Грекийн нэгэн эмэгтэй хүүхэд тээх чадваргүй байгаа охиныхоо хүүхдийг тээснээр дэлхийн хамгийн өндөр настай тээгч эх болсон аж. Анастассия Онтоу гэдэг энэ эмэгтэй 67 насандаа өөрийн зээ охиныг хийсвэр хагалгаа хийлгэн хорвоод мэндлүүлсэн байна.
Охин хугацаанаасаа зургаан долоо хоногийн өмнө төрөхдөө 1,2 кг жинтэй байв. Охин нь хүүхэдтэй болох оролдлогыг долоон удаа хийгээд амжилт олоогүй тул энэ эмэгтэй түүнд өөрийн туслалцааг санал болгожээ.
43 настай охин нь ээжийнхээ энэ саналыг сонсоод түүнийг солиорсон байх гэж бодсон гэдэг. Харин жирэмсний үйл явцыг хяналтдаа байлгаж байсан эмч Онтоуг баатарлаг эмэгтэй хэмээн нэрлэв. Гиннесийн амжилтын номд хамгийн өндөр настай тээгч эхээр хүүхэд төрүүлэхдээ 66 нас 358 хоногтой байсан Мария дель Кармен Бусада Лара бичигдсэн байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/72606.shtml#sthash.VpaSiYpx.dpuf