Авъяаслаг Монголчууд шоу гарсан цагаасаа эхлэн Монголчуудыг байлдан дагуулсан. Шүүгч нарын бүрэлдэхүүн анх хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байсан одоо ч татсан хэвээр байгаа. Дөрвөн өөр өнгө, дөрвөн өөр хүн шүүгч нарын бүрэлдэхүүнд суусан нь олны анхаарлыг ихээхэн татдаг. Тэгвэл энэ талаар Хийлч Дээгий ийнхүү санал бодлоо хуваалцсан байна.
Тэрээр “Бид өөрсдөө энэ шоуны шүүгчдийн сонголтыг үнэхээр гайхаж байсан. Чука ахыг ч яахав мэднэ. Чимгээ эгчийг сайн мэдэхгүй, Rokit bay-ыг бүр анх удаагаа харсан. Хэн бэ, хаанаас ирсэн юм, юун тэр реппер энэ тэр гэж бодсон. Би огт сонирхож байгаагүй. Яагаад биднийг сонгосон юм бол гээд гайхаж байлаа. Гэтэл шоу маань өөрийн гэсэн дотоод дүрэмтэй. Дэлхийн 65 оронд зохиогдсон хамгийн амжилттай шоуны нэг. Аль ч оронд хүн төрөлхтөн бүгдээрээ л адилхан. Тэр олон сая хүнд таалагдаж чадсан гэдэг утгаараа биднийг ч бас дагуулсан. Шүүгчдийг ч бас тодорхой хэмжээнд тэр л шалгуураар сонгосон. Амьдрал дээр бид дөрөв шуудайнд хийсэн эвэр шиг хүмүүс л дээ” гэжээ.