Ямар нэгэн бизнесийг “нойлоос” эхэлнэ гэдэг үнэхээр бэрхшээлтэй. Гэвч бусад орнуудыг бодвол компани байгуулахад хамаагүй хялбар газрууд бас байна.
Дэлхийн банк олон хүчин зүйлсийг харьцуулсны дүнд бизнесийн аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн сайн, муу улс орнуудын эрэмбийг гаргажээ. Тэнд бизнесээ анх бүртгүүлэхээс авахуулаад, зээлийн олдоц, үр ашиг гээд олон зүйлсийг тооцоолсон аж.
Санал асуулгад дэлхийн 139 орны 130 мянга гаруй компани оролцжээ. Ингээд бизнес эхлүүлэн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой 17 орны жагсаалтыг Business Insiderнийтэлсэн байна.
Бельги. Бизнесээ албан ёсоор бүртгүүлэхэд хангалттай удаан буюу 56 хоног шаардагддаг хэдий ч нэгдсэн жагсаалтад энэ улс нэлээн дээгүүр байр эзэлж байна.
Их Британи. Энэ орон татварын маш таатай нөхцөлтэй бөгөөд хөрөнгө оруулагчдыг өндөр түвшинд хамгаалдаг.
Швед. Энэ улсын засгийн газар эд хөрөнгө шилжүүлэх механизмыг хялбар болгосны дараа бизнес эрхлэхэд илүү энгийн, амжилттай болсон байна.
Эстон. Жишээ нь, энд та өөрийн дэлгүүр нээе гэвэл ердөө л 3,5 өдөр шаардагдана.
Косово. Энэ оронд бизнес эрхлэх давуу тал нь татварын мэдүүлэг бөглөх хялбарчилсан энгийн систем, зайлшгүй төлөх татварын уян хатан схем юм.
Ямайка. Энд бизнес эрхлэх бүрдүүлэлт хийхэд ердөө 10 хоног шаардагдана.
Өмнөд Солонгос. Технологи нэвтрүүлэлт, өргөн цар хүрээтэй ашиглалтын талаар энэ орон их өндөр түвшинд байгаа.
Ирланд. Дэлхийн банкны үнэлгээгээр, ялангуяа энэ орон өөрийн татварын уян хатан бодлогын ачаар бизнес эхлүүлэхэд маш таатай оронд тооцогдож байна.
Армен. Энэ улсын давуу тал нь – зээлийн олдоц юм.
Гүрж. Энэ орны эрх баригчид хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар уйгагүй ажилладаг.
Австрали. Хэрэв та Австралид бизнесээ нээхийг хүсвэл шинэ барилга байгууламж барих зөвшөөрөл авахад маш хялбар аж.
Сингапур. Энд шинэ аж ахуйн нэгжийг бүртгэх ажиллагаа маш энгийн.
Азербайжан. Энэ улсад компани байгуулсан тохиолдолд түүнийг олон нийтийн сүлжээнд холбоход ямар ч асуудал үүсэхгүй.
Македон. Аж ахуйн нэгжийг ахин өөрчилж байгуулах үйл явцыг хялбарчлах замаар бизнесийг хөгжүүлэх схемийг энгийн болгосон.
Хонконг. Бизнесийн бүрдүүлэлтийн үе дэх бүртгэлийн дарамтыг халснаар хууль эрхзүйн ажиллагааны ерөнхий үнэ ханш буурсан.
Канад. Хувийн үйл хэрэг эрхлэхэд маш тохиромжтой газар. Бизнесээ бүртгүүлэх үйл явц ердөө 36 цаг л шаардана.
Шинэ Зеланд. Аж ахуй эрхлэгчдийн амьдралыг хөнгөвчлөх үүднээс тус улсад хэд хэдэн татвар, нөхөн олговрын хэмжээ буурсан.
Д.Мигаа
Эх сурвалж: Zindaa.mn