"НАЙРГИЙН СӨН" яруу найргийн онлайн наадмын удирдамж
Зохион байгуулагч:
"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд" групп
Модератор зөвлөл
Наадмын зорилго:
"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд" группын "Оны шилдэг шүлэг" шалгаруулж, уран бүтээлчдээ дэмжин яруу найргийг сурталчилан дэлгэрүүлэхэд наадмын зорилго оршино.
Тус наадмын хүрээнд олон шинэ, шинэлэг арга хэмжээг туршин явуулахаар зорьж байна. Үүнд:
1. Наадмын нэг, хоёрдугаар шатыг онлайнаар явуулан 40 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүхээр зохион байгуулж, шүүгчдийн нэр хаягийг кодлон нууцлахаар тогтоосон. Шүүгчдэд оролцогчдын тооноос хамааран 10аас 15н шүлэг очих ба нэг оролцогчийн шүлэг 5 шүүгчид хувиарлагдан очно. Шүүгч хувиарлагдан ирсэн шүлгүүдийн тоогоор оноо өгөх ба Оноог давхардуулахгүйгээр хамгийн муу гэж үзсэн шүлэгтээ 1оноо өгч өгсүүлэх зарчимаар оноо өгсөөр хамгийн шилдэг гэж үзсэн шүлэгтээ хамгийн өндөр оноог өгч шүүнэ.
2. Наадмын гуравдугаар шатанд 24 найрагч шалгарч шүлэг уран бүтээлээ өөрсдийн бэлтгэсэн ая, бичлэгээрээ фон хийн тайзан дээр уншиж уралдана. Мөн тус шатыг шүүхдээ: 3-р шатанд шалгарсан найрагчид 1ээс 23 оноог өөрөөсөө бусад бүх оролцогчидод оноог давхардуулахгүйгээр оноож шүүнэ. Тодруулбал: 3-р шатны оролцогч өөрөө наадмын шүүгчээр бас давхар ажиллаж, өөртөө оноо өгөлгүйгээр бусад оролцогчидоо шүүнэ гэсэн үг. Оноог өгөхдөө хамгийн сайн гэж үзсэн найрагчид 23 оноо, хамгийн муу гэж үзсэн найрагчдаа 1 оноо өгөх зарчимаар шүүнэ.
3. Эцсийн шат буюу 4-р шатанд 3-р шатнаас хамгийн өндөр оноотой 8н найрагч шалгарч, эхний 5н байрын төлөө өрсөлдөнө. Тус шатны уралдааныг Classic зэрэглэлийн шөнийн клубт шоу хэлбэрээр зохион байгуулах ба мөн адил дүрсжүүлсэн ая, аялгуугаар фон хийж өөрийн дуу хоолойгоор уншиж уралдана. Эцэсийн шатны шүүлтийг мэргэшсэн алдар хүндтэй яруу найрагчдын баг 1-ээс 8н оноо давхардуулахгүйгээр оноож шүүнэ. Шүүгчдийн баг 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба тайзны 3н талд тус тусдаа сууж шүүнэ.
4. Хамгийн шилдэгээр тодрох 5 найрагчийн зөвхөн шүлэг уран бүтээлд нь шагнал олгоно. Энэ нь уран бүтээлийн чанар чансааг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол үзүүлнэ гэж үзэж байгаа. Мөн өнөөгийн нийгэмд зохиогчийг алдаршуулж, шагнаад уран бүтээлийн үнэлэх үнэлэмжийг орхигдуулах чиг хандлага ажиглагдах болсныг өөрчлөх зорилго агуулж байгаа билээ. гэх зэрэг шүүлтийн ажиллагааг шудрага байлгах, наадмыг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгох, ил тод шудрага явуулахын хичээж, үзэгч дэмжигчдийн ая тухыг хангаж, шинэ шинэлэг санаа, санаачлагаар дүүрэн зохион байгуулахаар төлөвлөлөө.
Наадамд оролцох журам, шалгаруулалт явагдах хугацаа:
1. Тус наадамд 16-гаас дээш насны бүх уран бүтээлчид оролцож болно. Группын гишүүнчлэл харгалзахгүй
2. Оролцогч өөрийн хувийн мэдээлэл, фейсбүүк хаяг, 2016 онд бичсэн 2 шүлэг, бүртгэлийн хураамж -4000₮ ХААН банкны 5075431886 Өлзийжаргал төлсөн баримтын хамт Chimee Chimedtseren админы хувийн чаатаар 2016 оны 10-р сарын 28-ны өдрөөс 2016 оны 11-р сарын 10-ны дотор илгээж бүртгүүлнэ. Бүртгэх тоо – хягааргүй
3. Шалгаруулалт 4н үе шаттай явагдана.
4. 1-р шатны шалгаруулалт 2016-1113-наас 2016-1117-ны хооронд явагдаж дүнгээ гаргаж, группдээ нийтлэж танилцуулна.
5. 2-р шатны материал хүлээн авах хугацаа 2016-1118наас 2016-1121н хүртэл.
Шүүх хугацаа 2016-1123наас 2016-1126нд дүнгээ гаргаж групп-д нийтлэн мэдээлэлнэ
6. 3-р шатны шалгаруулалт 2016-124нд явагдана
7. 4-р шатны шалгаруулалт 2016-1227нд группын шинэ жилтэй давхцуулан "Оны шилдэг"-ээ тодруулна.
Шагнал:
Эхний 5н байр шагналтай
1. 5-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медал
2. 4-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медал, үнэ бүхий зүйл
3. 3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медал, ивээн тэтгэгчийн шагнал
4. Дэд байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медал, ивээн тэтгэгчийн шагнал
5. Тэргүүн байр. Цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медал, "Сүү амтагдсан шүлгийн мөрүүд" группын шагнал
Зохион байгуулалт:
1. Наадмын үйл ажиллагаанд хамтран ажиллах хувь хүн, албан байгуулагуудын хүсэлтийг хүлээж авна.
2. Наадам зохион байгуулахад группын гишүүдийг идэвхитэй оролцуулна.
3. Наадамд оролцогчдод мэргэжлийн зөвөлгөө өгөх, ая фон хийлгэхэд нь туслалцаа үзүүлж, дэмжинэ.
4. Наадмын үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгө санхүүг босгох ажлыг группдээ зохион байгуулана
5. Гадаадад болон хөдөө орон нутагт оршин суугаа яруу найрагчдыг тус наадамд оролцуулах журмыг 2-р шатны шалгаруулалт дуусахаас өмнө гаргаж зарлан мэдээллэнэ
6. Монгол хүний оюуны хөгжлийг дэмжихэд зориулан тус наадамд хандив өргөсөн хувь хүн -1, албан байгуулага -1 тус бүрт талархал илэрхийлэн шагнаж урамшуулна.
Сүүн гэгээн өргөө
Сүүн цагаан өргөө
"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд" группын
"Оны шилдэг шүлэг" шалгаруулах яруу найргийн наадамдаа амжилттай оролцохыг нийт яруу найрагчиддаа хүсэн ерөөе!
Монгол хүний оюуны ундрага, сэтгэлгээний тэлэлт хягааргүй байг!
СҮҮ АМТАГДСАН ШҮЛГИЙН МӨРҮҮД групп. 2016 он.