Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно. Нойрноос сэрээд 5 цагаас эхлэн нэг цаг гаруй өнгөрсний дараах өглөөний 6-8 цаг хүртэл тархи хамгийн сэргэг цэлмэг болдог. Иймээс өглөөний цаг нь хүнд үнэт эрдэнэ мэт чухал зуйл болохнээ. Тэрхүү үнэт эрдэнийг л сайтар ашиглаж чадвал амьдрал өөрчлөгдөх болно.Өглөөний дасгал бол өдрийг эхлэн биеийн халаалт. Өглөө ихэвчлэн хөнгөвтөр дасгал ба явган алхах (салхилах) шогших зэргээр “бие халаах” төдий байвал тохиромжтой.
• Өглөөний цай нь “заавал уух хэрэгтэй” гэдэг түвшнээс хальж, өдөрт иддэг гурван удаагийн хоолноос хамгийн чухал нь юм.
Өглөө идсэн хоол унд нь тэр өдрийн эрч хүч, ялангуяа тархины үйл ажиллагаанд туйлын их хэмжээгээр нөлөөлдөг.
Өглөөний цайгаа уудаг хүн таргалах нь ховор байдаг. Мөн янз бүрийн өвчнөөс сэргийлж чадна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өглөөд сэрүүн байсан.
• Өдрийн турш хэрэгтэй эрч хүчний ихэнх хэсгийг өглөөд цэнэглэдэг гэдгийг бодох хэрэгтэй.
Өглөө эрт босдог уу, үгүй юу гэдгээс шалтгаалаад хүний амьдрал өөрчлөгддөг. Өглөөний 1 цаг өдрийн 3 цагтай тэнцэнэ.
Ихэвчлэн эрт босвол 3 ашигтай зүйлийг олж болдог хэмээн ярьдаг.
1. Эрүүл саруул болж
2. Элбэг баян болж
3. Ухаалаг сэргэлэн болдог.
Өдрийн эхлэл нь өглөөд байдаг. Өөр бусад хүмүүсээс илүү эрт босоод өдрийг эхлэх нь зүгээр нэг эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа зүйл биш. Бусдаас түрүүлж байгаа цагт заавал ялан дийлдэг.
Өглөөний санаа өгөөжтэй байдаг. Сайн сайхан санаа бодол өглөөд л толгойд орж ирдэг. Өглөөг захирч байгаа хүн өөрийн амьдралаа захирна. Амьдралаа өөрөө удирдан жолоодохыг хүсвэл өглөөг захирч чадах ёстой. Өглөө босох цаг нь үргэлж тогтмол байх ёстой. Тогтмол биш байвал өглөөний хүн байх үр ашиг буурдаг.Сэрсэн даруйдаа эргэлзэж тээнгэлзэлгүйгээр ухасхийн босох ёстой.
Өдрийн цагаар түрхэн зуур унтаад авах нь шөнийн нойрноос өөр тул богино хугацаанд ч гэсэн тархинд үр дүнтэй сайн амралт болдог. Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацааг өгдөггүй. Хэн бүхэнд энэ талаар адил тэгш юм. Хүнд тэнцүүхэн зөв шударгаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг билээ. Эрх мэдэл, мөнгөөр ч гэсэн бусдын цагийг булааж болохгүй. Тиймээс цагийг сайн зохицуулан удирддаг хүн л амьдралаа захиран залж чадах бөгөөд амжилт бүтээлтэй амьдралыг цогцлуулан бүтээх болно. Амжилтанд хүрсэн хүмүүсийг үлгэр дууриал болгон анхаарч суралцах хэрэгтэй.
Та аз жаргалтай амьдралыг хүсэх юм бол нэн даруй маргааш өглөөнөөс эхлэн өөрчилж эхлэх ёстой.