Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гомдоосон хүнээсээ өшөө авах гэж турсан бүсгүйн түүх
Нийгэм

Гомдоосон хүнээсээ өшөө авах гэж турсан бүсгүйн түүх

Урлаг Урлаг29/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4k14makmsmpglnap7cq7t0muri_b8593111122016-11-29-14-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Илүүдэл жин нь найз залуудаа хаягдах шалтгаан болсон энэ бүсгүй өөртөө гутарч суулгүй өөрийгөө ялж чаджээ.

Ер нь бол жин хаясан хүмүүсийн түүхийг сонсоод, уншаад байхад ихэвчлэн хүнд гомдсон, үг хэлээр доромжлуулж түүний улмаас өөрийгөө өөрчлөхөөр эрс шийдсэн нь их байдаг. Ийнхүү өөрийнхөө амьдралаар дэнчин тавьж гомдол, өшөөгөө тайлсны илрэл болсон нэгэн бүсгүйн түүхтэй танилцацгаая. 

Алвина хэмээх энэ бүсгүй нилээд жингийн илүүдэлтэй байснаас болоод найз залуудаа гологдон гадуурхагдаж сэтгэлээр их унасан гэнэ. Тарган хэмээн доромжлуулсан тэрээр эмэгтэй хүний дайчин зангаар хэн бүхний хүсээд хүрэхгүй амжилтанд шунаж, турахаар шийджээ. 

Тэрээр 125 кг жинтэй байсан ба хэр баргийн хувцас зохихгүйгээр барахгүй таарах хувцас ч олддоггүй байж. Хааяа өөртөө хувцас худалдаж авах үедээ эрэгтэй хүний томхон размертэй хувцас сонгож өөртөө  ихээр гутарч байсан гэдэг. 

Одоо харин тэр эмэгтэй хүний гоо сайханг өөртөө бүрдүүлсэн, итгэл дүүрэн төгс эмэгтэй болжээ. Тэрээр нийт 60 кг илүүдэл жингээ хаяж чадсан нууцаасаа дэлгэсэн байна.  

Алвина зөв хооллож сурах клубт элсэж дэглэм барьж эхэлжээ. Мэдээж 100 гаруй кг жинтэй хүн хоолны дэглэм барина гэдэг үнэхээр их тэсвэр тэвчээр гаргасан,  эрүүл мэндээрээ дэнчин тавьсан зүйл билээ. 

Эхлээд таргалуулах хоол хүнснээс бүр мөсөн татгалзжээ. Түүний хоолны дэглэмийн 75% эрүүл хүнс, 20% нь уураг, 5% нүүрс ус ба харьцангуй богино хугацаанд жингээ хаян үр дүн нь гайхалтай байжээ. 

Магадгүй экс найз залуугийнх нь түүнийг ТАРГАН АМЬТАН гэж нэрлэдэг, дууддаг байсан доромжлол нь үргэлж бодогдож шантрах бүрт нь хадаас зүүний үзүүрээр хатгах мэт мэдрэмжийг түүнд өгдөг байсан биз ээ. Энэ бүсгүй турж сайхан бүсгүй болж чадсанаар бидний өнөөгийн ертөнц дэх хамгийн шилдэг өшөө авалт болсон ч байж болох юм! 

Одоо харин Алвина бүсгүй өөрийн жинхэнэ хайраа олсон бөгөөд найз залуу нь ч түүнд чин сэтгэлээсээ хайртай гэнэ. Эмэгтэй хүн чин сэтгэлээсээ хүсвэл юуг ч бүтээж хийж чаддагийг харуулж чадсан энэ бүсгүйн түүх өөр хэн нэгэнд бүсгүйд урам зориг, чин зорилгыг нь тодорхойлж чадах түлхүүр нь болоосой гэж итгэж байна.

Та энэ гайхалтай түүхийг бусадтай заавал хуваалцаарай. Хэрэгтэй хүндээ хүрэх ч юм билүү!

Эх сурвалж:http://www.mongoljingoo.mn/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ

19/11/2026

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо

19/11/2026

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.