Монголд Бельги улсын Антверпин хотын алмазны биржид 20 гаруй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн алмазан чулууны шинжээч ноён Даниел Грузов The Diamond House дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрээр энэхүү бизнесийг Монголд эрхлээд хоёр жилийн хугацааг өнгөрүүлжээ.
Эрчүүд сүйт бүсгүйдээ хайр сэтгэлээ илчилж, гэрлэх санал тавин алмазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэдэг. Энэ нь очир алмазны ер бусын хатуу, бат бөх шинж чанарыг өөрийн хайр сэтгэлтэй адилтгасан бэлгэдэл, нөгөөтэйгүүр хайрт бүсгүй нь түүнд ямар их үнэ цэнэтэйг зүйрлэсэн хэрэг юм. Ихэнх хүмүүсийн хувьд анх удаа алмазан эдлэл худалдан авах нь амаргүй даваа байдаг учраас алмазан шигтгээтэй үнэт эдлэл худалдан авъя гэвэл энэ талаар тодорхой ойлголттой байх нь чухал гэж The Diamond House дэлгүүрийн зөвлөх ноён Даниел Грузов хэлээд хэд хэдэн асуултын хариу өгсөн юм. Энэхүү чухал зөвлөмжийг цуврал мэдээ бэлтгэн хүргэж байна.
Тэрээр алмаз хэмээх энэ үнэт эрдэнийг таних анхны цагаан толгой болох алмазны 4с шинж чанар юуг заадаг талаар тодруулсан юм. Байгалийн цэвэр алмазны шинж чанар нь дахин давтагдашгүй өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хүний ДНК хоорондоо адил байдаггүйтэй ижил гэж тайлбарлаж болох юм. Олон улсын хэмжээнд алмаз чулууны чанарыг тодорхойлохдоо 4С үзүүлэлтийг ашигладаг байна.
- CUT – Зүсэлт
- CLARITY – Тунгалаг
- COLOR – Өнгө
- CARAT – Жин
Ихэнх худалдан авагчид сонголтоо хийхдээ өнгө, карат, тунгалгийн чанарыг асуудаг. Энэ талаар хангалттай мэдлэгтэй хэрнээ хамгийн чухал үзүүлэлт болох зүсэлтийн талаар ерөөсөө сонирходоггүй байна. Зүсэлт нь чулууны өнгө, үзэмж болон үнийн дүнд их нөлөөлдөг байна. Зөв зүсэлттэй чулуу нь гэрлийн цацрагийг өөртөө сайн шингээн, буцааж ойлгодог нь чулууны гялалзах чадварыг сайжруулдаг бол чулууны үнэ жингээсээ /карат/ шалтгаалдаг нь мөн л зүсэлттэй холбоотой юм. Жишээ нь жижиг харагдах мөртлөө жин ихтэй байдаг чулуу үнэтэй санагддаг бол, том харагддаг мөртлөө жин багатай зарим чулуу үнийн хувьд боломжийн санагддаг ч гялалзах шинж чанараараа тааруу байдаг. Тэгэхээр 4С нь бүгд л чухал үзүүлэлтүүд юм. Эдгээрийг харгалзан үзэхийн хамт шинжээчийн зөвөлгөөг даган сонголтоо хийх хэрэгтэй гэж зөвөллөө. Дараагийн цуврал мэдээгээр 4С-гээс гадна байгалийн цэвэр алмазан шигтгээтэй үнэт эдлэл худалдаж авч байгаагаа яаж, хэрхэн мэдэх талаар зөвлөх болно. Та бүхэн үргэлжлэл мэдээг хүлээн аван уншаарай.
The Diamond House албан ёсны гэрээт дэлгүүр нь Монгол залуусдаа зориулж 18 кратын цагаан алт болон биржээс ирдэг алмааз ашиглан үндэсний хэв маяг шингээсэн шинэхэн коллекцоо гаргаад байна. Эрчүүддээ аминчлан зөвлөхөд зүгээр л өөрийн бүсгүйгээ Diamond House-д дагуулаад ороод ир. Та бүхэн яараарай.
Хаяг: Хан-Уул дүүрэг 11-р хороо "Зайсан Square" shopping center 1-р давхарт
/танктай хөшөө замын хойно/ Харилцах утас: 9990-1390 9910-7412