Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр 1000 хүүхдийг дархлаажуулна
Нийгэм

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр 1000 хүүхдийг дархлаажуулна

Урлаг Урлаг13/12/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c365cba2f5a2d7f7ee6ea640190cd5ef8583726892016-12-13-15-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүл мэндийн салбарын бүхий л мэдээ, нийтлэл дагнан бичиж, нэвтрүүлэхийг зорьж яваа сэтгүүлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аян хэрэгжүүлэхээр болсныг дуулгаж энэ талаараа уулзаж ярилцсан юм. Энэ үеэр сэтгүүлчдын клубыг эргэн сэргээх ингэсээр тус салбарын ерөнхий ойлголттой болох цаашлаад шат дамжлаггүйгээр мэдээлэл олж авахад дөхөм болгох арга замын талаар ярилцаж, үүнийг салбарын сайдад дамжуулана гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр “Бат гэрэлт үйлс" ТББ, “Оюуны дархлаа” ТББ хамтран жил оны босгон дээр 1000 хүүхэд баярлуулах талаар санал, санаачлага солилцсон юм.

Шинэ жилээр 1000 хүүхдийг эрүүл бэлгээр дархлаажуулах "Эрүүл бэлэг – Эрүүл хүүхэд" 2016 аян эхэлсэн. Энэхүү аяны зорилго нь эко бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг баярлуулж  биеийн дархлааг нь дэмжиж 1000 бяцхан зүрхийг догдлуулахыг хичээж байгаагаа аяныг санаачлагч “Бат гэрэлт үйлс" ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Ундрах хэлсэн юм. Мөн нийслэлийн хүүхдийн эмнэлэгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгдсэн энэ үед багач атугай дэм болохыг хүссэн гэлээ.  

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд нийт 1145 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Аянаар СХД, БЗД-ийн хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд дархлаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг бэлгийг гардуулах юм.

Хүүхэд багачуудын маань хувьд эмчилгээнээс бусад цагт эмнэлэгт хийх зүйл байдаггүй. Иймээс үлгэрийн, буддаг ном, IQ хөгжүүлэх тоглоом зэргийг бэлгэндээ багтаах зорьж хэвлэлийн компаниуд нээлттэй гэдгийг хэллээ.

Уг аяныг "Бат гэрэлт үйлс " ТББ-ын санаачилгаар эхлүүлсэн бөгөөд 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дээрх эмнэлгүүдээр өвлийн өвгөн, цасан охин айлчилж, хүүхдүүдэд бэлэг тараах юм. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид болон хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үйлдвэрлэдэг хувь хүн болон албан байгууллагууд болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжиж, аянд нэгдэж хамтран ажиллахыг тэрбээр урилаа.

"Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд" аянд нэгдэхийг хүсвэл та "Бат гэрэлт үйлс" ТББ-ын фэйсбүүк хуудаст нэгдэж, 99106580, 89008516 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

М.Буянжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.