2016 оны 9-р сард Унгарын Будапешт хотноо явагдсан Эва Мартоны нэрэмжит олон улсын дуулаачдын II уралдааны 1-р байрын шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Энхболдын АНХБАЯР "Prima …" буюу "Эхлэл …" хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна.
Эва Мартоны уралдаанд 22 улсын 2000 гаруй залуу дуучдын бичлэг ирснээс 18 улсын 70 дуучин 1-р шатанд тэнцсэн ба Монголын дуучин Э.Анхбаяр 1-р байрын шагнал хүртсэн нь Монголын дуурийн дуучдын чансаа, мөн мэргэжлийн багш нарын ур чадвар ямар өндөр түвшинд хүрсний бас нэгэн нотолгоо болсон билээ. Э.Анхбаяр нь дотоод гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож байсны дотор Л.Линховоины нэрэмжит X уралдааны Гран При, Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Гран При, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын XXIV уралдааны II байр зэрэг нэр хүндтэй олон уралдааны тэргүүн шагналуудын эзэн, Монголын сонгодог урлагийн авьяаслаг залуу төлөөлөгчдийн нэг юм. Сонгодог урлагт дуртай эрхэмсэг үзэгчид та бүхнийг 2016.12.13-ны 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хүрэлцэн ирэхийг урья.
Ерөнхий зохион байгуулагч: СЕРЖ МЕЦЕНАТ САН
Дэмжигч: ГЭР Групп
Тасалбарыг TICKET.mn
Хүргэлтийг 1900 1800