Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 4. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны төсөөлөл болон урам зориг давамгайлж байгаа тул бүтээн байгуулах оролдлого тань үр дүнтэй байх болно. Ажилд орох боломж болон шинэ ажлын хувьд таньд маш таатай цаг тохиож байна. Шинэлэг санаа эсвэл онцгой уран сайхны бүтээл гаргахыг зорьж байгаа хүмүүст мөн сайхан цаг тохиож байна.
ҮХЭР (4/20-5/20)
Зөрчилтэй өдөр. Харилцаа холбооны, бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт бүү өг. Та түүнийг биелүүлж чадахгүй нь бололтой. Нойрсохын өмнө шүршүүрт орж, халуун сүү уу.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Болгоомжтой байх өдөр. Хэдийгээр хүрээлэн байгаа хүмүүс чинь танд сайхан санаж байлаа ч ямар нэг шалтгаанаас болоод өөрсдийн амлалт, үүрэг даалгавраа биелүүлж чадахгүйд хүрнэ. Энэ нөхцөл байдал хэрэв та онцгой төсөл, даалгаврыг гүйцэтгэхэд гаднаас тусламж дэмжлэг авахдаа найдаж байсан бол шалтгаан болж өгнө. Хэтрүүлэн хэрэглэх эрсдэл өндөр тул үрэлгэн хүмүүсийн хувьд дансны дэвтэр, зээлийн картаар хийсэн гэрийн зарлага тооцож хянаж байх нь зүйтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ашигтай өдөр. Өөрийн зорилгодоо тогтвортой үнэнч бай. Танд ирээдүйд хийх гайхалтай зүйлийн талаар маш олон хувилбар бий. Тэгэхдээ тэднийгээ нэг ч үйл ажиллагаагүйгээр тодорхой харуулж болно. Тэдний нэг нь ч таны үйл ажиллагаагүйгээр тодорхой шийдэлд хүрэхгүй. Хамгийн сайн арга зүйн санаа нь хийж байгаа зүйлийн хариу байх болно. Энэ өдөр таны уран сайхны бүтээлч сэтгэлээ өндөр байх болно. Хэрвээ та авьяасаа хөгжүүлэхийг хүсэж байгаа бол энэ цагаас эхлэ.
АРСЛАН (7/23-8/22)
Тогтвортой өдөр. Та мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр номын санд сууж, хурал зөвлөгөөнд оролцоно. Зарим нь өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах боловч ойлголцож чадахгүй байгаадаа уурлаж, бухимдах бололтой. Бусдыг ятгах оролдлого бүтэхгүй. Орчин байдлаа өөрчлөх нь сэтгэлийг уярааж, сайхан дурсамжийг сэргээнэ. Санхүүгийн байдлаа хамгаалж, шинэ ажилд дэвшин орохыг хичээнэ. Удаан ажиллахад идэвх, тэвчээр шаардах бололтой. Үдэш хүртэл ажиллаж, үр бүтээл өндөр байна.
ОХИН (8/23-9/22)
Дархлаа буурах магадлалтай өдөр. Таныг жижигхэн харшлын өвчин ороох гээд босгон дээр чинь хүлээж байна. Үүнд өртөхгүй байхын тулд шим тэжээлтэй натурал хоол хүнс хэрэглэ. Их хүчин чармайлт гаргасан ч үр дүн нь хүлээж байсанд хүрэхгүй бололтой. Таны итгэл найдвар тасарч, неревтэн сэтгэлээр унаж ч магадгүй. Гэхдээ ийм байдал удаан үргэлжлэхгүй тул санаа бүү зов. Гэр бүлийн сайхан уур амьсгалыг таагүй мэдээ жаахан хөргөх байх.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сонирхолтой өдөр. Амралтын өдрүүд ирэх боловч таны эрч хүч нэмэгдэх төлөвтэй. Энэ эрч хүчээ өөрийн зорилго, хүслээ хэрэгжүүлэхэд бүтээлчээр ашигла. Даруухан, төлөв энэ ордныхны зангаар та өндөр байр суурь эзлэхийг хүсдэггүй. Гэвч бусад хүмүүс таныг удирдагчаараа сонгож магадгүй байна. Өдрийн төлөвлөгөөндөө уян хатан ханд. Арилжаа наймаа энэ өдөр ашигтай. Санхүү таатай байна. Зочид ирэх, гэр орноо өөд татах зэргээр гэр бүлийн амьдрал идэвхтэй өрнөнө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ээдрээтэй өдөр. Юу ч хийсэн хялбар байхгүй. Чухал ажилдаа хангалттай цаг зарцуулснаар сэтгэлээр унахгүй. Эцсийг нь үзэхийн төлөө шийдэмгий байх бөгөөд асуудлыг нухацтай үзсэний дараа бага зэрэг өөр зүйл хийхээр шийднэ. Нээлттэй байх нь амьдралыг ихээхэн хялбар болгодог. Хамт ажиллагч тань азгүй яриагаар сэтгэл санаа тавгүйтүүлэхийг оролдоно. Гэхдээ энэ бол тэдний ажил хийх арга барил гэдгийг санаж, нэлээд хэмжээний мөнгийг зээлүүлэхээсээ өмнө илүү ихийг олж мэдээрэй. Хөнгөн хуумгай эсвэл хэт үрэлгэн байдалдаа дараа гэмших учраас дэлгүүрээс хөндий байж, оронд нь мөнгө олох дээр анхаарлаа хандуулах нь ухаалаг хэрэг болно.
НУМ (11/22-12/21)
Урам зоригоор дүүрэн өдөр. Өөрчлөлтийн салхи замыг тань үлээж байгаа учраас уян зөөлөн байхдаа бэлд. Ихэнх тань аль хэдийн өөрчлөлтийг нөлөөг гэр бүлийн асуудал, зохион байгуулалт, харилцаа холбоо, хүүхдүүд, санхүүгийн асуудалдаа мэдрэх болно. Шороо тоосоо цэвэрлэж, замбараагүй байдлаа эмхэлж цэгцэлснээр та өөртөө гэрэл гэгээг мэдэрнэ. Мөн энэ цаг үе сэтгэл хөдлөлтэй тань холбоотой эд зүйлсийн талаар анхаарч эхлэхэд яг тохирно. Хэрвээ та гадаад явж адал явдалтай учрахыг хүсэж байгаа бол он цаг өдрөө төлөвлөх хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Өөрийгөө үг яриа ашиглан илэрхийлж, амжилтанд хүр. Гэр бүлийнхнээсээ хол байгаа хүмүүс гэрээ санаж хэцүүдэх болно. Таныг жолоодогч cap таны ордыг дайран хөдөлж байгаа энэ үед амьдралд чинь болон гэрт чинь байгаа хэрэггүй болсон зүйлүүдээ гаргаж хаях хэрэгтэй. Гал тогооны өрөөнөөсөө эхэл. Таны үндсэн хоолны дэглэмд орохоо байсан зүйлүүдээ хая.
ХУМХ (1/20-2/18)
Төвөгтэй өдөр. Үнэ цэнэ, зорилгоо эргэн нягтлах нь найз нөхөд, хөршүүдийнхээ талаарх бодлыг өөрчлөхөд нөлөөлнө. Урагш ахих цаг гэдгийг та мэдрэх бөгөөд өөрчлөлт хийх талаар бодож үзэж байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцаж, тэдэнд мэдэгдсэнээр гарах өөрчлөлтөд урьдаас бэлтгэлтэй байна. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ. Эв найртай байхын тулд эелдэг байхаа боль. Ажлын нөхцөл байдлынхаа талаар таагүй сэтгэгдэлтэй байвал даргатайгаа ярилц. Уурлаж бухимдах хэрэггүй, зүгээр л байдлыг тайлбарла. Таныг саналыг эерэгээр хүлээн авах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Асуудалтай өдөр. Хүмүүс тантай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах бөгөөд тэдэнтэй харьцах харьцаандаа өөрчлөлт оруулж, зөн билэгтээ Найдахыг хичээ. Өнөөдөр гэрээ засч янзлахад их тохиромжтой үе. Эцэг эхчүүд өмнөхөөс илүү анхаарал халамжтай болсон мэт санагдана. Та өөрийн сурч мэдсэн зүйлээ өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Таны хуучин асуудлууд таныг зовоож эхлэх бөгөөд аль болох ийм байдалд орохгүй байхыг хичээ. Та юу хийхээ сайн мэднэ.