Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шинэ жилийн баярт зориулсан “Snow melody” тоглолт болно
Нийгэм

Шинэ жилийн баярт зориулсан “Snow melody” тоглолт болно

Урлаг Урлаг12/12/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snow_melody_34599295382016-12-12-12-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Филармони  III дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулан хамгийн олон уран бүтээлчид оролцсон “SNOW MELODY” new year’s concert 2017 хөгжмийн концертыг үзэгч, сонсогчдын хүртээл болгох гэж байна. 

Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар, “Баянмонгол” жааз найрал хөгжим, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/, Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан/СТА/, Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Т.Амина /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нар оролцож шинэ жил, шинэ он, өвлийн сэдэвт шилдэг бүтээлүүдээсээ толилуулах юм.  Мөн урилгаар Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцоно.

Тус тоглолтыг Юнител групп 2 дахь жилдээ дэмжин ажиллаж буй бөгөөд тоглолтыг юнивишний 88-р сувгаар шууд дамжуулахаас гадна юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮-ний хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88037375, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.

Тасалбарыг Соёлын Төв Өргөө, Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. 

Дашрамд дуулгахад оюутан залуусын хөгжмийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд SNOW MELODY тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг олгож байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь

23/07/2026

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.