаантай” дельфин Монголд

Урлаг Урлаг07/11/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
29c3381879c3cf0c22019b1d271e06ac5354192022016-11-07-16-12[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн Монгол дахь анхны тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнийн “Дельфинарий” нэртэй цэнхэр асарт болж байгаа билээ.

Энэхүү тоглолтыг гадаад харилцааг дэмжин ажилладаг “Тэнгэрийн Модун” ТББ нь дэмжин ажиллаж байгаа юм.

Тус циркийн Васия, Катея, Дисень нэртэй аав, ээж, хүү гурван далайн гахай Монголын үзэгчдэд дуу дуулах, далавчаараа дохиж, бас танго, вальс бүжиглэж, зураг зурж, сагс тоглож, цагаригийг тун чадварлаг эргүүлж, бөмбөлөг үзэгчид рүү шидэх зэрэг олон янзын сонирхолтой үзүүлбэрээ толилуулж байна.

Эдгээр амьтадын үзүүлбэр нь энд ирсэн үзэгч хүүхдүүд, хүмүүс маш их таалагдаж инээд, дуу алдаж үнэхээр үүнийг гайхалтай гэхгүй юм бол өөр юуг гайхалтай гэх вэ гэж өөрийн эрхгүй бодогдсон юм. Дельфинууд тавцан дээр гулгаж, агаар дээр эргэж, бүр сургагч Андрейг бүжгэнд урьж, үзэгч олны нүдийг орой дээр нь гаргаж, ам ангайлгаж, дуу алдуулж байгаа ба “Сургагчаа” хошуун дээрээ тогтоон уснаас гарч ирэх нь үзүүлбэрүүд үнэхээрийн гайхамшиг байлаа. Тэд яаж ийм ухаантай, ийм хөөрхөн байдаг байнаа гэж дуу алдах үзэгч хэд хэд байсан юм. Би ч мөн адил дуу алдан бүх хүмүүсийг ирж үзэж, нүдэндээ ч итгэхээргүй үзүүлбэрийг үзээсэй, битгий хоцроосой гэж та бүхэнд мэдээлэл бэлтгэн сууна.

Ингээд ухаантай, өхөөрдөм, аав, ээж, хүү гурвыг сургаж, зааж дельфинтэй хамтран ажиллаж өдийг хүртэл амьдарч яваа дасгалжуулагч Олон улсын мастер амьтан сургагч Андрей Иванновтэй хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе.

Энэхүү тоглолтын гайхалтай баатрууд маань Дасгалжуулагч Андрейгийн дохиогоор тэд бүгдийг хийнэ.

Улаан номонд орсон хэн хүн тэжээдэг болдоггүй амьтдыг хаанаас авч сургадаг вэ?

Хүн болгон тэжээх боломжгүй, тиймээс шархдсан эсвэл өвдөж ямар нэгэн байдлаар далайн эрэг дээр гарсан дельфинийг авч эмчлээд, сургадаг даа.

Хүмүүс тэр дундаа хүүхэд амьтантай харьцсанаар тэр тусмаа дельфинтэй харилцсанаар ямар хүмүүжил, мэдрэмж авах вэ?

Аз жаргал, баяр баясагланг хүлээж авдаг мөн тайвшрлыг өгдөг гэдгийг шинжлэх ухаан баталсан юм. Тиймээс хайрлах, энхрийлэх, хамгийн гол нь аз жаргалыг мэдэрч, аз жаргалтай болдог доо.

Үзэгчдэд ямар, ямар боломжийг олгож байгаа вэ?, Мөн үзэгчдэд тухтай үзэх нөхцөлийг хэр бүрдүүлсэн бэ?

Үзэгчдэд өөрсдийн бүх авьяасаа харуулж байгаа. Мөн гурван дельфинд хүрэх, хамт зургаа авахуулах, азтан болох боломжтой. Асрын хувьд агааржуулалт, халаалтын системтэй бөгөөд өвлийн улиралд даарах аюулгүй.

Өдөр бүр тоглогдож байгаа юу? Цагийн хуваарийн талаар дэлгэрүүлээч?

Даваа, мягмар гаригт амарч бусад өдрүүдэд тоглогдоно. Лхагва, пүрэв, баасан гаригт 18 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагуудад.

Манай улсын иргэд хэр хүлээн авч байна? Хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

Монголчууд маш сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс юм байна, догдолж, сайхан хүлээж авч байна. Та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй гэсэн хүсмээр байна. Энэ сарыг дуустал үргэлжлэхээр төлөвлөсөн байгаа.

Үнийн талаар хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа вэ? Тоглолтын тасалбарыг хаана худалдаалж байна?

Тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаалж байгаа. Тасалбарын үнийн хувьд 3 нас хүрээгүй хүүхдийг үнэ төлбөргүй оруулж, үзүүлж байгаа. Гэхдээ /Төрсний гэрчилгээ/ заавал авчирсан байх шаардлагатай. Тасалбарын хувьд хүүхэд, том хүний билет гэж байхгүй. Зөвхөн эгнээнээс хамаарч тасалбарын үнэ өөр, өөр байгаа. 9,10-р эгнээ 15.000, 7,8-р эгнээ 18.000, 4,5,6-р эгнээ 21.000, 2,3-р эгнээ 24.000, 1-р эгнээ 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа. Дельфинтэйгээ ойртох тусам үнэ жаахан нэмэгдсэн байгаа.

Та бүхэн гэр бүл, найз нөхөдөө дагуулан ирж үзэхийг урьж байна.  

 

М.Буянжаргал

Мэдээллийн ивээн тэтгэгч: Cityinfo.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.