Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УДБЭТ-ын дуучин МУСТА Э.Анхбаяр анхны тоглолтоо хийнэ
Нийгэм

УДБЭТ-ын дуучин МУСТА Э.Анхбаяр анхны тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг09/12/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
FB4314574862016-12-09-11-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны 9-р сард Унгарын Будапешт хотноо явагдсан Эва Мартоны нэрэмжит олон улсын дуулаачдын II уралдааны 1-р байрын шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Энхболдын АНХБАЯР "Prima …" буюу "Эхлэл …" хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна.

Эва Мартоны уралдаанд 22 улсын 2000 гаруй залуу дуучдын бичлэг ирснээс 18 улсын 47 дуучин 1-р шатанд тэнцсэн ба Монголын дуучин Э.Анхбаяр 1-р байрын шагнал хүртсэн нь Монголын дуурийн дуучдын чансаа, мөн мэргэжлийн багш нарын ур чадвар ямар өндөр түвшинд хүрсний бас нэгэн нотолгоо болсон билээ. Э.Анхбаяр нь дотоод гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож байсны дотор Л.Линховоины нэрэмжит X уралдааны Гран При, Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Гран При, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын XXIV уралдааны II байр зэрэг нэр хүндтэй олон уралдааны тэргүүн шагналуудын эзэн, Монголын сонгодог урлагийн авьяаслаг залуу төлөөлөгчдийн нэг юм.

Сонгодог урлагт дуртай эрхэмсэг үзэгчид та бүхнийг 2016.12.13-ны 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хүрэлцэн ирэхийг урья.

PRIMA … recital concerto
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Удирдаач Леонардо Куадрини (Итали)

Ерөнхий зохион байгуулагч: СЕРЖ МЕЦЕНАТ САН
Дэмжигч: ГЭР Групп

Тасалбарыг TICKET.mn
Хүргэлтийг 1900 1800

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.