Бүсгүй хүн бүрийн амьдралаас авах таашаал, харах өнцөг, мэдрэх мэдрэмж гэх зэрэг байгалиас заяагдсан өгөгдөл нь өөр өөр байдаг. Маш их мэдрэмтгий энхрий зөөлөн даруу төлөв зан чанар давамгайлсан бүсгүйчүүд байхад шулуун шударга хэлье гэснээ хэлчихдэг хэсэг их байх нь олонтаа. Дурласан бүсгүй тань нялуун үнэрт сүрчиг, гял цал болсон чамин тансаг бэлэг сэлтэнд дургүй байхвий! Доорхи ордуудаас та хайртай бүсгүйнхээ бүхий л зүйлсийг сонжин мэдээрэй.
Хонины ордны эмэгтэй
Хонины ордны эмэгтэй ертөнц өөрийг нь сарнайгаар чимэглэсэн дурангаар ажиж буй мэтээр төсөөлдөг. Хүн болгон түүний талаар зөвхөн сайн зүйл ярьж байгаа гэж бат итгэдэг ч заримдаа тийм биш гэдгийг олж мэдээд маш их эмзэглэдэг байна. Маш өөдрөг үзэлтэй учраас түүний амьдралын зам нь тааламжтай байх болно гэж итгэх бөгөөд түүндээ системтэй хүрэхийг хичээдэг. Хайр сэтгэлийг хүсээд, хайгаад шаналаад байдаггүй. Тохирох залуу олдохгүй бол ажлаар өөрийгөө дардаг. Хүнд сайн болвол үнэн сэтгэлээсээ хүчтэй сайн болно. Хожигдох дүргүй бардам учраас таны араас гүйж уйлах нь юу л бол. Нэг дутагдал нь өмнөх бүтэлгүйтэл шаналалаасаа болоод дараа нь өөдрөгөөр дурлаж чадахгүй аймхай, болгоомжтой болдог. Зарим нэг нь өөрт нь л сайн бол болоо гэсэн шиг хямд хоол сонгох нь элбэг.
Гаднаа их зантай, зоригтой мөртлөө дотроо зөөлөн бас өөрийгөө түрүүлж нээх, түрүүлж хөдлөхөөс айдаг. Ихэнх нь нарийхан гонзгой нүүрний хэлбэр, өндөр шанаа, бага зэрэг мурийсан хөмсөг, нимгэн уруул, зоригтой тайван харцтай бөгөөд төрөл бүрийн төвөгтэй зан авир гаргадаг. Тархи нь яг л хурдтай CPU шиг сэтгэнэ, бүх зүйлийг тогтооно, хурдан суралцана. Мөн асуудал үүсэхэд чадварлаг шийддэг. Ажил хэрэг үүрэг даалгаврын хувьд үнэхээр сайн гүйцэтгэгч. Харин өөрийгөө илэрхийлж өөдөө гарах сүүхээ ухаан дутмаг. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол юу ч тэднийг зогсоож чадахгүй. Энэ ордны эмэгтэйчүүд хоорондоо тэс өөр байдаг. Зарим нэг нь металл хөгжим сонсдог гаж талдаа, зарим нь даруухаан ноомой ажил хэрэгч. Зарим нь бүх залуус өөрийг нь хүсдэг байгаасай гэж боддог байхад зарим нь нийгмээс ангид зожиг гэх мэт. Тэд ямар ч үед өөртөө итгэлтэй догь харагдаж чадна. Яг л язгууртны гэр бүлээс гаралтай мэт.
Нэлээн амбицтай учраас ихэнх нь ямар нэгэн бүлгэмийн удирдагч, оюутны зөвлөлийн дарга байх нь элбэг. Тэд романтик бөгөөд гоо сайхны мэдрэмжтэй, ямар нэгэн тогтвортой бус харьцаа, баталгаагүй амьдрал тэднийх биш. Төлөвлөгөөнд нь аз сорилт, бүтэлгүйтэл байх ёсгүй. Хонины орд хэзээд уул өөд өгсөж байдаг учраас өндөрлөгөөс ч эхэлсэн дооороос ч эхэлсэн эцэст нь гарч чадах хамгийн өндөртөө хүрсэн байна. Хэрэв бүсгүй тань энэ ордных бол халамжтай бөгөөд сэтгэлийг нь ойлгож байгаарай. Тэд хүйтэн байж болох ч хэрэгтэй үед заавал тусална. Тэд зөрүүд ч чамайг тэвчээртэй сонсоно. Тэд хүлцэнгүй эелдэг мэт харагддаг ч нэг мэдэхэд чамайг атгасан байна.
Үхрийн ордны эмэгтэй
Туранхай, өндөр, алаг нүдтэй энэ бүсгүйчүүд нь ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй байдаг. Хүн бүртэй баясгалантай хөгжилтЭй харьцаж чаддаг ч яг сэтгэл доторхоо гүйцэт ойлгуулах чадвар муу. Үргэлж өөрчлөгддөг энэ бүсгүй нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ гаднаа харуулахгүй нууж, урт хугацаанд бодож явдаг. Хэрэв үнэн сэтгэлээсээ таньд уурлавал танИЙг огт хөндлөнгийн танихгүй нэгэн адил зайгаа барих болно. Тэрээр тэвчээртэй ч гэлээ үргэлж шинэ содон зүйл хэрэгтэй. Удаан яриа, уйтгартай уулзалтанд дургүй.
Мөнгө бол түүний хувьд хамгийн чухал зүйл биш. Харин сайхан амьдралын гол зэвсэг гэж үздэг. Гоё хувцастай болох, энгэсэгээ авахаас илүү ажлынхаа амжилтыг урдаа тавьдаг. Үргэлж хайр сэтгэл, зугаа цэнгэл бодож явдаг эмэгтэй биш. Хөдөлмөрлөх дуртай нэгэн. Хайрын тухай ярьдаггүй ч хайртай гэд*гээ өвөрмөц байдлаар мэдрүүлнэ. Хэрэв таньд хайртай болсон бол бусад эмэгтэйчүүдээс илүү нээлттэй байж чадна. Үүний зэрэгцээ мөн зайтай байж чаддаг. Түүнтэй зөв харьцаатай байхын тулд хангалттай орон зай, эрх чөлөөг нь өг. Хааяа найз нөхөдтэйгөө гарч зугаацахад нь бүү хоригло. Хэрэв та ингэж чадвал тэр танийг хайрлах болно. Маш ухаалаг эхнэр, олны дунд өөрийгөө зөв аваад явж чадна. Мөн хар багатай. Түүнийг хайрла Гэхдээ хэтэрхий их биш. Хааяа түүнтэй уулзахгүй хэдэн өдөр бай. Юу болохыг нь хараарай улам таныг хайрлаж татагдах болно. Ухаалаг хөгжилтэй бүсгүй мөн хүйтэн болон хувирч чадна. Загварын тал дээр өөрийн гэсэн хэв маягтай. Нэг өдөр даруухан хувцасласан бол маргааш нь гэнэт Ангараг гаригаас ирсэн мэт хувцаслаж чаддаг. Найз нөхдийг нь таалж өөрт нь орон зайг нь өгвөл таньтай маш сайхан харилцаатай байж чадна.
Ихрийн ордны эмэгтэй
Сайхан зүстэй мөн ухаалаг энэ бүсгүй нь маш сонирхолтой нэгэн. Тэрээр хурдан шаламгай бөгөөд нэг хэвийн байдалд дургүй. Мөн олон зүйлийг зэрэг, хурдан хийж чаддаг. Та түүнтэй болзох үед яг л нэгэн зэрэг олон төрлийн бүсгүйтэй байгаа мэт мэдрэмж төрнө. Түүнийг зөвхөн “Хайр” гэдэг үгээр тушиж чадахгүй. Мэдээж хайр бол чухал ч түүний амьдралын цор ганц утга учир биш. Та түүний холимог зан төрхөнд өөрийгөө нийцүүлэхэд бэлдээрэй. 2 минутын өмнө инээж байсан бүсгүй гэнэт дуугаа хурааж гуниглах. Нэг бол урьд шөнийн тавгүй зүүднээсээ болж өдөржин шаналах гэх мэт. Тэрээр мөрөөдөмтгий нэгэн. Мөн шинэ зүйлийг сурах хүсэл нь үргэлж оволзож байдаг. 2 хүн нэг хүний биед байгаа мэт зантай ч гэлээ хайр сэтгэлийн хувьд одтой улс.
Та түүний анхаарлыг татахын тулд байдаг бүх нөөцөө дайчлах хэрэг гарна. Таны сайхан зүйлсийг олж хараад дурлах үедээ сул талыг чинь мөн олж харсан байдаг. Олон холимог сэтгэл хөдлөлтэй ч таныг үүгээрээ залхаахгүй, мөн таньд анзаарагдахгүй дотроо хадгалж чадна. Таньтай бүхий л сэдвээр ярьж чадах бөгөөд үргэлж таныг дэмжиж, хамгийн аз жаргалтай хүн мэт санагдуулна.Үргэлж таны анхаарал халамжаар дутаж буй мэт байдаг ч ганцаараа даваж гарах зүйл дээр бат зогсож чадна. Таны сайн найз байж, бүхий л зүйл дээр адил эрч хүчтэй нэгдэж чадах бөгөөд таны сайн зөвлөгч мөн. Тэрээр эрчүүдийг өөртөө амархан дурлуулдаг нь түүний хувирамтгай зан, олон төрлийн сэтгэл хөдлөл нь эрчүүдэд татах хүч мэт үйлчилдэгт оршино. Ганц л үнэн хайр, жинхэнэ мөрөөдлийн залуугаа олохыг үргэлж хүснэ.
Тэрээр олон зүйлийг хүсэн хүлээдэг, бүүр дэндүү ихийг байж магад. Хэрэв та түүнээс салахаар болоход таныг маш хурдан мартаж чадна. Энэ нь төрөлхийн онцлогтойн холбоотой. Энэ ордны бүсгүйчүүд бусад ордныхоос илүүгээр эрчүүдийн зүрхийг шархлуулсан байдаг. Учир нь тэд хэт мөрөөдөмтгий үргэлж гялалзсан хуягтай ханхүүгээ ирэхийг хүлээдэг учираас тэр. Тиймээс тэдний хайр сэтгэлийн амьдрал нэг бол төгс , нэг бол замбараагүй байдаг.Өнөөдөр бодож сэтгэж буй зүйлс нь маргааш өөрчлөгдөж мэдэх л улс. Шаргуй ажилласаныхаа дараа удаан хугацаагаар амарна. Мөн нэг хэвийн орчноосоо амархан уйдах залхах магадлалтай. Хэрэв та түүний эдгээр зан чанарыг нь ойлгож чадваас тэр үргэлж таныг дэмжиж, таны талд зогсох болно. Сайхан мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж мөр зэрэгцэн явах хайртай хүн нь болоорой.
Мэлхийн ордны эмэгтэй
Хэрэв тэд хүнд хайртай болвол хоёр янзаар аашилна. Нэг нь хажууд тань байхдаа маш ичимхий эелдэг байх бөгөөд нөгөөх нь таньтай хамт байж болох бүхий л боломжийг ашиглан өөртэйгөө нааж орхидог. Хэрэв таньд тэр таалагддаг бол тааламжтай байх ба та түүнд дургуй бол энэ нь таньд ядаргаатай санагдана. Гэхдээ түүний араар муу хэлж цуурхал битгий тараагаарай. Мэдэх юм бол тэр маш ихээр гомдоно. Ер нь бол нэлээн ичимхийдээ орно. Гэхдээ ямар нэгэн бусад ордны нөлөөнд удаан байсан бол энэ зан нь алга болсон байж болно. Тэд зоригтой авхаалжтай биш учраас та түрүүлж түүнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй.
Тэд хөгжмийн аяны нот үргэлж өөрчлөгддөг шиг сэтгэл санаа нь хором бүр өөрчлөгдөнө. Саяхан л инээж байсан хүн хэсэг хугацааны дараа гуниж шаналж байдаг. Бусад хүмүүс үүнийг нь хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг гэж ойлгоно. Тэд сэтгэлээр унасан үедээ гадуур гарч мөнгө үрэх дуртай. Тэд мөнгийг баяр баясгалан гэж төсөөлдөг. Гэхдээ хүч чадал, эрх мэдлийг гол зорилгоо болгодоггүй. Тэд таныг мөнгөгүй ядуу гэж голохгүй. Харин таныг мөнгө олох болон хэмнэхэд тань тусална. Тэд айхтар, хийсвэр хүмүүс биш заримдаа таньд хэрэгцээгүй үнэтэй бэлэг битгий ав гэж хэлж магадгүй. Таныг л бодсондоо тэгэж байгаа, эмзэглэх хэрэггүй. Намуухан бөгөөд удаан алхах тэд дуртай. Мэлхийн ордныхон сарны нөлөөнд автдаг. Тиймээс сарны гэрэл дор тэдний бусдыг татах увидас нь ихэснэ. Тэднийг тогтмол байнга шаналгаж айлгаж байдаг хэдэн зүйлс бий. Жишээ нь: Хангалттай ухаантай байж чадсангүй, хангалттай сайхан харагдсангүй гээд л. Өдөрт дор хаяж сэтгэл санаа нь 4 удаа хувьсана.
Тэд новш цуглуулах нь элбэг. Бүх зүйл хэрэгтэй, ахиж ашиглаж болно гэж итгэдэг. Хамгийн сайхан чанар нь тэд хайртай хүнийхээ төлөө бүхнийг золиослоход бэлэн. Үүнд хязгаар гэж үгүй, итгэлтэй байж болно. Хэзээ ч тэднийг хэцүү үед нь бүү орхиж яв. Тэд мартахгүй санах болно. Тэд сул дорой юм шиг харагдаж магадгүй гэхдээ тийм биш. Таньтай маргалдаад уйлж хоцроод чамайг явангуут юу ч болоогүй юм шиг нулимсаа арчин амьдрах болно. Мэлхийн ордны бүсгүй хүүхдүүдийн чинь ээж болвол та санаа амарч болно. Тэд хүүхдээ маш сайн асрах болно. Харин ээж тань бол чамайг хашраана. Гэхдээ халамжтай сайн ээж байх болно. Тэдэнтэй маргалдаад битгий удаан хүлээлгээрэй. Хэсэг хугацаанд таныг хүлээсээр байх боловч тийм ч удаан биш. Иймэрхүү ааш гарган сорих нь дэмий. Тэднийг хоёр зүйл жаргалтай болгоно. Үүнд: “Ажил” болон “Хайр”. Тоостой ядуу гэрт амьдарч чадах ч, хайр сэтгэл үгүй бол тэд орхин явна.
Арслангийн ордны эмэгтэй
Олноос онцгой харагдах энэ бүсгүй нь яг л хатан шиг өөртөө итгэлтэйгээр бусдыг үл азааран алхална. Тэрээр өөрийнхөө хэв маягаар л хувцаслаж загвар хөөдөггүй, сонголтондоо итгэлтэй нэгэн. Хямдхан үй олноор нь худалдаалж байгаа хувцас битгий авч өгөөрэй тэр үзэн ядах болно. Мөн түүний өөртөө итгэлтэй байдалтай харшлах зүйлийг. Тэрээр өвөрмөц бөгөөд этгээд хувцас, хэрэглэлд дуртай. Бусдаас өөр байх нь түүний дуртай зүйл. Түүнийг илүү их мэдэхийн тулд жаахан хугацаа өгөөрэй. Учир нь тэр харьцаж буй хүмүүстэйгээ ялгавартай ханддаг. Нээлттэй ч гэлээ өөрт нь амархан ойртоход дургүй. Магтаалийн үгс бол түүнийг уургалах хамгийн гол түлхүүр. Гадна талдаа бусадтай инээмсгэлсэн эелдэг зөөлөн мэт харагддаг ч дотроо өөрийгөө би босс гэж итгэдэг. Бусдыг өөртөө татах увидастай эмэгтэй тиймээс амархан хоол гэж бүү санаарай.
Бардам зантай болохоор түүний өөртөө итгэлтэй байдлыг алдуулсан үйлдэл гаргаж болохгүй. Уурлахаараа хар шуурга шиг болдог ч төд удалгүй эрх муур шиг болон хувирна. Олон залуучууд араас нь гүйдэг ч хэрэв та баян айлын амжилттай яваа нэгэн бол нэг алхам урд байна гэж ойлго. Хэрэв та түүнтэй болзохыг хүсэж байгаа бол хэтэвчээ хоослоход бэлдээрэй. Анхны болзоондоо хямдхан цайны газар биш хамгийн сайн зоогийн газар ороорой. Тэрээр их өгөөмөр нэгэн учраас таны өгсөн бэлэгнээс үнэтэй бэлэг бэлэглэх юм бол битгий гайхаарай. Хямд хоол, хямд бэлэг байж болохгүй. Та хэрэв мөнгөгүй шалдан банди бол ядаж гараараа уралсан, бүтээлч, цаг орсон бэлэг өгөөрэй. Харамч зан гаргахгүй сэтгэлээрээ баян бол тэр баярлана.
Охины ордны эмэгтэй
Тэд төгс зүйл гэж байхгүйг мэдэх ч боломжоороо “Cупер бүсгүй” байхын тулд боломжтой бүх зүйлийг хийдэг . Өөртөө итгэлтэй өөрийгөө маш их хүндэлдэг хүмүүс. Тэд газартай ойр хүмүүс учир мөрөөдлийн аз жаргал руу үхэн хатан тэмүүлээд байдаггүй, зүгээр л тохиромжтой, тааламжтай тайван зүйлсээс л аз жаргалыг мэдэрнэ. Хувирамтгай биш учир бодсон зүйлээсээ хазайдаггүй. Гаднах төрхийн нийтлэг шинж нь гэвэл: Нүүрний бүтэц өндгөн хэлбэртэй, өндөр дугуй духтай. Хэзээ яаж хувцаслахаа сайн мэддэг.
Тэд хэзээ ч түр зуурын харьцаа нэг бол хоёрдогч байхыг хүсэхгүй. Ухаантай бөгөөд өөртэй нь зохицдог залууг сонгох бөгөөд баян мөртлөө тэнэг бол таньд боломж байхгүй гэсэн үг. Тэд өө сэв, хүний дутагдлыг рентген шиг нэвт харах боловч таныг тэр чигээр нь хүлээн авч чадна. Заримдаа шүүмжлэлийн хатан хаан шиг аашилдаг нь эргэн тойрныхоо зэвүүг хүргэдэг. Хүний алдаа дутагдлыг хэлж, шүүмжилж хатуу байх нь тийм ч таатай биш учир хайртай хүмүүсээ гомдоох хэрэггүй. Тэд өөрийнхөө болон бусдын талаарх бүх зүйлийг сайн тогтоодог бөгөөд хүний нууцыг маш сайн хадгалдаг учир түүнд итгэж болно. Тэд тусархуу, халамжтай, биеэ даасан итгэлтэй найз. Та хэрэв анзаарвал тэд нүүрний саван сонгохдоо өөрийнхөө арьсанд тохирсныг сонгоно, энгийн жижиг зүйлд маш их цаг зарна, магадгүй таньд оймс худалдаж авахдаа бүтэн цаг ч болж мэднэ. Энэ шилэмтгий занг нь шүүмжлэх хэрэггүй, тэдний онцлог. Тэд мөнгө болон бичил зүйлст маш тооцоотой хандана. Жишээ нь: Агаар мах бодитой хүн хараад яасан дэмий юманд цаг зардаг юм бэ гэж харах боловч сүүлдээ жижиг зүйлс ямар том нөлөөтэй байдгийг ойлгоод тэднийг биширдэг.
Тэд эелдэг ч уурлахаараа маш хүчтэй тэвчихийн аргагүй үг хэлж магадгүй. Гэвч маргааш уур нь гарвал хэлснээ мартаад өмнөх шигээ байна. Түүнийг уурлуулсан бол бэлэг болон нялуун үгсээр аргадаж болно. Уучлал гуйхдаа шулуун бөгөөд түргэн зоригтойгоор гуйх хэрэгтэй, тэгэхгүй тойруулаад удаагаад байвал зэвүү нь хүрнэ шүү. Түүнтэй хошигнохдоо болгоомжтой байх хэрэгтэй, маш эмзэг тул заримдаа ойлгохгүй. Яагаад гэвэл тэд алиалагч шиг инээдтэй харагдахыг хүсдэггүй. Тэд ямар нэгэн зүйлд хүрэхийг хатуу шийдсэн бол бага багаар маш болгоомжтой системтэй, нарийн төлөвлөгөөний дагуу байж заавал санасандаа хүрнэ. Хайр сэтгэлд ч тэр аль болох сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж таныг мэдээгүй байхад байлдан дагуулсан байх болно. Тэдэнтэй уулзаж эхэлсэн бол хамт байхдаа өөрөөс нь илүү сайхан бүсгүйчүүд рүү харц битгий унагаарай! Хартай. Ер нь бол ичимхий талдаа учраас хэт олон хүн цугласан газар эхэндээ болзох хэрэггүй . Уулзаж эхлээд л таны үс, гутал, хувцсыг шүүмжилж эхэлнэ. Та хайртай бол аль болох төгс цэвэрхэн байхыг хичээх хэрэгтэй. Тэд эхэндээ хатуу, хэцүү мэт харагдах боловч яг сайн ойлговол хүүхэд шиг гэнэн, эмзэг, өгөөмөр сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд байдаг.
Жинлүүрийн ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэйчүүдийг хайрын бурхан Венера гариг ивээжээ. Тэд бусдыг татах гэрэл цацрам увидастай. Ихэнх нь дугуй, зуйван нүүрний хэлбэртэй, сайхан биеийн галбиртай байдаг. Мөн торгон зөөлөн арьстай бөгөөд арьсаа цэвэрхэн сайхан байлгахын тулд цаг их зардаг. Арьс нь косметик будалтнаас амархан харшилдаг учраас аль болох нүүрээ будахаас зайлсхийдэг. Тэд арьсаа арчилж үрчлээнээс хамгаалах нь тэдний хобби. Ихэнх нь наснаасаа залуу харагддаг. Тэд эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэж үздэг учраас заримдаа тархи нь чамаас хурдан ажилладаг. Гэвч тэд хэн нэгнийг дийлж дээр нь гарч онгирох дургүй. Зарим тоглоомон дээр албаар ч бууж өгнө. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй хэрнээ бага зэрэг сээтэгнүүр. Гэхдээ шалиг биш үнэнч шударга эмэгтэйчүүд. Юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэдэхгүй эргэлзэж орхидог.
Тэд яаж хувцаслах, яаж хувцсаа зохицуулах байгалийн чадвартай. Ямар ч мэтгэлзээнд хэдэн цагаар ч хамаагүй мэтгэлзэж чадна. Эцэст нь заавал дийлнэ. Тийм ч чухал биш мэтгэлзээнд бууж өгөөд чамайг ялсандаа баярлаад инээхийг тань харж баясдаг. Дутагдалтай тал нь эргэн тойрон ойр дотныхоо хүмүүсийн юу мэдэрч байгаа, юу бодож байгааг хэт их мэдэрч харьцдаг учраас энэ нь их дарамт болдог. Тэд бүхий л хүмүүсийг жаргалтай байгаасай гэж хичээдгээсээ болоод өөрийнхөө хувийн аз жаргалыг умартана. Заримдаа зүгээр л бусдыг мартах хэрэгтэй. Тэд сайн улс төрч, багийн удирдагч, хэрэглэгчтэй харьцах чадвартай. Хүмүүстэй холбоотой бүхий л зүйлд мэдрэмжтэй. Хүмүүсийг өөрчлөхдөө маш чадварлаг.
Тэд өөрсдөө л өөрчлөгдлөө гэж бодох ч жинлүүрийн эмэгтэй нөлөөлсөн байдаг. Эмэгтэй жинлүүртэй хамт байх давуу талуудын нэг бол тэд хэзээ ч чиний хувийн асуудалд хошуу дүрэхгүй, мөн чамайг найзуудын тань болон олон хүмүүсийн дэргэд эвгүй байдалд оруулахгүй. Хэрэв та эдгээр эмэгтэйг айлгах, дарамтандаа байлгаж чадна гэвэл эндүүрч байна. Тэд нялх хүүхдийн гэнэн харцаар ширтэн таныг ганц хоёр шалихгүй покерийн модон дээр хожихыг зөвшөөрөх ч тэд таныг давруулалгүй хожиж орхино. Дутагдалтай тал нь амархан уйдаж, орчны дарамтыг хэт их мэдэрч, шалихгүй зүйл дээр бодлоосоо няцаж хулчгар зан гаргадаг. Хэрэв та энэ ордны бүсгүйд дурласан бол найзуудаар нь юм уу, энгийн харьцаагаар яаралгүй эхэлж, дараа нь бага багаар өөрийгөө шударга эелдэг жинхэнэ жентелмен гэдгээ харуулах хэрэгтэй.
Хилэнцийн ордны эмэгтэй
Тэдний баярлаж байгаа, уурлаж байгааг гаднаас нь хараад мэдэж болно. Сэтгэл хөдлөлөө үргэлж нүүрэн дээрээ ил гаргадаг бүсгүйчүүд. Таньд учирлаж тайлбарлахаасаа илүү сэтгэл хөдлөлөө өөрийн жүжиглэлтээрээ илэрхийлдэг. Өөртөө итгэлтэй, зоригтой, гүндээ өөрөөрөө бахархдаг. Хилэнцийн эмэгтэйчүүд цаанаа л нэг сонирхолтой, далдын нууцлаг зан чанартай. Энэ нь ямар ч эрэгтэйг өөртөө татах чадвартай далд увидас, мансууруулах бодис шиг нэг тийм зүйл байдаг байна. Гэнэн жаахан хүүхэд шиг ааш, инээмсэглэсэн төрхний цаана бусдыг ховсдох, мунхруулах, нөлөөндөө байлгах дур хүсэл оршдог. Гэвч энэ нь тэдний нууц. Тэд жинхэнэ сэтгэл хөдлөлөө нууцгаадаг. Тэдний хийж буй бүх зүйл нь сайхан харагдах бөгөөд эмэгтэй хүний 33 мэх бүгд тэдэнд байдаг.
Олон эрчүүд хилэнцийг өөрсдийнхөөр нь байх болно гэж андуурдаг. Тэд жирийн нэгэн гэрийн эзэгтэй байх нь тэдэнд уйтгартай санагддаг. Эрх чөлөөтэй, дураараа байх дуртай. Та тэдэнд өөрөөрөө байх боломж олгох тусам таныг хаяж явалгүй улам их хайрлана. Тэд эрэгтэй хүнийг мэдээгүй байхад нь аль хэдийн ховсдсон байдаг. Тэд таны бүсгүйчүүдийг уяраадаг уран үгсэнд тань хууртахгүй. Таны юу бодож байгаа, юу хэлэх гэж байгааг нүд рүү тань хараад л шууд мэднэ. Тэдэнд худлаа хэлэх маш хэцүү, тэд яг л нарийн гярхай мөрдөгч шиг л. Тэд хүссэн зүйлээ авахын тулд бүгдийг хийдэг. Хэрэв үнэхээр хүнд сайн болвол зөв буруу, нас зяндаа гээд юу ч саад болохгүй. Бусад хүмүүсийн юу хэлэх тэдэнд хамаагүй, бүр олон хүмүүсийн өмнө гарыг тань атгаж, үнсэх бол юу ч биш. Найзуудынхаа найз залуучуудтай ихэвчлэн харьцуулдаг учраас хайртай залуу нь царайлаг, чийрэг байх нь элбэг. Тэд “Миа” гэсэн үгэнд дургуй. Өндөр цалинтай жолоочоос илүү хямдхан цалинтай менежерийг илүүд үзнэ.
Уурыг нь хүргэвэл гартаа байгаа юмаа шидэлж орхино. Нэг бол аймар муухай хашгирч газар дэвсэлнэ. Түргэн ааштай ч сайн тал нь гэвэл сэтгэлээрээ, нэг хүнд сайн болбол маш үнэнч бүх сэтгэл зүрхээ зориулна. Хэрэв та түүнтэй хүйтэн дайн эхлүүлбэл гомдоосны чинь шанг 2-3 дахин үржүүлнэ. Эсрэгээрээ та түүнд сэтгэл гарган баярлуувал эргээгээд үржигдэж ирнэ. Өс санамтгай, гэхдээ үнэхээр уучлал гуйгаад ирвэл уучлахад бэлэн шударга эмэгтэйчүүд. Хэрэв бүх зүйл амархан бүтчихвэл уйдах учир хэт амархан сэтгэлээ илчилж болохгүй. Тэгвэл тэдэнд сонирхолгүй байх болно. Болзохдоо заавал 5-10 минутын өмнө очиж аваарай. Жижиг зүйлс дээр дургүйг нь битгий хүргээгэй.
Нумын ордны эмэгтэй
Нуруулаг намбалаг энэ бүсгүй яг л загвар өмсөгч шиг бахархалтай алахна. Тэрээр makup сайн хийж өөрийн гоо сайхнаа чимэх чадвартай. Амьдралыг өөдрөгөөр хардаг учир үргэлж л жаргалтай харагдана. Өөртөө итгэлтэй учир өөрийн хэв маягтаа үнэнч. Загвар хөөцөлдөггүй. Энгийн болон орчин үеийн хэв маягтай хувцасыг илүүд үздэг. Тэрээр нээлттэй бүсгүй ч заримдаа бүүр чалчаа болно. Тэрээр таны сонсохыг хүсэхгүй зүйлийг гэнэт хэлэх боловч мөн сайхан үгсийг зэрэгцүүлэн хэлдэг. Жишээ нь “Чи их мөнгө олох хэрэгтэй, тэгвэл бид илүү тансаг зүйл авч чадна шүү дээ. Заза мөнгө хэт бодоод байвал шуналтай болох байх. Байгаа энэ амьдрал маань сайхан шүү дээ тиймээ” гэх мэт. Гэртээ тушигдаад байх эмэгтэй биш тэр бол эрх чөлөөг илүүд үздэг.
Хайр халамжинд дуртай ч өөрийг нь удирдахад дургүй. Тэрээр сул дорой эр хүнд дургүй. Хэрэв таныг хүндэлдэг бол үгийг тань анхааралтай сонсоно. Өөрөөрөө байх дуртай. Мөн залуугаа ч өөрөөрөө байгаасай гэж хүсдэг. Бүсгүйчүүд шиг “Би юу бодож байна гээч” , “Намайг ойлгохгүй байна уу” гэх мэт үгсийг хэрэглэхгүй шууд л эрэгтэй хүн шиг бодсноо хэлэх болно. Энэ ааш занг нь ойлгож чадахгүй бол та хоёрын харьцаа бүтэхгүй л болов уу. Тэрээр эв хавгүй, эрээ цээргүй байж магад. Энэ нь өхөөрдөм мэт зарим эрчүүдэд санагдах ч зарим нэг нь үүнийг тэвчилгүй бухимддаг. Тэрээр сайн хувцас, сайн хоол, сайн эд танихдаа мэдрэмжтэй. Мөнгийг олох ямар хэцүү гэдгийг огт мэддэгүй мэт үрэлгэн загнадаг. Хэрэв та түүнд мөнгөө хадгалуулахаар болвол сайн л бодож үзээрэй.
Таныг өөрт нь сайн гэдгийг мэдвэл тэрээр хэтрүүлэн алсыг харж урдчилан шаналан зайгаа бариж магадгүй. Учир нь хэт эрт эрх чөлөөгөө алдах нь, хүнтэй суух нь гэх мэтийн хэрэггүй зүйлс ургуулан бодож шанална. Эмэгтэй найзуудаас илүү эрэгтэй найзуудтай бөгөөд заримдаа тэдний нэг нь мэт авирлана. Харин нэг давуу тал нь бусад хүмүүс өөрийг нь юу гэх бол гэж санаа зовдоггүй. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлээс болж шаналдаг ч гэлээ ахиж дурлахаас айдаггүй. Мөн тэр хүссэн зүйлээ авахын тулд тойрон эргэлдэж, зориг гарган сэгтэлээ илчэлж чадахгүй учир та түүн дээр шууд очоод л бодсноо хэлээрэй. Тэгвэл таныг ихээр үнэлэх болно.
Матрын ордны эмэгтэй
Ихэвчлэн өндөр, туранхай, дуу цөөтэй эмэгтэйчүүд байдаг. Уурлахаараа маш дайчин болдог бөгөөд ихэнх нь эрчүүдээс дутахгүй бие даасан байдаг. Тэд бол ямар нэгэн арчилгаа шаарддаг ургамал биш харин өөрсдөө бие дааж өндөрлөг өөд тэмүүлдэг. Тэд өөрийнхөө сул дорой сэтгэл хөдлөлөө нуухыг хичээдэг. Мөн хүмүүсийг өөрчлөхийг хүсдэггүй харин байгаагаар нь хүлээж авдаг. Тэд дургүй хүнтэйгээ тэмцээд хэрэлдээд байдаггүй оронд нь тэдгээр хүмүүсээс бүрэн зайгаа авдаг. Тэд хйимэл цэцэг, шаазан зүйлд дургүй харин амьд цэцэг авах дуртай. Хэрэв та жинсэн өмдөө бүтэн сар угаалгүй өмсдөг бол тэр таньд тохирохгүй.
Тэд байгалд болон аялгуут сайхан хөгжимд дуртай. Тэд Арслангийн орд болон Хумхын орд шиг атаархуу биш. Гэхдээ хязгаарыг битгий эвдээрэй, тэр тусмаа олон хүний нүдэн дээр эвгүй байдалд оруулж болохгүй. Тэд сайхан болон төгс хувцаслахыг хичээдэг тиймээс энэ тал дээр нь оролцох хэрэггүй. Та доктор ч байсан баклавр ч байсан хоосон боловсролыг тэд үнэлэхгүй, харин ухаантай хүнийг үнэлдэг. Хэрэв та сэтгэлд нь хүрэхээргүй бол таныг авч хэлэлцэхгүй. Мөн тэд хоосон амлагч нарт дургүй. Хэрэв та ярихаас өөр зүйл хийдэггүй бол автобусандаа суугаад харисан нь дээр.Тэдэнд тэг ингэ гэж зааварлах хэрэггүй. Яагаад гэхээр тэд зөв байсан ч өөрсдийнхөө хүссэнийг л хийнэ. Нэлээн зөрүүд бас шартай, хүнд бууж өгөх дургүй нь дутагдал эсвэл давуу тал ч байх магадлалтай.
Хэрэв гэр тань заваан бол битгий дагуулж очоорой, мөн болзоонд очихдоо цэвэрхэн хувцас, цэвэрхэн хумстай очихоо мартаж болохгүй. Тэд нэгэнт таньд хайртай болсон бол таныг хуурахгүй ба таныг хэзээ ч эвгүй байдал оруулахгүй. Үргэлж таны ажил амьдралд тусалж дэмжиж байх болно. Тэрээр хүнд туслах дуртай тиймээс ч өөрийг нь тус гуйхад нь туслахгүй бол сэтгэлээр маш унадаг. Зовлон бэрхшээл тохиолдвол тэвдүү байж болох ч хамгийн хатуужилтай, тэсвэр тэвчээртэй улс юм. Заримдаа хэт их тэвчээрээсээ болж шаналгаатай зүйлс болон дургүй хүмүүсээсээ хагацаж чадахгүй зууралддаг.Тэдний тал хувь нь сайн хань, сайн гэрийн эзэгтэй, сайн ээж болдог тул таны аав ээж танайд зочлохдоо сэтгэл хангалуун байх болно.
Хумхын ордны эмэгтэй
Хэрэв та энэ ордны эмэгтэйд дурласан бол сэтгэлээ маш сайхан зүйлд болон тааламжгүй зүйлст бэлдээрэй. Яагаад гэвэл энэ эмэгтэй өөрийн хувийн ажил амьдрал гээд маш завгүй улс. Амьдралдаа ямар ч залуугийн тусламжгүй биеэ даан авч явах чадвартай. Мөрөөдлийн залуу тэдэнд байдаг ч олдохгүй бол тэдэнд огт хамаагүй. Тэд эрэгтэй хүний чадах бүх зүйлийг хийж чадна гэж итгэдэг. Тэд бол удирдагч, жинхэнэ бие даасан хүмүүс. Өөртөө зориулан цаг гаргах дуртай. Тэд хэн нэгнийг тусламжийн гараа сунгахыг хүлээх нь утгагүй гэж үздэг учир бүгдийг өөрөө хийдэг.
Яриасаг нээлттэй юм шиг харагдах ч үнэндээ доторх сэтгэл хөдлөлөө ил гаргахдаа асуудалтай. Тэдэнд догь мөртлөө заримдаа тэднийг үл тоосон хүйтэн өөртөө итгэлтэй залуус таалагддаг. Араас нь хэт гүйх хөөцөлдөх юм бол шууд л зугтана. Үнэнч. Гэхдээ бүх залуусын анхаарлыг өөртөө татах дуртай. Бусдаас гаж өөр зан ааштай бөгөөд өөрийн гэсэн бүхнийхээ төлөө тэмцэх чадвартай. Хэчнээн биеэ даасан мэт харагдавч ихэнхдээ гуниглаж, гүндээ маш их ганцаарддаг. Тиймээс бүх зүйлээ ярьдаг дотны найз нар тэдний хувьд маш чухал. Хэн нэгнээс салаад хэчнээн хэцүү байсан ч ямарч сэтгэл хөдлөл ил гаргахгүй. Удахгүй тэд хэвийн болж, ажил амьдралаа үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл тэд амьдралыг өөдрөгөөр харж, “Хайр” гэж үгэнд итгэдэг учраас. Тэдэнд эмэгтэй найзаас илүү олон эрэгтэй найз байж магад. Тиймээс битгий хардаарай. Өөрсдөө бага зэрэг хартай ч, хартай залууст дургүй. Тэдний хамгий чухал зүйл бол “Эрх чөлөө”. Тиймээс үүнийг нь боож хаагдуулах хэрэггүй. Гэрлэснийхээ дараа ч тийм байх хэрэгтэй. Тэд чамд итгэдэггүй ч, өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Мөн шалихгүй маргаан дээр бууж өгч байгаарай. Тэд заавал өөрсдийнхан зөв байлгах дуртай.
Тэд шулуун зантай учраас таньд дургүй болвол шууд л нүүрэн дээр чинь хэлнэ. Үүнийг тоглож байна гэж бодох хэрэггүй, салахдаа бэлд. Түүнээс ямар нэгэн зүйл нуух хэрэггүй. Мэдэх юм бол дургүй нь маш их хүрнэ шүү. Бас түүнтэй хамт ярьж хамт хөгжилдөөрэй. Тэд хэчнээн гаднаасаа хүйтэн ч бусад эмэгтэйчүүдийн адил уян зөөлөн нэгэн. Тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүй. Хумхын ордэы эмэгтэйчүүд оюунлаг олон төрлийн чадвартай, олон янзын ажил хийж чаддаг. Хэрэв та “Ажил хэрэгч” завгүй эмэгтэйтэй хамт амьдарч чадна гэвэл бүх зүйл Ok. Ихэнх хүмүүс түүнийг эрэгтэйлэг гэж дүгнэх боловч амархан гомдоно, гутарна. Тиймээс түүнтэй сайхан харьцаарай. Хэрэв тэд таньд хайртай болвол та хэзээ ч уйдахгүй. Мөн танийг хуурахгүй. Бэлэг авч өгөхөөр бол орчин үеийн гар утас Mp3, дуртай ном болон мөнгөн эдлэл авч өгч болно.
Загасны ордны эмэгтэй
Загаснууд бодит байдлаас илүү мөрөөдлийн ертөнцдөө умбах дуртай. Хайр тэднийг мэдрэмтгий, эмзэг, сул дорой болгодог. Өөрт нь ямар ч хамаагүй зүйл дээр баярлаж гуниглаж чадна. Хайраас болоод гэнэт ичимхий болоход нь та гайхаж магадгүй. Бяцхан амьтадад хайртай, сургаж дасгахдаа ч сурамгай. Зургаадах мэдрэхүй нь байгалаасаа илүү учраас юу болохыг урьдчилан харах чадвартай. Гэлээ ч хайр сэтгэл дээр зөн совингоо дагах нь ховор. Өөртөө хувцас худалдан авах дуртай аятайхан өхөөрдөм хувцасладаг. Гоё арьстай, гар хөл нь жижигхэн, зөөлхөн байдаг. Сайн гутал авах дуртай, магадгүй цуглуулдаг ч байж мэдэх юм. Үнэхээр халуухан бүсгүй. Эр хүнийг захирах, нөлөөндөө байлгах өчүүхэн ч бодолгүй бөгөөд. Эрчүүдийг хүндэлдэг , асуудлыг тэд шийдэхдээ илүү гэж үздэг. Загасныхантай нйицэхэд амар. Өөртөө итгэлтэй энэ бүсгүй нь хамт байгаа хүмүүсээ жаргалтай байлгахыг хүснэ. Эрчүүдийг хэрхэн урамшуулж, тайтгаруулахаа сайн мэднэ. Ямар нэг асуудал болоход хайртай хүнээсээ бурууг хайхаас илүү бусад зүйлсээс болсон мэт итгүүлнэ. Хайртай залуугаа амбицтай бай гэж шахдаггүй. Эсрэгээрээ одоо байгаа байдалд нь сэтгэл хангалуун гэдгээ ойлгуулна. Бага нас нь хэцүү байсан бол энэ нь үргэлж түүнийг шаналгаж аз жаргалгүй болгох вий. Өөрөөсөө бурууг хайж өнгөрсөн амьдралаа бодон шаналдаг. Тиймээс архи, тамхи, мансууруулах бодисонд автамхай. Маш төвөгтэй зан ааштай нэгэн. Юу хийх, юу бодож буй эсэхийг тааварлахад бэрх. Та түүнийг ичимхий, уян зөөлөн хэнд ч хор хийхгүй гэж бодож байвал алдаж байна. Мөн халамж анхаарал, хамгаалалт тусламж хэрэгтэй сул дорой гэж бодож байвал бас л буруу. Сахиусан тэнгэр мэт байж чадах ч дараа нь шулам болон хувирч чадна. Хүн бүр төгс биш шүү дээ… Гэхдээ санаа зоволтгүй ихэнхдээ эелдэг сайхан бүсгүй хэвээр байна. Олон зүйл дээр хэт эмзэглэж шанлаж мэднэ. Анхаарал маш их шаарддаж магадгүй юм. Түүнтэй хэрхэн харьцахаа мэддэг болсны дараа тэрээр сайн гэргий, сахиусан тэнгэр шиг 100% эмэгтэй байж чадна.