Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гучин жилээс хоцрогсдыг “Мөнгөн шөнө” хүлээн авна
Нийгэм

Гучин жилээс хоцрогсдыг “Мөнгөн шөнө” хүлээн авна

Урлаг Урлаг15/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
28erl9m2t4uetkere2n616pqna_b1799936582016-12-15-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Поп хатагтайн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ганган гацуураа засч, гял цал даашинзаа зэхээд хамгийн тансаг үдэш хэзээ, хаана тохиох вэ гэж эрэл сурал болж байгаа бол МУГЖ Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” live concert мөдхөн болох гэж байна. Хамгийн гол нь ердөө 100-хан хүнд, их хотын номер нэг ресторанд үнэнч фэнүүдээ хүлээн авч, үе үеийн хит дуунуудаа чанх дэргэд нь дуулах гэнэ.

Шинэ жилийн дууны “Хатан хаан”-аар өргөмжлөгдөж, бүр титэм хүртэл зүүгээд амжсан поп хатагтай гурав дахь жилдээ фэнүүдийнхээ хамт “Мөнгө шөнө”-ийг үдэж, мөрөөдлийг нь биелүүлэхээр зэхэж байгаа аж. Ялангуяа 30 жилийн ойн тоглолт нь ганцхан өдөр тохиож, билет нь ёстой л картын барааны үеийг санагдуулам оочер үүсгэснийг хэлэх үү, хаалганы гадна үлдсэн үзэгчдийнх нь гомдол энэ удаа гарцаагүй тайлагдах бололтой.  Шинэ жилийн баярыг найз нөхөд, фракцаараа тэмдэглэдэг ноёд, хатагтай нарын хувьд энэ тоглолт тун аятайхан боломж юм. Амт чанартай оройн зоог, дотор халууцуулах халуун вино, оргилуун дарс гээд баярын ширээнд байж болох бүхнийг  “Мөнгөн шөнө” live concert бүрдүүлэх аж. Нэмж дурдахад тасалбарын үнэ 240 мянган төгрөг бөгөөд өмнөх жилүүдийн үзэгчид нь ч хэдийнэ хүлээлттэй болж, хэдэн сарын өмнөөс хувцас гоёлоо бэлдээд тун ач холбогдол өгч байгаа юм билээ.

За тэгээд бодол шулуудаж, болзоо товлохоор шийдсэн бол 2016 оны 12 дугаар сарын 18-ны 17.00 цагт Central Tower-ын “Monet” ресторанд поп хатагтай бөөн бөөн гэнэтийн бэлэгтэйгээр таныг угтах нь. Таатай мэдрэмж гэвэл үүнийг л хэлнэ байх.

АТГ.МН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026

Хамгийн иx эрэлт xэрэгцээтэй дэлxийн шилдэг таван уран бүтээлчийг тодрууллаа

01/05/2026

Дуучин Тейлор Свифт өөрийн дуу хоолой, дүр төрхийг AI-аас хуулиар хамгааллаа

01/05/2026

“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.