Би сумын зочид буудалд нар хєєртєл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» єрєєний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтvvнээс нь євсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цєцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу нь юу байх вэ. Тэгээд бас єчнєєн жил тєрсєн нутагтаа ирээгvй намайг єєриймсєх нь аргагvй биз. Арван хэдэн жилийн ємнє нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгvй тойрсоор одоо хvрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь vнэн юм. Бас сvvлийн гурав дєрвєн жил тєрсєн нутгийнхаа уул усыг зvvдэлдэг, багынхаа явдлыг зvрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хvний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билvv хэн нэгний хэлсэн бий. Хотын хєл vймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердєє л насны нар хэвийж, тєрсєн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн ємнєєс сэтгэл зvрхэнд минь уяатай явдаг нэг хvн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сvvлийн удаа харснаас хойш арваад жил єнгєрчээ. Хэдэн жилийн ємнє шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бvл муутай яаж шvv амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шvv дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бvрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад vнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дvр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн єнгєрсєн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын єлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бvхний эх vvсвэр нь хадгалагдах ажээ.
БИ єрєєний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хvн хаалга аяархан тогшив.
За хvvхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй єндєр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан… гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас єгєєд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи vдийн алдад гол дээр очоорой. Нєгєє газраа мартаагvй биз дээ. Би тэнд очоод хvлээж байна» гэж их л хичээнгvйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагvй юм байна. Тэртээ гучин жилийн ємнє Ононгийн гарман дээр єдєржин саатаж халуун янаг vгээ хэлэлцэн, холын явдлыг мєрєєдєж сууснаа мартаагvйд одоо намайг зvгээр л гэрээр нь ороод єнгєрvvзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мєн. Боржгин хийцийн намхавтар бvvрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гєлємтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн ємнє Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хvн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангvй. Єчнєєн цаг улиран єнгєрсєн атал бvх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгvйгээр барахгvй, юуг ч єршєєлгvй элээн одогч цаг хугацааг тvр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних тєдийхнєєр болдог ажаам. Тийнхvv бие сэтгэл ихэд хєнгєрєн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо vзэсгэлэнгээр тєдийгvй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зvрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зєєлєн уянга vvсгэн «Хvний хvv чи санаж сарвайх уул устай шvv» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сvлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггvй байсан гарам одоо эль хуль, морь малын мєр бараг байхгvй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхvv голын гарам хvртэл энэ цагийн ул мєр гарсан нь энэ бєгєєд гучин жилийн ємнє Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хєтлєєд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгvй сvлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндvvрсэнгvй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сvлжин хvрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингvйрэн
Чи бvр андуурахгvй ирлээ шvv гээд алгандаа тvvсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Тvvний тунгалаг бор нvдэнд vл мэдэгхэн нулимс гvйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагvй хєх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бvс ороож, vзvvрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бvрх ємссєн нь залуугийнх нь дvрийг санагдуулна. Тэр жилийн наадамд ємсєж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил єнгєрєєгvй гэж vv? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж vv? Мойлны исгэлэндvv сайхан vнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цєм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар vстэйсэн. Тэр vсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бvрх ємссєн нь илvv зохимжтой. Нvдний нь булангаар vрчлээ суусан нь ч аргагvй. Санчигны нь vс буурал биш гэлээ ч шаргалдуу єнгєтэй. Арваад жилийн ємнє сvvлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шvvрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа vнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зvрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хvслэн, тєрсєн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хvн юм биз. Тийм дээ… Эрт єнгєрсєн цаг…
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шvvдэр нь гvйцэд хатаагvй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу єнгєтэй vсээ зуны саалинд зєєлєрсєн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгvй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагvй биз дээ? гэхэд
Санаагvй шvv. Єнєє танайхаар очъё гэж бодож байсан гэж vнэнээ хэллээ.
Миний єргємєл ганц охин шvv дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хvvтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хєєрхєн хvv бий. Миний ёстой амин сvнс дээ.
Чи тэгээд євгєнєєсєє хойш дажгvй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах єдєр бишгvй л таарсан. Эр хvний гар дутаад хэцvv байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хvрэхдээ хатуухан гартай эр хvн. Би тэр гарын дор насаа єнгєрєєсєн ч одоо vгvйлээд байх юм. Яах вэ дээ, бvсгvй хvний заяа гээд Хулан хоолойгоо чичрvvлэн, євс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугvй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнvvд дvнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гvйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал vсийг илбээд,
Сампил минь дээ… гэв.
Тэр жилийн наадам… Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мєрєєдєж байсан. Би дєнгєж арван долоотой жулдрай хvv байжээ. Тэр єдєр би чиний ямар байсныг одоо хvртэл…
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангvй. Хулан бvснийхээ vзvvрээр нvдийг минь арчаад гvйцэд боловсорсон мойл шиг хvрэн бор нvдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нvд нvднийхээ гэрлийг мєнхєд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн vрчлээстэй гоолиг хvзvvнээс мєн цэцэг жимс анхилах мэт зєєлєн дулаан оргиж, гvрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны vрчлээс тэнийн тэнийсээр, нvд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн ємнєх Хулан болон хувиран мишилзэв. Би тvvний хvзvvгээр тэврээд нvдээ аних, зvрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хvvхдvvд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хvн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов.
Хvvхдvvдийн цангинах дуунд Ононгийн бєглvv шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхvv хvн амьтнаас нуугдаж байж боломгvй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ЄВГЄН хvvхдvvдэд мойл тvvлгэнэ гэсэн юм. Миний амин сvнс хамт яваа. Сампилыг минь хараарай.
гэхэд,
Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хvvдээ би чиний нэрийг єгсєн юм. Миний хоолойд бас нэг бєєн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа vр ачид нэрээ єгєх ховорхон хайр шан бус уу. Хvнийг хайрлан, єссєн тєрсєн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хvvхдvvдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хєєрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нvдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд єнгєрдєг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хvvхдvvд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мєрний ЗЄЄЛЄН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хvvрнэн шивнэж байлаа.