Богд хааны ордон музейн 90-н жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” үе үеийн ажиллагсад, албан хаагчдын дурсамж уулзалтыг зохион байгуулж байна.
Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй. Музейг шинэтгэн байгуулах ажил 1926 оны сүүлчээр дууссан бөгөөд тухайн цаг үеийн түвшинд музей байгуулалтын хувьд дэвшилттэй үйл явдал болжээ. Улмаар 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 464/46-р тогтоолоор Улсын төв музей байгуулагдах шийдвэр гарсны дагуу тус музей нь Улсын төв музейн харьяа музей болж байгаад 1961 оноос Богд хааны ордон музей болжээ.
Тус музей нь 1926 онд Үндэсний музей, 1940-1941 онд Орон нутаг судлах музей, 1954 оноос Улсын төв музейн харьяа музей, 1961-1990 онд Богд хааны ордон музей, 1991-1992 онд Шашны урлагийн музей, 1993-2000 онд Шашны түүхийн музей, 2000 оноос өнөөг хүртэл Богд хааны ордон музей гэсэн нэртэй ажиллаж байна.
Богд хааны ордон музейд үе үеийн шилдэг сэхээтнүүд, мэргэжилтнүүд гар бие, сэтгэл зүрхээ зориулж нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсний үр дүнд 90 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж дотоод гадаадын мянга мянган үзэгчдэд эх орны түүх, соёлын хосгүй нандин өв уламжлалын сурталчилан таниулсаар иржээ. Энэхүү уулзалт нь музейн хөгжлийг бүтээлцсэн үе үеийн ажилтан албан хаагчдийн түүх, намтар, дурсамж дурдатгалыг тодруулах байгууллагын хөгжлийн замналыг тодруулах чухал ач холбогдолтой юм. Үеийн музейн удирдлага, ажиллагсадын үр хүүхэд, түүх, шашин, соёл урлагийн салбарын ажилтан, Богд хааны өргөмөл хүүхдүүдийн үр хойчис зэрэг олон хүмүүс цуглах аж.
Түүнчлэн үйл ажиллагааны үеэр Богд хааны ордон музейг дэмжигчдийн клубын тухай танилцуулга арга хэмжээ болох юм.
“БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ – БИДНИЙ БАХАРХАЛ” ДУРСАМЖ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР
2016.12.02-ны өдөр
11:30-12:00 Зочдыг угтах
12:00-12:30 Нээлтийн үйл ажиллагаа
12:00-12:05 Урлагийн тоглолт /дуучин МУСТА С.Дуламсүрэн/
12:05-12:15 Үйл ажиллагааг нээж үг хэлнэ
- О.Мэндсайхан /Богд хааны ордон музейн захирал/
- Г.Баттогтох /Ерөнхийлөгчийн тамгын газар ахлах референт/
- Д.Цэдмаа /ОУМЗ-ийн МҮХорооны дарга /
12:15-12:20 Уулзалтанд ирсэн зочдыг танилцуулах /Захирал О.Мэндсайхан/
12:20-12:30 Богд хааны ордон музейн танилцуулга /ЭША Ц.Гүнчин-Иш/
12:30-12:50 Богд хааны өргөмөл хүүхдүүдийн үр ач нар дурсамж үг хэлэх
- ЭША Ц.Гүнчин-Иш уулзалтыг хөтөлнө.
12:30-16:35 Э.Шүрэнцэцэг /Богдын өргөмөл хүү Эрэнжав гуайн охин/
12:35-12:40 Э.Батзул /Богдын өргөмөл хүү Эрэнжав гуайн зээ хүү/
12:40-12:45 Л.Даваа /Богдын өргөмөл хүү Лувсанжанцан гуайн охин/
12:45-12:50 Г.Тэнгис /Богдын өргөмөл хүү Мөрдорж гуайн ач хүү/
12:50-12:55 Уулзалтанд оролцогсод дурсгалын зураг татуулна.
12:55-13:15 Цайны завсарлага
13:15-13:20 Урлагийн тоглолт / дуучин МУСТА Баянмөнх/
13:20-13:40 Музейн үе үеийн удирдлагууд, үр хүүхдүүдийн төлөөлөл дурсамж үг хэлэх
- ЭША Г.Саранболор уулзалтыг хөтөлнө.
13:20-13:25 Д.Лхамсүрэн /Музейн захирал асан Дамбаравжаа гуайн охин/
13:25-13:30 Ч.Цацрал / Музейн захирал асан Чулуунбаатар гуайн охин /
13:30-13:35 Г.Дунбүрээ /МУУГЗ, зураач. Музейн захирал асан/
13:35-14:30 Үдийн зоог барих
14:30-15:10 Музейн үе үеийн ажиллагсад ажилтнууд дурсамж үг хэлэх
15:10-15:15 Т.Буд /Музейн аж ахуй, кассаар ажиллаж байсан/
15:15-15:20 Ц.Цэцгээ /Сан хөмрөгийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан/
15:20-15:25 Д.Алтаннавч /Музейн сан хөмрөгийн эрхлэгч/
15:25-15:30 Музейн түүхэн гэрэл зураг таниулах ажиллагаа
15:30-15:45 Музейг дэмжигчдийн клубын тухай танилцуулга хийнэ. захирал О.Мэндсайхан
15:45-16:15 Үе үеийн ажилтан албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхний чөлөөт санал сэтгэгдэл
- Чөлөөт хэлэлцүүлэгийг Ц.Гүнчин-Иш хөтөлнө.
16:15-16:20 Уулзалтыг хааж захирал О.Мэндсайхан үг хэлнэ.