Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Алтан шанага” наадам 9 дэх жилдээ болно
Нийгэм

”Алтан шанага” наадам 9 дэх жилдээ болно

Урлаг Урлаг26/12/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15555857_1048199035307797_172300366_n-640x4277483754972016-12-26-15-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
15555857_1048199035307797_172300366_n
 

Монгол орныхоо төв цэгт амьдран суудаг Төв аймгийнхан л хэзээнээс тоо томшгүй олон алдартан гавьяатнуудтай ард түмэн билээ.

Төв нутгийн алдартнуудын энэхүү жим жилээс жилд залуужин урлаг, спортын олон арван шилдгүүд нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасаар байгаа.

Чухам энэ их алдар сууг бахархлаа болгох, залуустаа урам зориг өгч ирээдүйн их амжилтынх нь эхлэл болох зорилгоор оны тэргүүний залуусыг шалгаруулан алдаршуулдаг “Алтан шанага” наадмыг Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо, “Эх нутгийн иргэд” ТББ-аас зохион байгуулсаар 9 дэх жилтэйгээ золгож байгаа ажээ.

Төв аймгийн залуучуудын оны тэргүүний залуугийн энэхүү шагналыг авч байсан залуусаас өнөөдөр МУГЖ, дуучин Г.Ариунбаатар, сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, МУГТ Ц.Шаравжамц, МУГЖ, дуучин С. Мөнгөнцэцэг, жүжигчин Б.Амарсайхан нарын олон арван алдартнууд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж явна.

Энэ жилийн “Алтан шанага” 2016 оны шилдэг залуу тодруулах ёслолын цэнгүүн Зуунмод хотноо 12 дугаар сарын 28-нд болох бөгөөд Шилдэг залуу улстөрч, бизнесмэн, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын залуу, тамирчин, малчин, тариаланч, оюутан гэсэн номинациудаар оны алдартнууд тодорно.

2

4

3

6

15494001_1048199281974439_2140494144_n

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Өнчин” уран сайхны киноны нээлтээс

25/05/2026

Лионел Месси тэрбумтан болжээ

25/05/2026

Ким Су Хён хэлмэгдсэн тул тайз, дэлгэцдээ эргэн ирэх ёстой

25/05/2026

Цүда Кэнжиро дуу хоолойг нь AI-аар дуурайлгасан хэргээр шүүхэд ханджээ

25/05/2026

Жүжигчин, продюсер Киллиан Мерфи өнөөдөр 50 нас хүрч байна

25/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.